fbpx Улаанбаатар их дуулга-2022”-д Монголын 56 тамирчин оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 34 секунд

Улаанбаатар их дуулга-2022”-д Монголын 56 тамирчин оролцоно

Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа. “Улаанбаатар их дуулга-2022”-ын зохион байгуулалтын талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, дасгалжуулагч Ч.Болдбаатар, тамирчдын төлөөлөл Ц.Цогтбаатар, Б.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.

сонин mn

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл “Улаанбаатар их дуулга”-ыг Монголд анх удаа зохион байгуулж байна. 30 орны 159 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 265 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлсэн. Үүнд, жүдо бөх өндөр хөгжсөн Япон, БНСУ, Франц, Герман, Итали, Израйл, Нидерланд Казахстан, Узбекистаны баг хүчтэй бүрэлдэхүүнээ илгээгээд байна. ОХУ-ын тамирчид IJF-ийн далбаан дор оролцоно” хэмээв.

сонин mn

Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу эрхээрээ жин тус бүрд дөрвөн жүдочноо өрсөлдүүлэхээр бэлтгэл сургуулилтаа базаагаад байгаа. Нийт 55 тамирчин, долоон багштайгаа тэмцээнд орохоор боллоо. Он гарснаас хойш Франц, Бельги, Израйл, БНСУ-ын багтай бэлтгэл хангасан. Мөн 2028, 2032 оны олимпод оролцох залуу тамирчдадаа урам зориг өгөх зорилгоор тэднийгээ тэмцээнд түлхүү оруулж байгаа” гэв.

сонин mn

Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар “Миний бие 73 кг-ын жинд жингээ тэргүүлж барилдана. “Улаанбаатар их дуулга” нь 2024 оны олимпын оноо цуглуулах эхний тэмцээн гэдгээрээ онцлог. Оноо цуглуулж, жагсаалтын эхний 22 тамирчин олимпод орох эрхээ авдаг. Энэ бол олон хүнд боломж олгох тэмцээн. Хэн олон оноо авсан, амжилттай барилдсан нь олимпын оноо авна. Иймээс монголчуудыгаа өргөн бүрэлдэхүүнээр ирж, Монголын тамирчдаа дэмжээрэй” хэмээсэн юм.

Манай улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо зохиосон бол 2013-2016 онд Гран При ангиллын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн энэ удаад зэрэглэл ахин Гранд Слам болж зохиогдож байна. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авах юм.

Тэмцээнд оролцох дэлхийн шилдгүүдийг танилцуулбал, Японоос олимпын аварга Таканори Нагасэ /-81 кг/, дэлхийн аварга Цүкаса Ёшида /-57/, Ай Шишимэ /-52/, Мами Үмэки /-78/, Португалын цорын ганц дэлхийн аварга Хорхе Фонсека /-100/, Тайваний цорын ганц олимпын мөнгөн медальт Ян Юү-Вэй /-60/, Германы шигшээд дэлхийн аварга Анна-Мария Вагнер, Узбекистаны олимпын хүрэл медальт Давлат Бобонов /-90/, Израйлаас дэлхийн аварга Саги Муки /-81/, Нидерландаас дэлхийн аварга Ноел Ван Т Энд /-90/, ОХУ-ын дэлхийн аварга Яго Абулазе жин өгсөн -66 кг-д өрсөлдөхөөр манай улсад ирээд байна. Харин манай улсаас олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ганбаатарын Одбаяр, Ёндонпэрэнлэйн Басхүү нарын дэлхийн шилдгүүд хүч үзнэ.

Тэмцээний шагналын сан 154.000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 5000, мөнгөн медаль 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардана.

Монгол Улсын шигшээ багийг танилцуулъя

-60 кг:Энхтайваны Сумъяабазар, Энхтайваны Ариунболд, Бямбажавын Цогт-Очир, Бямбасүрэнгийн Сүхбат

-66 кг:Ёндонпэрэнлэйн Басхүү, Баянмөнхийн Нармандах, Баттогтохын Эрхэмбаяр, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ

-73 кг:Цэнд-Очирын Цогтбаатар, Лавжаргалын Анхзаяа, Ганбаатарын Одбаяр, Одгэрэлийн Уранбаяр

-81 кг:Гэрэлтуяа Болор-Очир, Баттулгын Мөррэнцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр, Төмөрсанаагийн Рэнцэндорж

-90 кг:Гантулгын Алтанбагана, Ганбаатарын Пунцагцэрэн, Баттогтохын Мөнхбаяр, Дармаабазарын Мөнхтулга

-100 кг:Батхуягийн Гончигсүрэн, Одбаатарын Хангал, Батбаатарын Сумъяабаяр, Дарьхүүгийн Нямхүү

+100 кг:Одхүүгийн Цэцэнцэнгэл, Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, Аманжолын Арман, Уламбаярын Балжинням

-48 кг:Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг, Тэрбишийн Ариунзаяа, Баасансүрэнгийн Ойдовчимэд

-52 кг:Бишрэлтийн Хорлоодой, Энхбаатарын Номинтуяа, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Цэрэнтогтохын Гал-Од

-57 кг:Лхагватогоогийн Энхрийлэн, Батсүхийн Алтанцэцэг, Оюунгэрэлийн Оюунчимэг, Мөнхцэдэвийн Ичинхорлоо

-63 кг:Болдын Ганхайч, Баярбатын Баасанжаргал, Саранцэцэгийн Лхагвадулам, Лхагважаргалын Дэлгэрмаа

-70 кг:Цэрэндуламын Энхчимэг, Мөнхбатын Даваасүрэн, Цэрэнгийн Мөнхтуяа, Баатарсүх Ганзаяа

-78 кг:Батбаярын Эрдэнэт-Од, Отгонбаярын Хүслэн, Баттулгын Хонгорзул, Батсуурийн Ням-Эрдэнэ

+78 кг:Амарсайханы Адъяасүрэн, Дамбадаржаагийн Номинзул, Мөнх-Эрдэнийн Ууганжаргал, Энхмэндийн Жаргалмаа

Дэлхийн цэнгэг усны хамгийн том загасыг Камбожоос барьжээ
Дэлхийн цэнгэг усны хамгийн том загасыг Камбожоос барьжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​