Төрийн ордонд
09:00 цагт Монголын зохиолчдын нэгдсэн их хурал Их танхимд эхэлнэ.
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
15:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна.
"Корпорэйт" конвеншн центрт
10:00 цагт "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновац” үндэсний зөвлөгөөн болно.
Блю Скай зочид буудалд
10:00 цагт “Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд жижиг, дунд үйлдвэрийн оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулна.
Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд
10:00 цагт Бурхан багшийн их эрдэнийн шүтээн ринсрэл, цахиурыг буцаан залах ёслолын үйл ажиллагаа болно.
Баянгол дүүргийн ЗДТГ-ын гадна
10:00 цагт тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон иргэд жагсаал зохион байгуулж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардана.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:30 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчдын цалин хөлсийг нэмэх талаар мэдээлнэ.
Сүхбаатарын талбайд
14:00 цагт "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" үзэсгэлэн худалдааны хүрээнд "Монгол гоёл" өдөрлөг болно.