fbpx “Их-7”-гийн удирдагчид дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 28 секунд

“Их-7”-гийн удирдагчид дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ

"Их 7"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт энэ жил Германы өмнөд хэсэгт байрлах Шлосс Элмау хотод болж байна. Энэ уулзалтаар “Их-7”-гийн удирдагчид хөгжиж байгаа орнуудад шаардлагатай дэд бүтцийг санхүүжүүлэхийн тулд 600 тэрбум ам.доллар төсөвлөхөөр төлөвлөсөн нь Хятадын “Бүс ба Зам” санаачилгын эсрэг чиглэж байна гэж “BBC” мэдээлэв. Харин Хятадын дэд бүтцийн санаачилгыг их хэмжээний төсөв зарцуулж, улс орнуудыг хэт их өрөнд оруулж байна хэмээн шүүмжилдэг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены зүгээс энэ санхүүжилт нь хүн бүрт үр ашгаа өгнө гэв. Тэрбээр “Бүх зүйлийг тодорхой хэлэхийг хүсч байна. Энэ 600 тэрбум ам.доллар нь тусламж эсвэл хандив биш. Хүн бүр үр өгөөжийг нь хүртэх хөрөнгө оруулалт юм. Ардчилсан орнуудтай түншийн харилцаатай байхын давуу талыг энэ санхүүжилтээс харж болно” гэж ярьжээ. Тэрбээр энэ үеэр "Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэл" гэсэн шинэчилсэн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Харин Европын холбооны ерөнхийлөгч Урсула вон дер Лейен “Бидэнтэй түнш хөгжиж байгаа орнуудад томоохон хөрөнгө оруулалт авах боломж байдаг гэдгийг дэлхийд харуулахыг зорилоо” гэв.

“Их-7”-гийн удирдагчид дунд болон бага орлоготой орнуудад таван жилийн хугацаанд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхийн тулд 600 тэрбум ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн нь энэ юм. Үүнээс 200 тэрбум ам.долларыг нь Америк, 300 тэрбум еврог нь Европын холбоо гаргахаар болжээ. Мөн олон талт хөгжлийн банкууд, санхүүгийн байгууллагууд, төрийн баялгийн сангууд болон бусад байгууллагаас хэдэн зуун тэрбум нэмэлт ам.доллар орж ирж магадгүйг Байден онцлов. Итали, Канад, Японы удирдагчид ч мөн өөрсдийн төлөвлөгөөнийхөө талаар ярьсан байна.

Тэд энэ хөрөнгө оруулалтаа дээрх орнуудад цахим дэд бүтцийг хөгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулах юм. Тухайлбал, Ангол улсад нарны цахилгаан станц байгуулах, Сенегал улсад вакцины үйлдвэр барих, Сингапурыг Египтээр дамжуулан Францтай холбосон 1609 км шумбагч онгоцны харилцаа холбооны кабелын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Гэхдээ тэдний энэ төслийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгын эсрэг хэмээн үзэж байна. Учир нь Хятадын энэ санаачилга нь хөгжиж буй орнуудад зам, гүүр, боомт гэсэн дэд бүтцийг хөгжүүлэх төсөлд санхүүжилт олгох зорилготой гэдгийг Ши Жиньпин 2013 онд зарлаж байсан билээ. Үүнээс хойш 100 гаруй улс оронд бүтээн байгуулалт, хөтөлбөрүүд хэрэгжсэн. Тодруулбал, "Бүс ба зам" нь Азиас Европ хүртэлх эртний торгоны замын орчин үеийн хувилбарыг бий болгох зорилготой санаачилга юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн саналыг тусгаж, оролцоог хангана

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​