БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян 7-р сарын 19-нд Дэлхийн эдийн засгийн форумын Олон улсын аж ахуйн нэгжийн эздийн тусгай цахим яриа уулзалтад оролцжээ.
Энэ үеэрээ тэрээр: " Хятад улсын эдийн засаг дэлхий дахинтай нягт уялдсан байдаг. Олон улсад нээлттэй байх нь Хятад улсын үндсэн бодлого юм. Хятад улс өндөр түвшинд олон улсал нээлттэй байхаа эрс хэлбэрэлтгүй баримтлах бөгөөд улам нээлттэй байх болно.Хятад улсын хөгжил дэлхий ертөнцөөс салах аргагүй, дэлхийн хөгжилд ч Хятад улс шаардлагатай. Манай улсын зах зээл бол дэлхийн зах зээл ч гэж хэлж болно. Бид хөгжингүй орнууд, хөгжиж буй орнуудад бүх талаар нээлттэй байж, ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, чөлөөт худалдаа, шударга худалдааг дэмжинэ. Худалдааг хөгжүүлэх явцад зөрчил маргаан гарах нь зайлшгүй. Гэвч бид нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, зөрчил мөргөлдөөнөө зохистой зохицуулан, аж үйлдвэрийн систем, хангамжийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах болно" гэжээ.
Г.Бямба
Sonin.mn