fbpx Монгол Улс хөгжих тухай яривал хөрөнгө оруулалтыг л хөнд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 16 секунд

Монгол Улс хөгжих тухай яривал хөрөнгө оруулалтыг л хөнд

Дэлхийн эдийн засгийн түүхэнд томоохон сорилт бэрхшээл дагуулсан он жилүүд гэвэл сүүлийн гурван жил нэрлэгдэх нь тодорхой болж байна. COVID-оос үүдэлтэй, үргэлжлүүлэн Орос Украины мөргөлдөөн, дэлхийн геополитикийг хурцадмал байдалд оруулсан энэ хүнд нөхцөл байдал хэзээ шувтрах нь тодорхойгүй. Цаг хугацааны хувьд энэ байдал урт удаан үргэлжлэх прогнозыг шинжээчид хийж байгаа.

Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийг донсолгосон энэ хоёр том үйл явдал бүр хүнд тусаж буй. COVID-ийн жилүүдэд иргэдийн орлого буурч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан. Энэ нь ДНБ-д сөргөөр нөлөөлж, 2020 онд 5.3 хувь хүртэл агшсан бол 2021 онд сэргэхгүй байсаар өнөө жил дөнгөн данган 1.4 хувийн сэргэлтийг ярьж байгаа. Гэвч цар тахлын өмнөх байдалд эдийн засаг хүрээгүй, хүрэх ч боломжгүй болох нь нэгэнт тодорхой болчихлоо. Хойд хөршид өрнөсөн дайнаас улбаалж, нефтиэс эхлээд томоохон импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт чанга хэвээр сарууд үргэлжилсээр.

Тэгвэл COVID-оос эхлэлтэй дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэл манай улсад нэг л зүйлийг хатуу ойлгуулаадахлаа. Тэр бол Монгол Улсад урт хугацаатай мега төслүүд хэрэгжих ёстой гэдэг агуулга. Төр, засгаасаа эхлээд бүх түвшинд үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Гурван жил орчмын хугацаанд завсарлаад байсан Монголын эдийн засгийн чуулган дээр Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан “Оюу толгойтой хэл амаа ололцоод урагшаа явж байна. Хөрөнгө оруулагчид манайд ирээч” гэсэн мессежийг өгсөн. Ийм мессеж өгөх нь сайн. Засгийн газраас өгч байгаа маш том эерэг мессеж мөн. Өнгөрсөн сард Канадын Торонтод дэлхийн 135 орны 23 мянга гаруй төлөөлөгч, 2500 гаруй хөрөнгө оруулагчийг хамарсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад Монгол Улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ гэсэн манай уул уурхайн том компанийн төлөөллүүд оролцов. Чуулганы хүрээнд “MONGOLIA@PDAC 2022” бизнес форум зохион байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хөрөнгө оруулагчдыг уриалсан мэдэгдэл хийсэн нь томоохон алхам боллоо. Үүнийг дагаад эерэг давалгаа үүснэ гэж эдийн засагчид, салбарын шинжээчид дүгнэж байна.

Хөрөнгө оруулалт гэдэг хөгжил юм. Монгол Улс хөгжих тухай ярих бүрт том төслүүдийг хөдөлгөх тухай л ярих ёстой. Өнгөрсөн жилүүдийн хөрөнгө оруулалтын салбарын гашуун сургамжууд өнөөдөр бидэнд ийнхүү ойлгуулж байна. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлж байсан 2011 онд дөрвөн тэрбум давж байсан гадны хөрөнгө оруулалт өнөөдөр үүний 3/1-д хүрэхтэй үгүйтэй болсон судалгааг МУИС-ийн судлаач багш нар саяхан танилцуулна лээ.

Нэг хэсэг иргэдийн маань ярих дуртай лиценз олголтыг зогсоогоод хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад байдал бүр дордсон. Хил гаалийн боомилолтод орж, дотооддоо үйлдвэрлэл явуулаад ч улс орон хөгждөггүйн жишээг бид хангалттай хугацаанд харлаа. Тиймээс улсаараа хөгжиж, дэлхийтэй зэрэгцье л гэвэл том төслүүдээ хөдөлгөх ёстойг яс махандаа шингэтэл гэдэг шиг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болж байна. Тэгвэл мега төслүүд зоригтой, зогсолтгүй урагшлах гол гарц нь гадаадын хөрөнгө оруулалт. Үүний тод жишээ бол “Оюу толгой”. Сайн, муу нэр зүүсээр өнөөдрийг хүртэл 10 гаруй жил Монгол Улсын эдийн засгийг түлхэж байгаа том төсөл. Энэ төслөөс монголчууд зөвхөн эдийн засгийн өгөөж хүртээд зогсоогүй хариуцлагатай уул уурхайн дэлхийн жишиг, соёлоос суралцаж буй. Наад захын жишээ гэхэд энэ төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Монголын 600 компани бий. Уурхайд ажиллаж буй 10 мянга гаруй ажилчин, тэдний ар гэр гээд “Оюу толгой”-н төслөөс шууд болон шууд бус байдлаар үр өгөөж хүртэж буй монголчууд хэдэн зуун мянга болж тоологдоно.

Зөвхөн нэг төсөл гэхэд нийгэм, эдийн засгийн ийм том нөлөөллийг үзүүлж байна гэвэл ахиад хоёр, гурав, дөрвөн том төслийг хөдөлгөхөд гадаад өр, алдагдалтай төсөв, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн тухай биш Монгол Улс хөгжлийн тухай ярьдаг болно. Уул уурхайгаас олж байгаа үр ашиг бүх салбарт хөрөнгө оруулалт болж байдаг юм. Манай улсад урьд хожид байгаагүй дэд бүтэц, бүтээн байгуулалтын оролдлогууд хийж байгаа. Энэ бүхэн дан ганц уул уурхайгаас олсон орлогоор шууд болон шууд бусаар хийж буйг монголчууд ойлгох цаг нь болсон.

Гэхдээ энд нэг зүйл бий. Мега төслүүдийг хөдөлгөхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг уриад бүх зүйл сайхан болчихгүй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх хэд хэдэн угтвар нөхцөл байдаг гэдгийг өнөөдөр мэргэжлийн хүмүүс тодорхой тайлбарлаж байгаа. Тодруулбал, бизнес хөрөнгө оруулалтын орчны эко тогтолцоо хамгийн чухал. Эко тогтолцоонд хуулийн засаглал, шударга шүүх, төрийн албаны тогтвортой бүтээмжтэй байдал, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг байх соёл, хууль эрх зүйн орчныг нэрлэж болно. Чөлөөт зах зээлийн үндэс нь ч энэ юм. Учир нь эдгээр үндэслэл манайд хамгийн ихээр хөдөлдөг. Уул уурхайн салбарын гол хууль Ашигт малтмалын тухай хуулийн хамгийн анхны төслөөс ажиллаж эхэлсэн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа “...Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд томоохон нэмэлт, өөрчлөлт орсон. Түүнээс хойш нэмэлт, өөрчлөлтүүд өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Хууль хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл, бэрхшээлийг шийдэхийн тулд нэмэлт, өөрчлөлт оруулдаг гэж ойлгож болох боловч зарим тохиодолд өмнөх хуулиа үгүйсгэж, улс төрийн санаа сэдлээр, зарим үед популист үзэл санааны дор бас өөрчлөгдөж ирсэн. Энэ ажилд мэргэжлийн хуульчид тун цөөн оролцдог байв. Ялангуяа, үндэсний мэргэжлийн хуульчдын зүгээс онолын тайлбар, өмнөх хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, түүнээс олж авсан сургамж, мэдлэгийн аль нь ч хүчтэй сонсогддоггүй байлаа...” гэсэн нь бий.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын хуулиар гадны компаниудад 100 мянган ам.долларын босготой. Энэ нь үүнээс доош тухайлбал, 50, 70 мянган ам.доллар оруулах хөрөнгө оруулагчид урамшуулал үзүүлэхгүй гэсэн агуулга. Тиймээс энэ заалт л гэхэд томоохон шүүмжлэл дагуулж буй юм билээ. Жишээлбэл, Японд гэхэд ийм хаалт хязгаар байдаггүй. Тэнд нэг ам.доллар оруулсан хүн ч гадаадын хөрөнгө оруулагч. 1000 ам.доллар оруулсан ч гадаадын хөрөнгө оруулагч. Нэг ажлын байр бий болгосон байлаа ч эдийн засгийн далд өгөөж нь их гэж үздэг аж.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч таатай бүс биш гэдгийг бид хаа хаанаа ойлгох цаг нь болсон. Далайд гарцгүй, мөнхийн хоёрхон хөрштэй улсад хөрөнгөө оруулах уу эсвэл… гэдэг сонголт мөнгөтэй хөрөнгө оруулагчид байнгын бэлэн байдаг юм. Тиймээс бид нэгэнт л хөрөнгө оруулагчдыг татахдаа тулахад таатай нөхцөл, урамшууллын бодлогуудаа тодорхой болгох ёстой. Үүний тулд наад зах нь лиценз олголтын асуудлыг нэг мөр цэгцлэх шаардлагатай.

"Оюу толгой"-г залгаад Цагаан суваргаас эхлээд хөдлөх боломжтой олон том төсөл шийдлээ хүлээн ширээний ард хэвтэж буй. Гагцхүү Засгийн газрын хэмжээнд уриалгаа ажил хэрэг болгож, дорвитой шийдэл алхмуудыг санал болгох ёстой гэж эдийн засагчид онцолсоор байна. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд тухайн улс оронд төсөл хэрэгжүүлэхдээ хамгийн түрүүнд анхаардаг зүйл нь татварын таатай нөхцөл. АМНАТ гэхэд 16, 17 хувиар татдаг өнөөгийн татварын орчин том төслүүдэд зохимжгүй. Төсөл эхлэх хугацаанд нь АМНАТ-ыг чөлөөлсөн ч болохгүй юмгүй гэх шийдэл ч мэргэжлийн хүмүүсээс дуулддаг. Иймээс хөрөнгө оруулалт гэдэг хөгжил юм. Монгол Улс хөгжих тухай ярих бүрт том төслүүдийг хөдөлгөх тухай л ярих ёстой юм.

Ц.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дарханы замын тендерт албан тушаалтнууд буруутай эсэх, Зүүнбаян-Гашуунсухайтын төмөр зам 2008 оноос яагаад баригдаагүйг шалгана
Дарханы замын тендерт албан тушаалтнууд буруутай эсэх, Зүүнбаян-Гашуунсухайтын төмөр зам 2008 оноос яагаад баригдаагүйг шалгана
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​