fbpx Сонгинохайрхан дүүрэгт 1000 сурагчтай шинэ сургууль үүдээ нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
6 минут 51 секунд

Сонгинохайрхан дүүрэгт 1000 сурагчтай шинэ сургууль үүдээ нээлээ

"Миний хүү одоо ангийхантайгаа хамт хичээлдээ сууна шүү. Ээж нь хичээлийг нь тарахаар хүүгээ ирж авна” хэмээн хүүтэйгээ ярих эмэгтэй нүдэнд туслаа. “1г” гэсэн пайз барьсан нэгэн эмэгтэйн араас жагсан зогсож буй, хүүхдүүд эцэг эхчүүдийн ард ийнхүү ээж, хүү хоёр ярилцан зогсоно. Эрдмийн их гараагаа эхлүүлж сургуулийнхаа босгыг давахаар ирээдүйн эрдэмтэн, багш, эмч нар анхны хичээлийн жилийн нээлтэндээ оролцож буй нь энэ. Ийнхүү манай сурвалжлах баг Сонгинохайрхан дүүргийн IV хороонд байрлах, шинэ хичээлийн жилд ашиглалтад орж сурагчидаа хүлээн авч буй Ерөнхий боловсролын 162 дугаар сургуулиас сурвалжилга бэлтгэлээ. Биднийг очиход сурагчийн дүрэмт хувцсааар ижилдэн гоёсон хүүхдүүд анги ангиараа эгнээ болон зогсож, багш нар нь сурагчидтайгаа танилцаж харагдав. Хүүхдүүдийн инээд хөөр, хүсэл мөрөөдөл, эцэг эхчүүд багш нарын хайр халамж цалгисан дүр тод буух аж. Тэнд цугласан эцэг эхчүүд хүүхдүүд нь гэртэйгээ ойрхон сургуультай болж байгаад баяртай байгаагаа хуваалцаж байсан юм. Хичээлийн шинэ жил, сургуулийн жаврыг үргээж “Хуур магнай” дууг морин хуурын аялгуутай хамт эгшиглүүллээ. Дараа нь тус сургуулийн 1а ангийн сурагч Э.Чаминцэцэг, Х.Очир-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн анхны хонхыг цохиж, үеийн найзууд болон ах эгч нараа эрдмийн их өргөөнд хөтөлсөн юм. Ийнхүү багш нар эцэг эхчүүд, хүүхдүүд сургуулийнхаа босгыг алхлаа.

МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН, ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬ БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА

Шинээр ашиглалтад орж буй тус сургуулийн шавийг анх 2019 онд тавьж байжээ. Ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь тус дүүргийн III, IV, XXVI хорооны хүүхдүүд суралцаж байгаа аж. Тус сургууль нь хичээлийн 24 танхимаас гадна спорт, урлагийн заал зэргийг шийдэж өгсөн байна. Мөн 08:00, 13:30 гэсэн хоёр ээлжээр хичээллэхээр төлөвлөжээ. Тус сургуулийн захирал С.Чулуунбилэг “Энэ хичээлийн жилд 1100 гаруй суралцагч, 60 гаруй багш ажиллана. Шинэ үүдээ нээж байгаа сургууль ч гэсэн хүүхдийн төлөө олон зүйлийг хийхээр төлөвлөсөн. Юуны түрүүнд хүүхэд бүрийн нийгэм сэтгэлзүй эрүүл мэнд, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих боловсрол олгоход анхаарна. Мөн сурч хөгжихөд тулгарч буй бэрхшээлийг арилгаж, хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй сурах орчинг бүрдүүлж ажиллахыг зорьж байна. Мөн 162 дугаар сургуулийн хувьд цаашид Монгол-Оросын хамтарсан, гадаад хэлний сургалттай сургууль болгон өргөжүүлж, сурлагын чанар, багшийн чадавх, сурагчдын амжилтад онцгойлон анхаарч ажиллана” гэв. Ахлах бүлэгт суралцах 8а ангийн сурагч И.Ундармаа “Хүүхдүүд бид эх орныхоо хөгжлийн нэг үндэс шүү дээ. Тиймээс ирээдүйн хүсэл мөрөөдлөө хүрэх боломжийг олгох шинэ сургууль нээлтээ хийж, суралцах болсондоо баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Ийнхүү нийслэлийн хүн ам ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүрэгт шинэ сургууль үүдээ нээж, тус дүүргийн гурван хорооны хүүхдүүд гэртэйгээ ойр сурах боломж бүрдэв. Мөн сургуулийн нээлтэд тус тойргоос сонгогдсон Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нар оролцсон юм.

“ХИЧЭЭЛД СУУХАД ГОЁ ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА”

Эрдмийн гараагаа эхлүүлж буй нэгдүгээр ангийн хүүхдүүд анги ангиараа багш нарыгаа дагаж анхны хичээлдээ суухааар анги руугаа оров. Хичээлийн танхимд ороход ширээ бүрт өнгө өнгийн шаар наасан нь бяцхан багачуудад ихэд таалагдаж буй харагдана. “Заа хүүхдүүд ээ багшруугаа хараарай. Ямар мундаг хүүхэд вэ” хэмээх эмэгтэй бол нэгдүгээр ангийн хүүхдүүд тосон авч буй багш юм. Тэрбээр “Манай анги 37 хүүхэдтэй. Шинээр ашиглалтад орж байгаа сургуульд багшаар ажиллахын зэрэгцээ нэгдүгээр анги дааж авч байгаадаа баяртай байна. Энэ олон хүүхдийн ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилго, төлөвшил багш хүнээс эхтэй учраас хариуцлагатай. Шавь нараа өөрийн хүүхэд мэт хайрлаж, эрдмийн их гараанд нь хөтөлнө дөө. Шавь нар маань анх удаа сууж, самбар дээр нь хүртэл би анх удаа бичиж байна гэж бодохоор миний амьдралын сайхан дурсамжийн нэг. Хүүхдийн энэрги гэдэг хамгийн агуу зүйл учраас багш мэргэжил эзэмшсэнээрээ бахархдаг. Би өмнө нийслэлийн ЕБС-ийн 87-р сургуульд ажиллаж байсан. Одоо гэртэйгээ ойрхон сургуульд ажиллах болсон нь их давуу тал боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ үед хамгийн эхний ширээнд сууж байгаа Г.Жавхлантөгс хүү “Хичээлд суухад гоё юм шиг санагдаж байна. Ээж аав минь надад гоё зурагтай цүнх, дэвтэр, авч өгсөн. Би том болоод уурхайны эзэн болно” хэмээсэн юм. Харин хүүгийн ээж “Цахимаар бүртгүүлээд энэ сургуульд хуваарилагдсан. Бүх зүйл нь шинэ болохоор сайхан санагдаж байна. Манайх IV хороонд амьдардаг болохоор хүүгийн минь сургууль ойрхон. Хүүхэд маань нэгдүгээр ангид орж байгаа болохоор өөрөө сургуульд орох гэж байгаа юм шиг их догдолж байна. Нэгдүгээр ангийн нэг ангид хуваарилагдсан хүүхдүүдийн тоо харьцангуй цөөн юм шиг санагдсан” гэлээ.

П.Амгаланбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украины дайныг шүүмжилж байсан Оросын газрын тосны бизнесмэн эмнэлгийн цонхоор унаж, амиа алджээ
Украины дайныг шүүмжилж байсан Оросын газрын тосны бизнесмэн эмнэлгийн цонхоор унаж, амиа алджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​