fbpx Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилээ хэрхэн угтдаг вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 6 секунд

Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилээ хэрхэн угтдаг вэ

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийн нээлтээ хэзээ хийдэг болон сургалтын хөтөлбөрийн онцлогийн талаар тоймлон хүргэж байна. Тухайн улсын онцлогоос хамааран зарим орон өвөл, зарим нь хавар, зарим нь манай улстай адил есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг угтдаг.

ОРОС ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ “МЭДЛЭГИЙН ӨДӨР” ХЭМЭЭН НЭРЛЭДЭГ

ОХУ-ын тухайд манай улстай ижил бүх сургуулийн хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг. Тус улс энэ өдрийг “День Знаний” буюу “Мэдлэгийн өдөр” хэмээн нэрлэдэг байна. Учир нь зуны амралт дуусч сурч, боловсрол эзэмших цаг эхэллээ хэмээн бэлгэдэн ийн нэрлэдэг аж. Хичээл өглөө 08:30 цагаас 15:00 цаг хүртэл үргэлжилнэ. Дүрэмт хувцас өмсөхийг шаардахгүй. Нэг ангид 16 хүүхэд суралцдаг. Ерөнхийдөө аравдугаар анги бол бүрэн дунд боловсролын сүүлийн жил нь байдаг. сурагчид арваннэг, арванхоёрдугаар ангидаа их сургуульд элсэх шалтгалтандаа бэлдэх болон бусад шаардлагатай ур чадварыг эзэмшдэг. Их Британи улсын сурагчид ч мөн өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд хичээлдээ явж эхэллээ.

ХЯТАДАД ДОЛДУГААР САРД СУРГАЛТ НЬ ЭХЭЛДЭГ

сонин mn

Хятад улсад хичээлийн шинэ жил нь долдугаар сарын дунд үеэс есдүгээр сарын эхэн үеийн хооронд эхэлдэг байна. Амралтаараа сурагчид нь зуны хичээлүүдэд сууж, эсвэл элсэн орох шалгалтандаа бэлддэг аж. Ихэнх сургуулийн хичээл 07:30 цагт эхэлж, орой 17:00 цагт тардаг. Энэ хооронд хоёр цаг нь өдрийн хоолны завсарлагаа байдаг юм байна. Сурагчид есөн жил хичээллэх агаад нэг ангид 30 сурагч суралцана. Жил бүрийн төгсгөлд математик болон Хятад хэлний шалгалт өгдөг.

АМЕРИКТ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ МУЖ БҮРТ ӨӨР ХУГАЦААНД ЭХЭЛНЭ

сонин mn

АНУ-ын тухайд хичээлийн шинэ жил нь мужаасаа хамааран өөр өөр хугацаанд эхэлдэг. Муж дотроо дүүргээсээ хамааран хичээл эхлэх өдөр нь өөр байдаг аж. Тухайлбал, Нью Йорк мужийн “Addison Central”-ын хичээл энэ сарын 6-нд эхэлнэ. Харин Алабама мужийн “Alabaster” хотын сургуулийн хичээл наймдугаар сарын 17-нд эхэлсэн бол “Madison” хотын сургууль наймдугаар сарын 3-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн байна. Мөн Флорида мужийн зарим хотын сургууль наймдугаар сарын 3-наас, зарим нь наймдугаар сарын 10-наас хичээлээ орж эхэлжээ. Америкийн сургуулийн хичээл 07:30 цагт эхэлж, өдөр 14:30 цагт тарах нийтлэг хуваарьтай. Нэг ангид 23 хүүхэд суралцах агаад 11 жилийн сургалттай.

АВСТРАЛИД 11 ЭСВЭЛ 12 ЖИЛ ХИЧЭЭЛЛЭХ НЬ СУРАГЧИЙН СОНГОЛТ

Австралийн сургуулиуд жилд 200 өдөр хичээллэдэг. Хичээл 09:00 цагт эхэлж, 15:30 цагт тарна. Зургаан настайдаа сургуульд элсэж 11-12 жил хичээллэнэ. Тухайн сурагч 11 эсвэл 12 жил хичээллэхээ өөрөө шийдвэрлэдэг аж. Нэгээс зургадугаа анги хүртлээ сурагчид долоо хоногт 12 цагийг математик болон Англи хэлний хичээлд зарцуулна.

БРАЗИЛИЙН СУРАГЧИД ӨДРИЙН ХООЛОО ГЭРТЭЭ ИДДЭГ

Бразилийн сургуулиуд өглөөний 07:00 цагт хичээлээ эхэлж, 12:00 цагт тардаг. Тиймээс сурагчид өдрийн хоолоо гэр бүлийнхэнтэйгээ гэртээ идэх нь тус улсын нэгэн чухал уламжлал болжээ. Ихэнх сургуулийн сурагчид дүрэмт хувцас өмсдөг юм байна. Түүх, газарзүй, шинжлэх ухааны хичээлүүдийг их үздэг ч урлаг, дуу хөгжмийн хичээл үзэх санхүүжилтээр Бразилийн захын бүс нутгийн сургуулиуд дутмаг байдаг аж. Нэг ангид 23 ба түүнээс олон сурагч суралцдаг.

ФРАНЦЫН СУРГУУЛЬ ЛХАГВА ГАРАГТ АМАРНА

Францын сургуулиуд өглөөний 08:00 цагаас оройн 16:00 цаг хүртэл хичээллэнэ. Бямба гарагт хагас өдөр хичээллэдэг агаад лхагва гараг, ням гарагт хичээллэдэггүй аж. Дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй.

ЯПОНД ДӨРӨВДҮГЭЭР САРААС ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛДЭГ

Японы сургуулийн хичээл дөрөвдүгээр сард эхэлдэг. Зун, өвөл, хавартаа гурван удаа амардаг. Сурагчид дүрэмт хувцас өмсөхийн сацуу үс засалт, гутал, оймс, юбканы урт, нүүр будалт, гоёл чимэглэлээс эхлээд нарийн дүрэмтэй. Нэг ангид 29 сурагч байх агаад 5-6 компьютерийг дундаа ашигладаг.

СОЛОНГОСЫН АНГИ БҮР 10 КОМПЬЮТЕРТЭЙ

-БНСУ-д хоёроос гуравдугаар сард шинэ хичээлийн жил нь эхэлдэг. Ингэхдээ есөөс хоёрдугаар сар хүртэл, гурваас долдугаар сар хүртэл гэсэн хоёр семесртэй. Хичээл өглөөний 08:00 цагаас 16:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гуравдугаар ангиасаа эхлэн долоо хоногт хоёр цаг Англи хэл үздэг. Нэг ангид 30 хүүхэд хичээллэх бөгөөд анги бүрт 10 компьютер байдаг аж. Харин Хойд Солонгост таван настайдаа сургуульд элсэж 11 жил хичээллэнэ. Засгийн газраас олгосон дүрэмт хувцасыг хүүхэд бүр өмсдөг юм байна.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сонгинохайрхан дүүрэгт 1000 сурагчтай шинэ сургууль үүдээ нээлээ
Сонгинохайрхан дүүрэгт 1000 сурагчтай шинэ сургууль үүдээ нээлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​