fbpx Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 7 секунд

Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

Нийгмийн цахим сүлжээнд ил явж байгаа мэдээнээс санаандгүй түүвэрлэн өөр өнцгөөс мэдээлэл хүргэе. Зөвхөн facebook, twittеr-т бичигдсэн монгол иргэдийн байр суурь, мэдээлэл нэр хаягтайгаа байгаа болно.

Дайн эхэлж байхад Оросыг дэмжигчид жиргээнд их байсан Оросын сул доройг мэдэх тутам Оросыг дэмжигчид нь буурсаар байх шиг. Ер нь моралгүй нөхдүүд л асуудалд иймэрхүү ханддаг даа.

Иргэн Санчир

Нэг л юм гайхаад дуусахгүй. Яаж ингэж харь улсын төрийг бишрэн шүтэж, залхахгүй магтаж, өмгөөлтлөө тархиа алддаг байна аа?

Д.Нямсамбуу гавж

Оросууд өөрсдөө Путинг эсэргүүцээд Путлер гээд зүхээд байгаа шүү. Путинг шүтдэг амьд троллууд нэг юм бодно биз дээ. Оросын хөлсний троллууд бол ажлаа хийж байгаа. Тролл шиг Оросын манкурт боолууд өрөвдөлтэй юм.

"Буриад, Тувануудаа л цэрэгт тат. Цэвэр Орос хөвгүүдийг махны машин руу бүү илгээ!" гэж уулгалан хашхиралдаж буй оросуудыг. Цэргийн дайчилгаагаа яг л тэр ёсоор нь Улаан-Үдээс эхлэн, үндэс нэгтнүүдийг чинь хоморголон ачиж, хөрснөөс нь ховхлон хядаж буйг харж суугаа манай "Орос ахын фанат дүү нар" ахынхаа улаан фанатынхаа ажлыг хийсээр үү? Ийм үед Буриадуудад хилээ хаавал Путинтэй нийлж үндсээ устгалцсан булай Монгол болно доо.

Социализмын үед Монгол төрийн тэргүүнүүдийг Орост аваачиж бууддаг. Бусдыг нь Монголд Оросын гар хөл болсон ногоон малгайтуудаар буудуулдаг байсан. Өөрөөр хэлбэл тусгаар нэртэй боловч Монголчууд 1990 он хүртэл Оросоос бүрэн хараат байсан. Сүүлийн 30 жилд Ардчиллын буянаар Оросууд нэг ч Ерөнхий сайдыг Орост дуудаж буудаж чадаагүй юм. Үүнийг бүрэн тусгаар тогтнол гэдэг юм. Товчхондоо Манжаас хойш 300 -400 жилийн дараа анх удаа Монголчууд 30 жил өөрийн толгойтой болсон юм.

Н.Тэгшбаяр

Оросуудын 80% Путингээ дэмжээд байгаа шалтгааныг мэдмээр байна уу? Оросын 145 сая хүний 3.8 сая буюу 2.7% нь гадаад паспорттай. Жилд шинээр иргэний паспорт авдаг залуусаас 2 дахин цөөн. Гадаад ертөнцийг үзээгүй, эрх чөлөөний тухай ойлголт байтугай дэлхийн хүмүүс яаж амьдардаг тухай мэдээлэл байхгүй. Дээр нь Оросын дотоодын ТВ-ийн сувгууд нь бүгд пропаганда болж хувирсан, гадны мэдээллийн хэрэгслүүдийг хаасан. Хаагаагүй ч ялгаагүй, англи хэлээр ярьдаг нь хүн амын 11%. 2017-2021 онд шинээр гадаад паспорт нэмж авсан хүний тоогоор Оросын хүн ам буурчээ. Гадаад руу цагаачлахдаа л паспорт авдаг болж таарч байна. Ийм хүмүүс өөрсдийн гутамшигт байдлаа мэдрээд, өөрчлөлт хийхийг хүсэх үү? Хүсмээр байвч юуг, яаж, хэрхэн өөрчлөхөө мэдэхгүй. Намгийн ногоон мэлхий гадаад далайг дотроо төсөөлж хэмждэг үлгэр шиг.

Путин цэргийн дайчилгаа зарлаж 300,000 хүнээр байлдах хүний тоогоо нэмэхээр болов. Тушаал гарсан өдрөө олон залууст зарлан дуудах хуудас иржээ.

Орчин үеийн байлдааны тактикт дэлхийн I дайн шиг хүний тоо хамаагүй болсон. Техник, тоноглолгүй бол махны машинд хядуулна гэсэн үг. Афганистанд алагдаж шархадсан шалтгааныг харвал тэсрэх бодис 40%, сум 9% байна. Энэ бол хөнгөн зэвсэглэсэн талибан, исламын дайчидтай байлдсан статистик мэдээ. Гэтэл Украин НАТО-ын сайн зэвсэгтэй, оросын танк, хуягт машин жавелиндуулж, нисэх онгоцууд агаарт стингердүүлж сүйрсэн зургууд зөндөө. Украины тэгш том тал дээр эсрэг талынхаа цэрэг, зэвсэг техникийг устгахад явган цэрэг огт хэрэггүй. Их буу, холын оновчтой тусгалтай пуужин, хуягт машин, танк, нисдэг дрон, холбоо тагнуулын хэрэгсэл хамгийн чухал. Гэтэл Орост тэр олон туршлагагүй, бэлтгэл муутай цэргээ хангах зэвсэг байх уу? Өнгөрсөн 7 сар мэргэжлийн армийн шилмэл цэргүүдээ дайчлаад бараагүй байж, чөлөөнд гарсан дундаж насны эрсийг дайнд оруулах бол аргаа барсан ажил биз.

Сая ОХУ-ын БХЯ-ны сайд С.Шойгу Украинд 5937 албан хаагч амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн 90% буцаад тулалдаж байгаа гэж мэдэгдсэн нь маш эргэлзээтэй. Тийм л юм бол дахиж цэрэг дайчлах шаардлага юу вэ? Украины тооцоогоор 2000 танк, 4500 хуягт устгагдсан 50.000 гаруй цэрэг амиа алдсан гэдэг. Барууны шинжээчид нийтдээ 125.000 орчим алагдаж шархадсан. Амь үрэгдэгсдийн харьцаа 1:3 гэж тооцоолсон. Украин НАТО-гийн зэвсгийн тусламж авч байгаа, хувийн хамгаалах хэрэгсэл сайн учраас хүний хохирол Оростой харьцуулахад бага байж таараа. Гэхдээ ямар ч тохиолдолд 2 талын олон мянган цэрэг эрс утгагүй дайнд үрэгдэх нь. Тэр дундаа оросоос бусад жижиг үндэстэн болох Буриад, Тува, Халимаг, Чечень, Башкир, Чувашууд бодлогын хоморгонд нь үрэгдэж байна.

Оросын сангийн яамнаас ирэх жилийн төсөвт өгсөн саналын захидлаас үзвэл 8 сарын 24-ний байдлаар 48.759 цэрэг амиа алджээ. Сард дунджаар 8132 цэрэг амь үрэгдсэн. Үүнд үндэслэн он дуустал болон ирэх жил амиа алдаж болзошгүй хүн тус бүрт 7.4 сая рубль төсөвлөх санал гаргасан байдаг. Мэдээж интернэтээс олсон энэ бичгийн үнэн зөвийг шалгаж тогтоох боломжгүй.

Дайн хурдан зогсч энх цаг ирээсэй. Оросууд Путинаа унагаадаггүй юм бол бүгдээрээ удаан зовох шинжтэй байна. Хүмүүсийн дунд явуулсан санал асуулгаар дийлэнх нь дайныг дэмждэг гэсэн шүү.

Оросын ортодокс сүмийн тэргүүн Кирил цэргүүдийг дайнд явж амиа өгч мөнхийн амьдрал олж, бурхантай уулз гэж байх юм. Исламын Жихад номлолоос огт ялгаа алга. Шашин энэрэнгүй, нигүүлсэнгүй байх байтал түрэмгий дайныг номлогч болчих цаг дор.

Цэрэг татлагын тухай мэдээг харахад хуучин эх орны дайнд явдаг шигээ төсөөлөөд, ногоон үүргэвч үүрээд, 100 татаад өөрт хамаагүй түрэмгий дайнд мордож байх шиг. Зарим нь согтуу толгой царайлаад юу болоод байгааг мэдэж байгаа шинж алга.

Буриад, Халимаг, Тува, Өвөрлөгч нарт Монгол улсаас өөр хандаж тусламж гуйх газар байхгүй. Иймээс элэг нэгтэй монголчуудаа элдэв хардалт, гомдол хэлэлгүй сэтгэлээсээ туслах нь бидний үүрэг. Бид чинь хилийн 2 талд гарсан болохоос нэг үндэстэн юм. Оросын хийсэн түрэмгий дайнд Буриад эрс хамгийн түрүүнд дайчлагдаад олноор амиа алдаж, нэр хүндээр ч хохирсон. Одоо хоморголон дайнд мордуулж байна. Эсэргүүцвэл шоронд хоригдоно, дайны талбарт Украинчууд өршөөхгүй. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэлтэй. Цаашид олон улсын байдал яаж ч эргэж болно. Одоо таашгүй. Эргээд бидэндээ түшиг болох цаг ирэхийг үгүйсгэх аргагүй. Бид нэг үндэстэн гэдгээ мартахгүй, зовсон нэгнийгээ хайрлаж, хамгаалж явах учиртай.

Ц.Лут-Очир

Украины ЗХ-ний Ерөнхий командлагч, генерал Валерий Залужный: "Бид Оросын мэргэжлийн армийг дарлаа, одоо мэргэжлийн бусыг нь ялах цаг ирж байна".

Орос Украинаас цөмийн зэвсгийг нь авч, тусгаар тогтнолд нь халдахгүй гэж баталгаа өгсөн. Гэтэл одоо газар нутгийг нь эзлээд цөмийн зэвсгээр заналхийлж бна. Орос шиг увайгүй, шүншиггүй улс гэж дэлхийд үгүй, тэрийг нь дэмжиж суугаа оросууд шиг увайгүй, шүншиггүй хүмүүс гэж үгүй.

Old Dissident

Путины сүүлийн мэх. Дайчилгаагаар 1.0 сая орчим цэрэг татаж хүний үхлээр эцсийн давшилтаа хийх гэж байна. Мэдээж энэ явахгүй, гэхдээ маш их хүн үхнэ. Ши ШХАБ-ын уулзалтаар туслах боломжгүй гэсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Цусаар гол урсаж хүүрээр овоо босох нь дээ

Иргэн Батдорж

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский The Jerusalem Post сэтгүүлийн 2022 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 еврейн жагсаалтын 1-р байранд бичигджээ. Одоо тэгээд сайн бодоцгооё.

Н.Дашдаваа

Бэлтгэсэн: Д.Дандархүү

Sonin.mn

Дагестанд цэргийн дайчилгааг эсэргүүцсэн 100 гаруй хүнийг баривчилжээ
Дагестанд цэргийн дайчилгааг эсэргүүцсэн 100 гаруй хүнийг баривчилжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​