fbpx Засгийн газар гурилын үнийг барьж чадсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 14 секунд

Засгийн газар гурилын үнийг барьж чадсангүй

Улсын хэмжээнд ургац хураалт үргэлжилж, гүйцэтгэл ч боломжийн хэмжээнд байна. Өнгөрсөн сарын 28-ны байдлаар 82.8 мянган га-гаас 103.2 мянган тонн үр тариа хураажээ. Үүнээс 80 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 150.1 мянган тонн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тонн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тонн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тонн тосны ургамал хураан авсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн юм. Хувиар нь авч үзвэл улаанбуудай 25.1, төмс 68.9, хүнсний ногоо 53.8, тэжээл 15.4, тосны ургамал 10.9 хувьтай байгаа аж.

Хэдийгээр ургац хураалтын явц боломжийн хэмжээнд байгаа ч улаанбуудай тариалахад шаардлагатай орцын үнэ цар тахлаас үүдэлтэй хил, гаалийн асуудлаас болж, 100-150 хувиар өсжээ. Иймээс улаанбуудайн үнийг тонн тутамд 1.2 сая төгрөгт хүргэхээс өөр аргагүй талаар Монголын тариаланчдын үндэсний холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 24-нд мэдээлж байв. Тодруулбал, улаанбуудайг I ангиллынх нэг сая, II ангиллынх 970 мянга, III ангиллынх 940 мянга, IV ангиллынх 880 мянган төгрөгөөр тооцож авахаа зарлаж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн сарын 28-нд Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооноос гурилын үнийг хоёр дахин нэмэх болсноо мэдээлэв. Тус холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн хэлэхдээ “Дотоодын зах зээл 340 мянган тонн улаанбуудай болон 240-260 тонн гурилын хэрэгцээтэй байдаг. Сүүлийн таван жилд дотоодоос 60-70, бусад улсаас 30-40 хувийг худалдан авч түүхий эдийнхээ хэрэгцээг хангасан. Өнгөрсөн жил бид улаанбуудайг 700 төгрөгөөр худалдан авч нэгдүгээр гурилыг 1000-1100 төгрөгөөр борлуулж байв. Тариаланчдын холбооноос улаанбуудайн өртөг нэмэгдсэнтэй холбогдуулж гурилын үнээ танилцуулсан. Улаанбуудайн үнэ яагаад нэмэгдсэн бэ гэвэл буудай тарьдаг үр 980 мянга байсан бол 1.4 сая төгрөг буюу 15, бордоо 1.8 сая байсан бол гурван саяд хүрч 110, шатахууны үнэ 50 хувиар өсөж, ажиллах хүчний зардал нэг дахин өссөнтэй холбоотой.

Тариаланчдын холбооноос 1.2 сая төгрөг буюу 71 хувийн үнийн өсөлтөө нийтэд зарлаж, боловсруулах үйлдвэрт албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний зардал болон техник хэрэгсэл урсгал зардлын өртөг тус бүр 20 хувиар өссөн. Иймээс бид 1.2 сая төгрөг гэсэн үнэд тулгуурлахад гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу улаанбуудайн үнэ 1.6-1.8 сая хүртэл үе шаттайгаар өсөх нөхцөл бий болсныг ард иргэд, харилцагчдадаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Гэтэл ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан өнгөрсөн долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдааны дараа “Манай улс энэ жил 570.8 га талбайд тариалалт хийгээд байна. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өссөн.

Намрын ургац хураалтад 20-25 мянган тонн дизель түлш хэрэгтэй. Ургац хураалтын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг гаргаж, улаанбуудай, төмс, хүнсний ногоо хураахад зориулж 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ” хэмээн хэлж байжээ. Засгийн газраас ургац хураалтад шаардагдах дизель түлшний үнийг болтугай хөнгөлж өгсөн ч амжилтыг эс олов.

Тэгвэл гурилын үнэ өссөнөөр иргэдийн өргөнөөр хэрэглэдэг талх, нарийн боовны үнэ ч өсөх нөхцөл бий болов. Ер нь ч хил, гаалийн асуудлаар түрий барьж, үнэ нь өсөөд буй дээрх барааны үнэ дахин өсөх болсон нь иргэдийн нуруун дээрх ачааг дахин нэмж, бухимдлыг нь төрүүлээд байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос “Тээвэр ложистик болон шатахуун, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж, бүтээгдэхүүний 30-50 хувиар өснө” гэж мэдээлсэн. Гэтэл харьяа яамнаас одоог хүртэл ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дараагийн сайдад тунаж үлдэгсэд
Дараагийн сайдад тунаж үлдэгсэд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​