fbpx Дараагийн сайдад тунаж үлдэгсэд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 46 секунд

Дараагийн сайдад тунаж үлдэгсэд

Албан ёсоор зарлагдаж гараанаас гараагүй ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тамганы төлөөх марафон хэдийнэ эхэлжээ. Уламжлал ийм хойно доо.

Хуучин сайд Д.Сарангэрэлийг огцруулах тухай шийдвэр гарахаас өмнө “ул айл” гэж хэлсэн үгний араас л марафон эхэлсэн болов уу. Тэгэхээр хэзээ нэгэн цагт албан ёсоор гараанаас гарч барианд орох нь тодорхой. Барианы газарт өнгөлж ирсэн нөхөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тамга хэмээх цом гардуулна. Гагцхүү барианд орсон этгээд допингтой байх уу, эсвэл газар дундаас эргэж зугтаасан уу гэх зэрэг олон асуудал үүснэ.

Учир нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын генсек гээд эрх мэдэл бүхий нөхөд өөр өөрийн “тамирчин”-аа тамганы төлөө уралдуулж эхэлсэн гэдгийг Шаргал ордноос эх сурвалж мэдээлсэн. Хамгийн гол нь өнгөрөгч хоёр парламентын хугацаанд МАН доторх хуучцуулаас сайд болоогүй хүн бараг л үлдсэнгүй. Тэр тусмаа жендер нэрийн дор чамгүй олноор бүлэглэх болсон МАН-ын хэдэн хүүхэн гүйлдээд эхэлсэн аж. Ямартай ч том зорилгын дагуу Үндсэн хуулиа өөрчилсөн учраас “дан дээл”-тэй сайд томилохгүй нь ойлгомжтой.

Одоогийн байдлаар “62-ын бүлэг”-т анх удаа сонгогдсон 25 гишүүн байгаа бол 2016 оноос хойш Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн гээд гурван Засгийн газар дамжин сайдаар ажилласан, одоо ажиллаж байгаа 25 хүн бий. Нам, улс төрийн зарчмаар бол эд нарт сайдын суудал байхгүй.

Өөрөөр хэлбэл хоолондоо орчихсон, одоо орж байгаа гэсэн үг. Үүний зэрэгцээ 33:32-ын бүлгийн хагарал ч нөлөөлнө гэхээр “62-ын бүлэг”-ээс 50 хүн лав сайдаар очихгүй болж байна.

Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга Т.Аюурсайхан, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар очихгүй гэхээр 53 болно. Нөгөө талаас С.Батболд, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр гээд хоёроос дээш сонгогдсон түшээд бий. С.Батболдын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж, УИХ-д олон сонгогдсон хүн тийш очно гэж үгүй. Юун ганц яам, засгийг бүхэлд нь авах тухай бодол л толгойд нь эргэлдэж байгаа. Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр хоёрын хувьд шаард­лагад нийцэхгүйгээс гадна өөрсдөө ч сонирхохгүй гэхээр 56 болж байна.

Эцэст нь Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн гэсэн зургаан гишүүн яах аргагүй тунаж үлдэнэ.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахад Засгийн газраас “Салбарын сайдад УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлага бүхий хүнийг сайдад томилно” гэсэн шалгуур тавьсан.

Хэрвээ Засгийн газар өчигдөр ярьж байсан шалгуураа мартчихаагүй бол дээрх зургаан нөхрөөс сонгохоос өөр сонголт байхгүй харагдана. Мөн нэг асуудал байгаа нь жендерийн асуудал тавьж байгаа. Огцорсон сайд Д.Сарангэрэл ч жендер ярьж байгаад сайдын суудалд очсон. Одоо ч МАН-ын эмэгтэйчүүд дунд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудлыг эмэгтэйчүүдийнх гэдэгт бат итгэчихсэн явна. Жендерийн хууль хүчин төгөлдөр байгаагаас гадна түүнд уялдсан МАН-ын дотоод дүрэм, Засгийн газрын тогтоол, шийдвэр байгаа.

Ингээд үзэхээр М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг гурав тунана

  • М.Оюунчимэгийн хувьд УИХ-д хоёр удаа сонгогдож, 2017-2020 онд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж, өдгөө Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа сэтгүүлч мэргэжилтэй.
  • Г.Мөнхцэцэгийн хувьд УИХ-д хоёр удаа сонгогдож, саяхан Байнгын хорооны даргаар томилогдсон, утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй.
  • Б.Саранчимэг УИХ-д мөн хоёр удаа сонгогдож, саяхан Байнгын хорооны даргаар сонгогдоод байгаа. Түүнд байгаа давуу тал гэвэл УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар 2016 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд ОХУ, АНУ, дотооддоо ШУТИС, МУИС тус тус төгссөн аж. Энэ ч яахав. Намтар л биз. Огт дипломгүй Эрүүл мэндийн сайд ажиллаж байсан түүх ч манайд бий.

Одоогийн байдлаар Засгийн газраас тавьсан шаардлагад нийцэж буй гурван эмэгтэй нь улс төрийн хувьд ижил гараанаас гарсан, тэр энэ гээд ялгаж ангилаад байх зүйлс бараг үгүй. Харин нэг илүү зүйл гэвэл Б.Саранчимэгийн төрсөн дүү, бизнесмэн Б.Наранхүү МАН-ын ихэс дээдэстэй холбоотой, зарим нэгтэй нь хэтэвч нэгсэх ч үе байдаг гэдэг. Энэ бол ямар ч ажил мэргэжил, стандарт шаардлагаас том зүйл гэдгийг мартаж болохгүй. Эрхэм дээдсийн нутгийн ойд томоохон өргөл барьц барьсан ч сураг байна лээ. “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг ч үг бий.

Уг нь бүлэг фракц, улс гэдэггүй бол УИХ-ын гишүүн С.Чинзориг бол яах аргагүй энэ салбарын хүн.Тэрбээр төр захиргааны анхан болон дунд шатанд ажиллаж байгаад 2000-2008 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар, 2014, 2016 онд мөн салбарын сайдаар хоёр удаа сонгогдон ажилласан, салбараа сайн мэдэх туршлага бүхий хүн байна. Бодоход “32-ын бүлэг”-т багтаж, М.Энхболдтой элэг нэгсэж явсан болохоор үгүй гэх байх.

Гэхдээ л өнөөдөр “32-ын бүлэг”-ийн С.Бямбацогт Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж л байна. Энэ бүлгээс өнөөгийн бүрэлдэхүүнд Ё.Баатарбилэг ч ажиллаж байсан. Уг нь “Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн эрх ашиг л бий” гэдэг сэн. Сайдын марафоны барианд хэн орж тамга хэмээх цом гардахыг харах л үлдлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Цэцэг л өргөсөн 24 жил
Цэцэг л өргөсөн 24 жил
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​