fbpx Анагаахын хөгжлийг 10 жилээр хурдасгасан Ковидын вакцин
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
12 минут 16 секунд

Анагаахын хөгжлийг 10 жилээр хурдасгасан Ковидын вакцин

Дэлхий дахиныг хамарсан коронавируст халдварын цар тахлын үед хүн төрөлхтөн өөрийн хэрээс хэтэрсэн гэмээр их хүчээр коронавирусний эсрэг тэмцэж яллаа. Ковид-19-ийн тархалтыг зогсоохын тулд дэлхий даяар хөл хорио тогтоож, төр засаг ба хувийн хэвшлийнхэн асар богино хугацаанд олон тэрбум долларыг коронавирусний эсрэг вакцин гарган авах судалгаанд зарцуулжээ. Энэ нь анагаах ухааны хөгжлийг огт санаанд оромгүй байдлаар эрс хурдасгалаа. Энэ тухай сонирхолтой өгүүлэл Английн The Guardian сонинд нийтлэгдсэнийг уншигчиддаа толилуулъя.

2021 оны зун, радио долгионы эмчилгээний чиглэлээр суралцдаг оюутан, 21 настай Том Пули Ковид-19-ийн эсрэг вакциныг хийлгэсэн анхны хүн болсон юм. Chadox технологид суурилсан, Oxford Vaccine Group ба AstraZeneca компаниудын хамтран гаргаж авсан вакцины хамгийн анхны тунг түүнд тарьсны дараа бие нь бага зэрэг тавгүйрхсэн боловч 3 цагийн дараа эргээд хэвийн байдалдаа оржээ. Хэдхэн жилийн өмнө буюу 2017 онд Мадагаскарт 171 хүний аминд хүрч байсан нэгэн төрлийн тахалтай хүн төрөлхтөн олон зуун жилийн турш тэмцэж ирсэнтэй харьцуулахад ковидын вакциныг “нүд ирмэхийн зуур” зохион бүтээсэн гэхэд хилсдэхгүй.

Оксфордын вакциныг гарган авсан профессор Сара Гилберт “бидэнд бэлэн тоорт байна, хэрвээ өөр вакцин хэрэгтэй бол тоортныхоо дээр интоор, ангаахай самар зэргийг тавихад л хангалттай” хэмээн зүйрлэн ярьж байна. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд ковидын вакцин гарган авсан туршлага, арга технологидоо тулгуурлан бусад төрлийн өвчнийг анагаах арга замуудыг идэвхтэй хайж байгааг ийнхүү дүрслэн хэлжээ. Тухайлбал, денге чичрэг өвчин, зика вирус зэрэг хэд хэдэн төрлийн патоген буюу өвчин үүсгэгч нян, бактер, шимэгч хорхой, вирусийг дарж чадах тарилгыг туршихаар төлөвлөж байгаа бол Эбола вирусийн эсрэг вакциныг хүмүүс дээр хэдийнэ туршаад эхэлсэн байна.

сонин mn

Профессор Сара Гилберт

Цар тахлаас авсан сургамж ба шинээр тогтсон хэм хэмжээ нь анагаахын шинжлэх ухааны салбарыг эгнэгт өөрчилнө гэдэг нь тодорхой боллоо. Ялангуяа өндөр технологийн вакцинууд гарган авах судалгааны ажил эрс идэвхижсэнээр анагаах ухааны салбар их үсрэлтийн босгон дээр ирээд байна.

Гайхамшгийг бүтээгч мРНХ технологи

Өвчний вирусээс хамгаалах тусгай уургуудыг ялгаруулахад хүний эсүүдийг чиглүүлж өгдөг синтетик молекулуудыг агуулсан туршилтын эм үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах зоригтой хүн 5-хан жилийн өмнө гэхэд огт байхгүй байсан. Учир нь, мРНХ технологид тулгуурласан ямар ч эм бэлдмэлийг холбогдох байгууллага хүлээн зөвшөөрдөггүй, бүртгэж авахаас цааргалдаг байв. Гэтэл “коронагийн хоёрхон жилийн дотор” Pfizer/BioNTech ба Moderna компаниуд асар том амжилтанд хүрсэн нь төрийн байгууллагуудын хүнд сурталт хуучинсаг хандлагыг бүрмөсөн өөрчилж чадлаа.

Америкийн Pfizer компани мРНХ технологийг боловсруулах тал дээр багагүй туршлага хуримтлуулаад байсан Германы BioNTech корпорацитай хамтран ханиадны вакцин гарган авахаар ажиллаж байсан бол цар тахал дэгдсэнээр ковидын эсрэг вакциныг яаралтай гарган авах шаардлага тулгарав. Ингээд ДНХ-ийн нэг хэлхээ болох РНХ-д тулгуурласан эмчилгээний аргыг боловсруулах судалгааг хийж эхэлсэн байна.

Өмнө нь РНХ технологи ба мРНХ вакциныг гарган авах судалгааг 10 гаруй жилийн турш хийж байсан боловч цар тахлын үед л уг салбарт олон тэрбумын дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэн юм. Ийм вакциныг гарган авах нь зөвхөн туршилт дээр үндэслэсэн, асар их өртөгтэй, үр дүнд хүрэхгүй байх магадлал өндөртэй ажиллагаа байлаа. Олон арван сая удаа туршилт хийсний эцэст л амжилтанд хүрэх, бүтэлгүйтэх эсэх нь тодорхой болдог асар нарийн чимхлүүр ажил. Ер нь бол, шинжлэх ухааны туршилт судалгаанд зарцуулж буй мөнгөний тал хувь нь “салхинд хийсдэг” учраас баян чинээлэг улсууд л ийм “тансаглалыг дааж гардаг” гэх яриа бий. Харин РНХ технологийг ашиглан асар богино хугацаанд ковидын вакцин гарган авч чадсаныг гайхамшиг гэхээс өөр аргагүй юм.

сонин mn

Олон нийтийн зүгээс энэхүү хосгүй технологийг хүлээн зөвшөөрч, төрийн зохицуулагч байгууллагууд сайшаан дэмсэн нь хөрөнгө оруулагчид ба салбарын эрдэмтдэд асар их итгэл урам зоригийг төрүүлэв. Одоо эрдэмтэд үхэл таригч өөр нэгэн аюултай өвчин болох хумхааг дарахаар идэвхийлэн ажиллаж байна. Чулуун зэвсгийн үеэс хойш төрсөн бүх хүмүүсийн тал хувь нь энэ өвчнөөр хорвоог орхисон гэдгийг дурдахад л ямар их аюултай тахал болох нь аяндаа мэдэгдэнэ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 600 мянга гаруй хүн, голдуу бага насны хүүхдүүд амиа алдсан байна.

Баярлуулах мэдээ гэвэл, судлаачид, эм зүйчид хамтран ажилласны дүнд хумхааны эсрэг “өөрөө идэвхжигч РНХ” тариаг /saRNA/ гарган авч чаджээ. Йелийн их сургуулийн эрдэмтдийн бүтээл болох РНХ вакцинд суурилсан уг технологийг хулгана дээр туршиж байгаа бөгөөд 2 жилийн дараа хүн дээр туршиж эхэлнэ.

Өөр нэгэн жишээ дурдая. Moderna компани мРНХ технологид суурилсан Хүний дархлал хомсдолын вирусийн /ХДХВ/ эсрэг вакциныг гарган авах туршилтыг хийж байна. Ийм вакцин нь тунгалгийн зангилаанууд дахь эсүүдийг идэвхжүүлснээр ХДХВ-ийн эсрэг дархлааны хариу урвалыг эрчимжүүлэх учиртай. Хэрвээ туршилт амжилттай болбол, нэг удаа тариа хийлгээд л насан туршдаа дархлааны хамгаалалттай болох тэр цаг тун ойртжээ. Түүнээс гадна, уг технологийг тусламжтайгаар галзуу өвчний вирус, зика вирус болон бүдүүн гэдэсний, арьсны, сүүний булчирхайн хорт хавдрууд гэх мэт эмчлэхэд хүндрэлтэй өвчнүүдийн явцыг хянах, тэдгээрийг анагаах боломжийг судалж байна.

сонин mn

Үүний сацуу таргалалттай тэмцэхэд шинэ технологийг ашиглах боломжийг эрдэмтэд идэвхтэй хайж байна. Учир нь, 2020 оны 3 дугаар сараас 12 дугаар сарын хооронд АНУ-д ковидын халдвараар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 78 хувь нь жингийн илүүдэлтэй байжээ. 2014 оноос хойш анх удаагаа, энэ оны 6 дугаар сард тураах үйлчилгээтэй эм худалдаанд гарсан бөгөөд үр дүн нь өмнөх эмнүүдээс 2 дахин илүү байгааг судалгаа харуулжсан байна. Тодруулбал, илүүдэл жинтэй 2000 хүнд хийсэн судалгаагаар, тэдний жин дунджаар 15 хувиар буурсан нь нэлээд өндөр үзүүлэлт мөн.

Өмнө нь, хоолны дуршлыг бууруулдаг дааврын синтетик хувилбарыг 2 дугаар хэлбэрийн чихрийн шижинг эмчлэхэд бага тунгаар хэрэглэж байжээ. Харин жин хасах нь ковидын хүндрэлийг бууруулдаг болохыг тогтоосны дараа зохицуулагч байгууллагууд синтетик дааврыг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Цаашдаа цусан дахь глюкозын хэмжээ ба биеийн жинг зохицуулж чадах шинэ эмийн хүртээмж сайжирснаар нийгмийн эрүүл мэндийн байдал эрс сайжрах болно.

Түүнээс гадна, D аминдэм хүний бие организмд ямар чухал вэ гэдгийг цар тахлын үеэр хүмүүс сайтар ойлгож мэдлээ. “Lancet” сэтгүүлд бичсэнээр, ийм төрлийн аминдэм дутагдах нь олон өвчний анхдагч эх үүсвэр болдог байна. Норвег, Исланд, Финланд зэрэг улсад аминдэмийн хэрэглээг зохистой түвшинд байлгахад ихэд анхаардаг тул хойд бөмбөрцгийн бусад оронтой харьцуулахад дээрх улсуудад коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо илт цөөн байна. Хэрвээ зохих хэд хэдэн механизмыг бий болгож чадах аваас D аминдэм нь зүрх судасны өвчнүүд ба хорт хавдраас хамгаалдаг байж магадгүй бөгөөд энэ чиглэлд илүү өргөн хэмжээний судалгаа хийх хэрэгтэй.

Түүнчлэн “Сунжирсан ковид” гэгчийг илүү нухацтай судлах ажил хүлээгдэж байна. Учир нь, судасны хялгасан судсанд багахан хэмжээний бүлэгнэл үүсэхэд л эд эсүүдэд хүчилтөрөгч хүрч очиход саад учруулдаг ба үүний улмаас Ковидын шинж тэмдгүүд удаан хугацаанд хадгалагддаг ажээ. “Бичил бүлэгнэлт” хэмээх эл үзэгдлийг ӨАБНУ-ын Стелленбоссын их сургуулийн судлаач Резиа Преториус нэлээд хэдэн жилийн өмнөөс идэвхтэй судалж байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээр уг судалгааны ач холбогдол улам өслөө. Йелийн Хавдар судлалын төвийн судлаач Дэвид Брауны ахалсан баг РНХ технологийг хавдрын эсрэг вакцин гарган авахад ашиглахаар ажиллаж байгаа гэх мэт жишээ олон бий.

сонин mn

Ташрамд сонирхуулахад, тодорхой нэг өвчнийг эмчлэх зорилгоор эм гарган авах гол аргуудын нэг бол тухайн эм ямар генүүд ба уургуудад үйлчилж байна вэ гэдгийг тогтоох явдал. Гэхдээ генүүд ба уургууд бол өвчний цорын ганц шалтгаан биш юм. Тэдгээр нь олон тооны бусад төрлийн уургуудтай харилцан үйлчилдэг бөгөөд үүнийг уургийн сүлжээ гэж нэрлэдэг. Уургуудын харилцан үйлчлэлийн картыг зохиосноор коронавирустай холбоотой уургийн сүлжээнд нөлөөлдөг 69 төрлийн бодисыг эрдэмтэд илрүүлсэн байна. Жишээ нь, хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг аплидин гэдэг эм Ковид-19-ийг эмчлэхэд өргөн ашигладаг ремдесивир эмнээс 27,5 дахин илүү үр дүнтэй болох нь батлагджээ. Энэ мэт нарийн туршилт судалгааны ажилд гарсан ололтуудаас гадна телемедициний аргаар зайнаас оношлох болсон, ковидыг эрт оношлох зорилгоор “ухаалаг цаг”, бугуйвч зэрэг төхөөрөмжүүдийг зохион бүтээсэн, гэртээ өөрийгөө нарийн оношлох боломж бий болсон, цахим эрүүл мэндийн салбар шинэ түвшинд гарсан зэргийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн ковидын халдвар авсан өвчтөнүүдэд робот ашиглан зайнаас үйлчлэх, хувийн хамгаалалтын хэрэгслүүдийг 3D принтерээр үйлдвэрлэх, тэдгээрийг ариутгаад дахин ашиглах гэх мэт ололт амжилтуудын дурдах нь зүйтэй. Инновацийн эдгээр гайхамшигт дэвшлүүдийн талаар дараагийн нийтлэлд өгүүлэх болно.

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: How Covid changed medicine for the future | Coronavirus | The Guardian; https://www.mk.ru/science/

Янжуур тамхи импортлогчид худал мэдээ түгээж эхлэв үү?
Янжуур тамхи импортлогчид худал мэдээ түгээж эхлэв үү?
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​