fbpx Бүх зам Бээжин хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 12 секунд

Бүх зам Бээжин хүрнэ

Хөөр баяр дүүрэн хүүхдүүд, хүндэт харуулууд, их бууны ёслолын буудлага, цэргийн найрал хөгжим. Хятад улс Путиныг Трампаас эгээ л ялгаагүй угтан авлаа. Хоорондоо хэдхэн хоногийн зайтай болсон өндөр ач холбогдолтой хоёр ерөнхийлөгчийн айлчлал нь Ши Жиньпиний дэлхий дахинд харуулахыг хүссэн дүр төрхийг яв цав илэрхийлэв. Бүгдэд нээлттэй, юунд ч баригддаггүй Хятад улс.

"Бүх зам Ром хүрнэ" гэдэгчлэн Хятадын хувьд Путин, Трамп нарын айлчлал нь дэлхийн бүх зам Бээжин рүү хөтөлж буйг баталж байна.

Үүний цаана асар том эдийн засаг, өсөн нэмэгдэж буй дипломат нөлөөлөл гээд томоохон хүчин зүйл бий. Лондоны Кингс коллежийн профессор Самир Пуригийн хэлснээр дэлхийн шинэ үеийн олон улсын харилцаа баруун төвтэй байх нь илэрхий багасч байна. Тэрбээр "Хятад дэлхийн тавцанд асар их далд хүч нөлөөтэй болсон. Гэхдээ тэр хүчээ мөргөлдөөнүүдийг шууд шийдэхэд ашиглахгүй байгаа. Харин өөрийн байр суурийг аажмаар бэхжүүлэхэд ашиглаж байна" гэв.

Өнгөц харахад Путин, Трамп нарын айлчлалын дүр зураг маш төстэй. Ши Жиньпин олны анхаарлын төвд итгэл дүүрэн зогсож, зочдоо хүлээн авч байв. Гэхдээ хоёр айлчлалын цаадах улс төрийн нөхцөл байдал эрхгүй ялгаатай.

Путин 20 гаруй удаа Хятадад айлчилсан нэгэн. Тиймдээ ч Ши Жиньпинтэй ер бусын ойр дотно мэт харагддаг. Украины дайн, барууны хориг арга хэмжээнээс болоод тэр Ши Жиньпинд улам л түшиглэхээс өөр аргагүй болсон. Өдгөө Хятад улс Оросын хамгийн том худалдааны түнш, газрын тос, хийн хамгийн том худалдан авагч болсон байна.

Талууд худалдаа, технологийн чиглэлээр 20 гаруй гэрээ хэлэлцээртэй айлчлалыг өндөрлөв.

Гэсэн ч Путин олон жилийн турш шахсаар ирсэн хийн хоолойн төслөө урагшлуулж чадсангүй. Мөн урт гэгчийн хамтарсан мэдэгдэлд нь олигтой ахицтай зүйл байсангүй.

Орос судлаач Жэн Руню хэлэхдээ "Хятад, Орос хоёр бие биедээ хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн дэлхийн нөхцөлд Орос улс Хятадаас илүү их хамааралтай болсон. Одоогийн олон улсын орчинд Хятадтай гүнзгий хамтран ажиллах нь Орост олон сорилтыг даван туулах түлхүүр болно" гэсэн юм.

Ши Жиньпиний хувьд Трамптай гэрээ хэлэлцээ хийхдээ ч хүчтэй байр сууриа алдаагүй.

Дэлхийн бусад оронтой тогтоосон худалдааны бат бөх харилцаа, газрын ховор элемент болон дэвшилтэт үйлдвэрлэл дэх Хятадын давамгай байдал нь түүнд томоохон хөшүүрэг өгчээ. Трампын тогтворгүй, тааварлашгүй бодлогын дараа Бээжин Вашингтонтой бараг ижил түвшинд зэрэгцэж ирсэн гэхэд болно.

Нөгөөтэйгүүр Ши Жиньпин өөрсдийнх нь төсөөлснөөс илүү удаан үргэлжилж буй өндөр өртөгтэй дайнаас болж шаналсан хоёр удирдагчтай уулзсан билээ. Трампын эхлүүлсэн Ойрхи Дорнодын мөргөлдөөн дэлхийн хэмжээний хямрал болж, дотоод дахь нэр хүндийг нь ч унагаад байна. Харин Путины хувьд Украин дахь дайнаасаа болоод эх орон, ард иргэдээ тусгаарлагдмал байдалд оруулж, хүнд гарз хохирол амсуулаад буй.

Тэдний нөхцөл байдалтай харьцуулбал, Хятад улс дэлхийн тавцанд үйл явдлуудад хэрхэн оролцохоо, ямар өнгө аястай байхаа өөрөө тодорхойлох хэмжээний хүчтэй болсон нь илт харагдаж байлаа.

ХЯТАД МӨРӨӨДӨЛ

Ердөө тавхан жилийн өмнө дипломат тусгаарлалтад орох шахаж байсан Хятад улсын хувьд энэ бүхэн бол гайхалтай эргэлт.

Тухайн үед Covid-19 цар тахлын улмаас хил хаалттай, Трамп үүнийг "Хятадын вирус" гэж цоллож байв. Хятадын дипломатчид болон төрийн хэвлэлүүд ч барууны шүүмжлэлийг дарахын тулд түрэмгий өнгө аястай үг хэллэг ашиглаж эхэлснээр харилцаагаа эрс муутгасан. Үүнээс гадна Шинжаан дахь хүний эрхийн ноцтой зөрчил, Хонгконгод тавих Бээжингийн хяналт нэмэгдсэнтэй холбоотой олон улсын шүүмжлэл ихэсч, улмаар барууны орнууд Хятадын бараа бүтээгдэхүүнд хориг, экспортын хязгаарлалт тогтоосон.

Гэвч өнөөдөр Хятад улс дэлхийн дипломат харилцаа, худалдааны салшгүй төв болон дахин дэлхийн тавцанд ганхашгүй байр суурьтай зогсож байна.

Дэлхий дахин Хятадыг "хязгаарлах ёстой асуудал” гэхийн оронд “харилцах шаардлагатай гүрэн” гэж үзэх болсон байна.

Бээжин ч эдийн засгийн өсөлт нь саарсантай холбоотойгоор дайчин чонын дипломат арга барилаа зөөлрүүлсэн. Эдийн засгаа аврахын тулд Хятадад илүү их гадаад хөрөнгө оруулалт, худалдаа хэрэгтэй. Эдгээр нь тогтвортой харилцаа шаарддаг зүйлс юм.

Мөн хэт ширүүн байр суурь нь Өмнөд Солонгос, Филиппин, Вьетнам зэрэг бүс нутгийн чухал худалдааны түншүүдийг АНУ-д улам ойртуулж байв.

Трамп дахин сонгогдсоноос хойш Хятад улс АНУ-ын гол холбоотнууд болох Австрали, Канад, Их Британитай харилцаагаа сэргээсэн. Мөн Канад, Их Британи, Герман зэрэг орны удирдагчид дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хэлэлцээ хийхээр Бээжингийн улаан хивсээр алхсан.

Ши Жиньпин сүүлийн 10 жилийн турш ард түмэндээ Хятад үндэстний агуу сэргэн мандалтыг амласан бол энэ амлалтаа биелүүлснээ харуулж чадлаа. Трамп, Путин нарын айлчлал бол суртал ухуулгын асар хүчтэй үзэгдэл болов. Ши Жиньпин яг л дэлхийн бүх удирдагчийн уулзахыг хүсдэг хүн мэт харагдаж байлаа.

ДИПЛОМАТ ТЭНЦВЭР

Ши Жиньпин айлчлалын үеэр нэг л дайныг дурдсан гэдгийг онцлох хэрэгтэй. Тэр нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн. Ши Жиньпин Путинд хандан Ираны дайныг зогсоох нь нэн тулгамдсан асуудал гэж хэлсэн хэрнээ Украин дахь дайныг огт дурсаагүй.

Мөн Ши, Путин нар хэлэлцээг дайнд бэлтгэх халхавч болгон ашиглах, тусгаар тогтносон улсын удирдагчдыг хөнөөх, тэдгээр улсын дотоод улс төрийг тогтворгүй болгох, дэглэм солих өдөөн хатгалга хийх, үндэсний удирдагчдыг шүүхийн өмнө авчрах нэрээр илт хулгайлан баривчлах нь буруу гэдэг дээр санал нэгджээ.

Хятад бусад мөргөлдөөнийг зогсоохыг уриалж, АНУ-ын үйлдлийг шүүмжилж байгаа атлаа Украины асуудлаар дуугүй байгаа нь Европт эргэлзээ төрүүлэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Хятад үнэхээр төвийг сахисан дэлхийн тоглогч болж чадах уу гэдэг асуулт энд гарч ирнэ.

Украины дайныг эхэлсэн цагаас л Хятад улс төвийг сахисан байр суурь баримтлахыг оролдсон. Гэсэн ч АНУ болон Европын орнууд Оросыг эдийн засгаар дэмжихгүй байхыг Хятадаас шаарддаг.

Хэрвээ Орос ялагдвал энэ нь Хятадын хувьд чухал холбоотноо алдсантай адил юм. Мөн томоохон хөрш оронд нь тогтворгүй байдал үүсэх эрсдэлийг тэд хүсэхгүй.

Энэ талаар Самир Пури хэлэхдээ "Мэдээж Ши Жиньпин чимээгүй байхыг сонгож болно. Гэхдээ энэ нь үнэндээ Орос оо, довтолгоогоо үргэлжлүүл гэж байгаатай адил. Гал зогсоох, эсвэл дайны дараах ирээдүйн талаар бодит яриа өрнөвөл би лав гайхна. Хятад улс Украины дайнд өөрийн нөлөөг ашиглахыг үнэхээр хүсч байгаа эсэх нь өнөөг хүртэл маш тодорхойгүй хэвээр байгаа" гэсэн юм.

Харин Ираны дайн Хятадын ашиг сонирхолд шууд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр Хятад газрын тосны нөөцтэй ч Ормузын хоолой хаагдсанаар хямрал улам даамжирлаа.

Нэг дайныг зогсоохыг шаардах хэрнээ нөгөөг нь огт дурсахгүй байх нь дэлхийн тавцанд илүү төв байр суурь эзлэхийг хүсч буй нэгэнд сэвтэй алхам. Үүний зэрэгцээ экспортод түшиглэсэн эдийн засгаа хамгаалахын тулд Европтой харилцаагаа бэхжүүлэх зорилгод нь саад учруулж мэднэ.

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ
Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​