fbpx Эрт илрүүлэгт 356 мянган хүн хамрагдсанаас 190 мянга орчим өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 1 секунд

Эрт илрүүлэгт 356 мянган хүн хамрагдсанаас 190 мянга орчим өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бэлтгэл ажлыг хийж, тавдугаар сарын 1-ний өдрөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн гадрын дарга Д.Баярболд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нар энэ оны есдүгээр сарын 29-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэгт хичнээн иргэд хамрагдсан болон бусад тоон статистик мэдээллийг танилцууллаа.

2022.09.29-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 356,141 хүн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсанаас 157,958 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 198,183 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр иргэдийн 50.1 хувь нь Улаанбаатар хотоос, 49.9 хувь нь орон нутагт хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.7 хувь нь 0-17 насны хүүхэд бол 35.3 хувь нь 18-аас дээш насныхан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Завхан аймгийн иргэд идэвхитэй хамрагдаж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Үзлэгээр хүн амаас өвчлөлийн 190 орчим мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэй, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна.

Эрт илрүүлгийн үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амаас өвчлөлийн 189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 109,526 (57.9%) эмэгтэй, 79,580 (42.1%) эрэгтэйчүүд байна.Өвчлөлийн 64.8 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 6 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 4.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 89.9 хувийг эзэлж байна.

0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Дээрх тохиолдлоос шүд цоорох өвчлөл хамгийн их буюу нийт өвчлөлийн 65,940 буюу 73.0 хувь, шүдний гажиг 2,625 буюу 2.9 хувь, хараа муудах 1,803 буюу 2 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 53,178 тохиолдол буюу 80.6%-ийг 6-17 насны хүүхэд эзэлж байна.

Мөн хүүхдийн өвчлөлийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн хүүхдийн дунд 17 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 44 тохиолдол бүртгэгджээ. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас 73,070 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс ходоодны үрэвсэл 18,231 буюу 25.0 хувь, улаан хоолойн сөргөө 4,485 буюу 6.1 хувь, бөөрний сувганцрын завсрын нефрит 3,735 буюу 5.1 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хавдрын 112 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 31-45 насны ангилалд 31 тохиолдол буюу 27.7 хувь, 46-60 насны ангилалд 81 тохиолдол буюу 72.3 хувийг эзэлж байна. 31-45 насныхны дунд ходоодны өмөн 32.3 хувь, хөхний өмөн 19.4 хувь, Элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 16.1 хувийг эзэлжээ. Харин 61-ээс дээш насны ангилалд 25,651 хүнээс өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 5,703 буюу 22.2 хувь, анхдагч даралт ихсэх 1,969 буюу 7.7 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 1,770 буюу 6.9 хувийг эзэлж байна. Тус насны ангилалд хорт хавдрын 103 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 36.9 хувь, ходоодны өмөн 29.1 хувь, улаан хоолойн өмөн 9.7 хувийг эзэлж байна.

Анагаахын хөгжлийг 10 жилээр хурдасгасан Ковидын вакцин
Анагаахын хөгжлийг 10 жилээр хурдасгасан Ковидын вакцин
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​