fbpx Монголчууд Украины дайны тухай & татагдсан цэрэг Ванькад ямар л олигтой “мотиваци“ байв гэж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
9 минут 17 секунд

Монголчууд Украины дайны тухай & татагдсан цэрэг Ванькад ямар л олигтой “мотиваци“ байв гэж

Нийгмийн цахим сүлжээнд ил явж байгаа мэдээнээс санаандгүй түүвэрлэн өөр өнцгөөс мэдээлэл хүргэе. Зөвхөн facebook, twittеr-т бичигдсэн монгол иргэдийн байр суурь, мэдээлэл нэр хаягтайгаа байгаа болно.

Цэдэнбалын Зөвлөлтөд нэгдэх хүсэлт биелсэн бол өдийд бид хөлөө ороогоод усны гутал жийцэн араасаа Орос бакалаар ацруугаа ганц өшиглүүлээд л фронтын тэргүүн шугамд пидду гэж хараагаад л гүйж явах байж шүү. Халхын заяа ихээ гэж.

Иргэн Чулуунпүрэв

Босоо хөх гэх мэт үндэсэрхэг хөдөлгөөнүүдийг анхнаасаа оросууд л байгуулсан нь илэрхий тээ: -Монголыг хөгжүүлэх бүх төслийг эсэргүүцэн зогсооно -Хятадыг үзэн ядуулна -Одоо Путиныг дэмжинэ.

Иргэн Түмэн-Өлзий

Украины арми фронт дээр үл мэдэгдэх супер зэвсэг хэрэглээд байгаа гэнэ. Оросын цэргийн радио холбоо гэнэт жагсаалаас гарч зэрэгцээ байгаа анги нэгтгэл ямар ч харилцаагүй болж байна гэж. Арга ядаад сошиалаар тусламж гуйж байгаа гэнэ.

Оросын сошл мэдээ: Харь гаригийн үл мэдэгдэх нисдэг биетүүд украины талд тулалдаж байна.

Элэг нэгт буриад, оросын хурандаа Сүхэев алагджээ.

Дэлхийд хоёрт ордог оросын генерал америк цэргийн хувцастай. Юу ч болоод байгаан.

Оросын дроныг дроны буугаар буулгаад авчихаж байна.

Иргэн Чуби

Украины дайнд очиж алагдсан цэргүүдийг Оросын бүс нутгаар нь харьцуулбал Москвагийн нэг орост Буриадын 275, Тувагийн 350 цэрэг ногдож байна. Ердөө 250-хан мянган хүн амтай Тувачуудад Путлер, Оросын батлан хамгаалахын сайд хагас тува Шойгу нар ингэж л хандаж геноцид үйлдэж байгаа.

Иргэн Ганбат

Өнөөдөр оросууд Украинд хэрхэн байлдаж буйг хараад насаараа "оросын арми ялагдашгүй" гэж бор зүрхээрээ итгэн үнэмшиж ирсэн зарим хүмүүс хөөрхий бүр гүн шоокны хордлогод орчихоод, тайвшруулах эмээс авахуулаад "бүгд худлаа, барууны суртал ухуулга" хэмээн мэлзэн үгүйсгэх хүртэл эцсийн арга чаргаа хэрэглэж суугаа нь илт байна. Хөөрхий. Сэтгэл судлалд ингэж сэтгэлд нь таалагдахгүй байгаа бодит байдлыг үгүйсгэн мэлзэхийг "когнитив диссонанс" (бодит байдлыг үгүйсгэн мугуйдлах) гэдэг.

Гэтэл үнэндээ Суворовоос хойш оросууд том дайн тулаануудад хэзээнээсээ л нэг иймэрхүү байлдаж ирсэн байдаг даа. Ялангуяа эх орноо хамгаалах бус, харин гадагшаа чиглэсэн аян дайнд. Арми нь бүхэлдээ болхи, удаан, бүх шатандаа дарга офицерууд нь ихэнхдээ ур чадвар сул, идэвх санаачлага муутай, зориггүй, зоригтой гэх зарим нэг нь мунхагдуу (мунагдуу), анги нэгтгэлүүд өөр хоорондоо уялдаа холбоотойгоор зохицон ажиллахдаа муу гэх мэт. Кадыровын хэлсэнчлэн өнөөдөр оросын армид газар аваад буй "непотизм" (хүнийг ур чадвараар нь бус бөгс долоох, танил талаар албан тушаалд томилох) гээч зүйл аль 200 жилийн өмнөөс л оросын армид амь бөхтэй оршсоор иржээ. Тэгээд мэдээж технологийн хоцрогдол их байна. 200 жилийн өмнө ч, 100 жилийн өмнө ч, одоо ч гэсэн. Гүн хоцрогдол.

Ядаж байхад, гадагшаа хандсан аян дайнд мэдээж жирийн татагдсан цэрэг Ванькад ямар л олигтой "мотиваци" байв гэж. Иймээс ер нь оросын армийн ялалтанд хүрэх гол "шалгарсан" арга нь юу байв гэхээр, массаараа тоогоороо дайснаа дарж авах. Зүгээр л тооны илүүгээр хучих. Үүнээс болоод, олон улс орон оролцсон том дайнуудад оросууд л ямагт хамгийн их цэргээ алдсан байдаг. Дэлхийн 1-р дайнд оросууд, дэлхийн 2-р дайнд ч бас л оросууд хамгийн их цэргээ алдсан. Өнөөдөр оросын БХЯ-ны Цэргийн төв архивт (ЦАМО, 9 отдел) "Эх орны дайн"-д (1941-1945) амь үрэгдсэн гэх 14 сая гаруй цэрэг, офицерийн бүртгэлтэй карт байдаг. Гэтэл оросын албан ёсны (Кривошеев и др.) гэх тоогоор 8.6 сая цэргээ алдсан гэдэг. Маш их зөрөө байгаа биз. Ийм л учраас манайхан жишээ нь өнгөрсөн 70, 80 жилд зөвлөлтийн, оросын гэх цэргийн школыг ёсчлон үлгэрлэн дагаж, суралцаж байсан бол одоо өөр бусад улс орны цэргийн номлолыг, школыг сонирхон суралцах, туршлага судлах нь зөв байх. Зарим нэг хүний хэлснээр бол тэгж ч байгаа гэсэн шүү. Энэ бол сайн хэрэг.

Цэрэг-иргэний инженерчлэл бүлэг

ОХУ-ын зарим бүс нутагт дайчлагсдыг гэрт нь буцааж байна, учир нь тэднийг байрлуулах газар, хооллох зүйл байхгүй гэж Жанжин штаб мэдээлж Үүнээс гадна Евпаториа дахь эзлэгдсэн Крымд түрэмгийлэгчдийг эмчлэх эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүссэн гэж Жанжин штаб нэмж мэдээлэв.

Иргэн Бат

Орос Украинд химийн зэвсэг (хүнийг хөдөлгөөнгүй болгодог химийн бодис) хэрэглэх гэж байна. Үүнийгээ цөмийн зэвсэгийн өмнөтгөл болгон ашиглахаар төлөвлөж байгаа тухай тагнуулын мэдээлэл байна.

Оросуудыг эсэргүүцэж энд үг хэлбэл өдөртөө шахуу Москвад хүрдэг гэж С.Баярын номд уншиж байсан санагдана. Хэвлэл, сошиал харж байхад Оросын Элчин олон хүн дээр “ажиллагаа” явуулдаг байж магадгүй.

Оросын “Белгород" шумбагч “Нордстрим” дамжуулах хоолойг сүйтгэсэн. Одоо үүгээр далайн усанд цацраг идэвхт цунами үүсгэх чадвартай пуужинг туршихаар зэхэж байна гэж бичжээ.

Байрнаасаа хөдөлсөн цөмийн шумбагч Белгородыг ялгаруулж буй температураар нь илрүүлэх хиймэл дагуулын сүлжээг идэвхжүүлсэн боловч яг одоо хаана явааг илрүүлж чадахгүй байна гэж НАТО мэдэгдэв.

Иргэн Үүлэнсолонго

Ялж яваа армийн нүүр царай. Украйн цэргүүдийн өмссөн зүүсэн, нүүр царайнд гэрэл гэгээ тодорсон сэтгал санаа маш өөдрөг харагдана. Харин дэлхийн 2 дахь армийнхны настр, өмссөн зүүсэн нь пөөнийсөн хэдэн юм, буудуулахын өмнөх агшин мэт.

Хатуу боорцог Болтон “Путин Украинд цөмийн зэвсэг хэрэглэвэл өөртөө цаазын ял өгсөнтэй адил” гэв. Путлерт сануулгыг хангалттай өгч байна. Путлертэй ойрын үед нэг юм болох нь болох гээд л байна. Мэдээж төгсгөлийнх нь тухай л даа. Дотроосоо нухах болов уу. Алуурчин орк өнөөдөр 70 хүрлээ. Зохиомол олон намтартай. Аль нь үнэн эсэхийг мэдэхгүй. Дараагийн зургийн доод талд байгаа урвагч Власовын цэрэг эцэг нь гэх сурвалж байдаг юм байна. Адилхан харагдана. Дээд талын нүдний шилтэй хүн биш гэнэ. Власовец мөн байх магадлал өндөр юм байна.

Өнөө алдарт Таманы дивизэд дайчилгаагаар ирэгсэд бослого гаргах нээ. Хоол унд байхгүй орон байр байхгүй, өгсөн буу зэвсэг эртнийх, эмнэлэгийн үзлэг тусламж байхгүй, ямар ч баримт бичиг олгоогүй гээд өч төчнөөн гомдол. Украйнд үхэж байхаар Путлертэй байлдацгаа.

Иргэн Батсайхан

Крымээс цэрэгт татагдагсад. 50-55-аас дээш насныхан. Оросын тавиул оршин суугчид. Энэ зураг, мэдээ сошиал сайтуудаар их явсан. Одоо энэ хүмүүсийн нэр ус нь хүртэл бараг тодорчээ.

Энэ хүмүүс ар гэртэй, үр хүүхэдтэй, ач зээтэй насныхан. Яг өөртэйгээ адилхан украин хүмүүсийг алахаар, яг өөрийнхөө ач гуч зээг бөмбөгдөхөөр, яг өөрийнхөө насны украин авгай нарыг хүчиндэхээр цэрэгт элссэн ирээдүйн алуурчид, цогцоснууд. Эд одоо бензингүй, Крымээс зугтах боломжгүй, ирээдүйд хэрэглэх зэвсэг техник хангамжгүй болсон. Хүйс тэмтрүүлэх байх.

Иргэн Батжаргал

Өнгөрсөн сард гадаадын 1018 иргэнд Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Өнгөрсөн сард гадаадын 1018 иргэнд Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​