fbpx Орос “дүү“ нар...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 9 секунд

Орос “дүү“ нар...

Амьдрах дургүй хэн байхав гээд Орос "дүү" нар Монгол руу "аялж" эхэллээ. Сүхбаатарын талбай бараг л Улаан талбай болчихсон юмуу даа. Зарим нь Улаанбаатар "хулмастчихлаа" гэх нь холгүй ярвайна. Тэртэй тэргүй "сармис", "кимчи" болсон нийслэл шүү дээ. Хөршүүдээ хэлэлтгүй бид ч "шиврээсээ" салаагүй л байгаа л даа. Манайд жилдээ дунджаар 100 мянга орчим хойд хөршийн жуулчид ирдэг юм байна. Путины дайчилгаа эхэлснээр манайд сүртэй ч их хүн "жуулчилж" ирээгүй л юм байна лээ л дээ. Энэ тооны 10% хүрэхтэй, үгүйтэй.

Хойд хөршийн энэ удаагийн "жуулчид" маань хахир өвлийг тосч иржээ. Тэд говь, тал гэхээсээ илүү Улаанбаатарын гудамжийг "метрлэх" дуртай бололтой. Хөвсгөл далай, цаатан сонирхсонгүй охид, хүүхнүүдийг илүү сонирхож яваа бололтой. Цонжин болдогоос Тэрэлжийн гэрүүдийг дээр гэж үзэж байгаа бололтой. Музейд орсноос бааранд орсон нь дээр гэдэг бололтой. Зарим нь бүр "аялангаа" ажилласан нь илүү гоё гэж байгаа бололтой. Зарим нь аль уже "шоронгоор аялах" болзлоо хангасан бололтой. Аялж яваа улс чинь баар саванд орж ууж идэлгүй л яахав. Бид ч гэсэн гадагшаа явахаараа гахай, нохой...за тэр ч яахав.

Охид, бүсгүйчүүдийг нь...энэ ч бас яахав. Энэ намрын жуулчид их л интересные туристууд бололтой.

Эдгээр зочидыг гэрийн эзэд янз бүрээр л хүлээж авч байна. Орос эх орноосоо урвагчид, дайнаас зугатаагсад, "ах нар", хямд ажиллах хүч, рүүбэл, "алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий" и жуулчид. Аль нь ч байсан тэд бол 30 хоногтоо л бидний зочид. Алив дээшээ, алив дээшээ. Цай уу, хоол ид. Давай, сто грамм тат. Юу байна түүгээрээ дайлнаа. Алсын хараатай бидэнд 400 милоон турист хэрэгтэй. Далайд дусал нэмэр.

Орос хүн Монгол хүний нүдэнд водка шиг харагдана. Энд тэнд таархаараа шууд "100" авч өгөх гэж дайрна. Далимд нь тархиныхаа хаа нэгтээгээс тоосонд дарагдсан Орос хэлээ гаргаж ирээд гөвж байгаад ээрч муурч гарна. Орос "ахтайгаа" таараад сэтгэл нь хөдөлсөн согтуу Монгол дүүгийнхээ амнаас доголон русскы языкаа сонсож залхсан "орос уба" энд ирснээс Украйн ч явдаг байж уу гэж бодно.

Арбатын гудамжинд явж байхад чинь хэн нэгэн "Хүүк нахуй" гэвэл ямар сонсогдох вэ? За тэр маань ч тэгж хэлүүлэх гавьяатай бас нүгэлтэй ч хүн биш дээ. Хөөрхий тэр орос "жуулчныг" удирдагчаар нь баалж яахнав. Путин, путлер бла бла бла... Тэгж яривал тэртээх зууны Бат хааны богатыруудын яс өндийж, сүнс сөхөгдөнө... Гуя дагуулж хүзүү гэгчээр тог цахилгаан, тос шатахуун зарим төсөл дээр "салаавч" өгдөг ч гэсэн тэд бидний алтан хөрш шүү дээ. Тэгээд ч оросын ард түмэн биш удирдагч нь л өгдөг болохоос. Тэд бидэнтэй л адил амьдрах гэж яваа народ шүү дээ.

Ирсэн гийчин буцаж орсон бороо арилдаг. Эх орон нь тэднийг яаж угтах бол. Нэр устайгаа гааль дээр нь тэмдэглээтэй байгаа шүү дээ. Буцаад очиход нь хөршүүдээс нь эхлээд хялалзах хүн бишгүй гарах биз. Хэд хоног ч гэсэн эрх чөлөөт, Ардчилсан улсад алхаж байгаад хариг. Энэ далимд шинэ Монголчууд шинэ Оросуудтай бааранд, пабад, гудамжинд, хаа ч яадаг юм ууж идээд, уушиг зүрхээ нээлцээд аваг, танилцаад аваг. Ах, дүүс мөн үү, биш үү, анд нөхөд үү "атаатан дайснууд" уу гэдгээ мэдэг. Бидний хооронд цус ч юмуу, ган ч юмуу ямар нэгэн гагнаас байна уу, үгүй юу хараад аваг. Зүгээр л хөрш амьдардаг улс орны иргэд үү, үгүй юу гэдгээ ялгаж салгаг. Всё...

Ч.Явуухүү

Sonin.mn

Монголчууд Украины дайны тухай & татагдсан цэрэг Ванькад ямар л олигтой “мотиваци“ байв гэж
Монголчууд Украины дайны тухай & татагдсан цэрэг Ванькад ямар л олигтой “мотиваци“ байв гэж
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​