fbpx Төсөв-2023: Хэн юу хэлэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 3 секунд

Төсөв-2023: Хэн юу хэлэв?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Өчигдөр болсон хуралдаанаар гишүүд төсөвтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулга, мэдээлэл авч, байр сууриа илэрхийллээ. 2023 оны төсвийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа “Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл байхгүй. Хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон том төслүүдийг гацаах ёсгүй. Цаашид зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайн тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын эрмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй. Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлно” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэр ч утгаараа ирэх оны төсвийн хэлэлцүүлэг, хэрүүл маргаан, шүүмжлэл багатай өрнөж байна гэхэд болно. 2023 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын гишүүд чуулганы танхимд ямар байр суурь илэрхийлэв. Энэ талаар эшлэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Орон нутаг бие дааж төсвөө бүрдүүлж байгаа таван аймаг байна. Эдгээр таван аймаг маань зөвхөн засвар үйлчилгээ хийгээд зам, эмнэлэг барьж чадахгүй болж байна. Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймгуудаа бусадтай адилтгаж, боомилсон төсөв оруулж ирж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Засгийн газрын өрийн хэмжээ 35.4 их наяд болж өсөж байна. Төсөвт хуримтлал үүсэхгүй байна. Жилд хэдэн төгрөг олоод үүнийгээ хэдэн салбарт тараагаад дуусаж байна. Хасах зардал олон байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Хөдөө аж ахуйн салбар бол татаас өгч байж хөгждөг салбар. Гэтэл ирэх оны төсөв дээр олгох урамшуулал 44 тэрбум төгрөг болж буурсан. Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөтөлбөрт 228 тэрбум төгрөгийг тавьсан гэж байна. Үүний задаргааг тайлбарлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Төсвөө дагуулж баахан хууль оруулж ирдэг буруу жишиг байна. Эхлээд хуулиа батлаад хуулийнхаа хүрээнд төсвөө оруулж ирдэг байх хэрэгтэй. Сүүлдээ төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилдөг төсөвтэй болоод гажиг тогтолцоотой боллоо. 2023 оны хөрөнгө оруулалт төсөвт таван их наяд төгрөг байгаа. Гэхдээ шинэ зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, зарласан тендерүүд, хариуцлагагүй компаниуд, буруу төлөвлөлтийнхөө төлбөрийг төлсөн төсөв оруулж ирлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Монгол Улсад хуримтлуулсан нөөц боломж байхгүй. Тиймээс эх орноо хөгжүүлэхийн тулд гадаадаас санхүүжилт олж ирэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байх нь чухал асуудал байна. Жаахан бололцоо гарахаар бүгдийг нь попорч хөөдгөө боль.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Монгол Улс 1999 оноос хойш зээлжих зэрэглэл зургаан удаа эерэг, 13 удаа сөрөг байсан. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахын тулд төсвийн алдагдал, гадаад өрөө багасгах ёстой. Бид зээлийн таазандаа тохируулж зээл авбал ирэх онд зээлээ төлж чадахгүйд хүрнэ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард баталсан. Гэвч тоонууд нь өөрчлөгдөж орж ирж байна. Зарлага, өрийн хэмжээ 35 их наяд болгож нэмэгдсэн байна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

- Өрийн тааз, урсгал зардлаа нэмэгдүүлээд үргүй олон зардал гаргахаар байна. Авч байгаа зээл ажлын байр бий болгодоггүй. Импортыг орлох бараа үйлдвэрлэдэггүй, богино хугацаанд үр ашгаа өгдөггүй. Хэрэв өрийн таазыг нэмье гэвэл урсгал зардлаа танах хэрэгтэй. Урсгал зардлаа танахгүйгээр өрийн таазыг нэмэхгүй. Ирэх 2023 онд улсаа дампууруулчихгүй байх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-ДНБ-ий нийт өсөлтийг таван хувьд хүргэнэ гэж. Бид одоо өр, зээл гэсэн хэдэн тоонд л эргэлдээд байна. Боомт, худалдааны асуудал, экспортыг нэмэгдүүлэх, импортоо орлох асуудалд анхаарах ёстой гэлээ.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Амарбаясгалан: Улс төрийн шийдвэрээр бус, инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэвэр, цалин нэмэгддэг тогтолцоог НД-ын багц хуулиар оруулж ирнэ
Д.Амарбаясгалан: Улс төрийн шийдвэрээр бус, инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэвэр, цалин нэмэгддэг тогтолцоог НД-ын багц хуулиар оруулж ирнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​