fbpx Эсрэг, тэсрэг байр суурь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 33 секунд

Эсрэг, тэсрэг байр суурь

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг парламент хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцсэн. Мөн энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах тухай асуудлыг тусгасан байна. Улмаар шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулахаар заасан билээ. Тус хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Сүхбаатар нар ямар байр суурьтай байгааг хүргэе.

Ж.Сүхбаатар: Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцээд явах ёстой

-Энэ хуулийг хэлэлцээд шийдэх ёстой асуудал. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд энэ талаар Авлигатай тэмцэх газарт үүрэг, чиглэл өгч, хуулийн төслийг боловсруулах асуудал эрчимжиж явсан. Дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өргөн барьсан. Хууль зүйн гол үндэс нь манай улсын “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Алсын хараа 2050”--ын авлигагүй засаглалын чиг үүрэг, Их хурлын хууль тогтоомжийн үндсэн чиглэлд туссан. Олон улсын судалгаанаас үзэхэд хувийн хэвшлийн салбарт үйлдэгдсэн залилангийн 45 хувийг салбар дотроос нь мэдээлсэн мэдээлэлд тулгуурлан илрүүлсэн байдаг. Авлига тойрог замаар явдаг учраас дотроос нь задалж илчилж байж, ил гардаг зүйл. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. Манайхан матаас гээд социализмын үеийн айдастай явдаг. Барууны орнуудын гэмт хэргүүдийг илрүүлсэн нь шүгэл үлээгч л болдог. Манай улс авлигажсан улсын тоонд орсон. Тиймээс энэ төрлийн асуудал дээр болгоомжлол байгаа. Гэхдээ иргэд хооронд хүндрэл үүсгэх гэж байгаа хэрэг бус. Харин эрх мэдлийн орчинд авлигатай холбоотой асуудал дээр болгоомж, авлига авах сэдэл санааг хязгаарлах асуудал шүү дээ.

Б.Энх-Амгалан: Улс орны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй

-Авлигатай тэмцэх гэж байгааг ойлгож байна. Авлига бол нууж авдаг хулгай. Авлига бол нийгмийн хорт ургамал. Үүнтэй санал нийлж байна. Гэхдээ авлигатай тэмцэх гэж байна гээд маш олон хуурамч мэдээлэгчийг гаргаж ирж, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх вий. Улмаар өшөө авдаг, шантаач хийдэг ийм байдалд орох вий. Бид өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын талаарх хуулиа гаргаж чадаагүй байгаа улс шүү дээ. Цахим гүтгэлгээ зогсоож чадаагүй байна. Гадны тусгай албадын явуулж байгаа үйл ажиллагааг бид хааж чадахгүй байгаа. Нийгмийн давалгаа буюу троллуудаа зогсоож чадахгүй байна. Ийм үед мэдээлэгч буюу матаасчинг тодруулаад мөнгөн урамшуулал олгоод нийтийн эрх ашгийн төлөө түүний хамаарал бүхий этгээд, амь нас эд хөрөнгийг хуулиар хамгаалаад байж болох юм уу. Байгууллагынхаа асуудлаар шүгэл үлээвэл байгууллагын нууц, хувь хүний нууцыг хамгаалах хууль үйлчлэхгүй болгож оруулж ирсэн байна. Мөн амаар болон бичгээр, төлөөний хүнээр дамжуулан шүгэл үлээж болно гэсэн. Ийм хууль батлах цаг үе нь биш. Мэдээллийн аюулгүй байдал цаашлаад улс орны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй. Шүгэл үлээгчийн эрх ашгийг хамгаалж байна гээд гадны тусгай албадын чиглэлээр орж ирж байгаа мэдээ мэдээллийг золиос болгох вий.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН хэмээх хоргодох байр
АН хэмээх хоргодох байр
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​