fbpx АН хэмээх хоргодох байр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 0 секунд

АН хэмээх хоргодох байр

“...АН, МАН бол Монголын улс төрийн хоёр багана” гэдэг. Ингэж МАН-ынхан хэлдэг. АН-ынхан ч ярьдаг. Гэхдээ, ийм байсан л даа. Саяхныг хүртэл улс төрийн өнгө, чигийг тодорхойлдог л байлаа. Одоо больсон. АН-ыг “хоёр багана”-ын нэг гэхэд хэцүү болсон. Харин дөрвөн ханатын 60 унь шиг жижиг намуудын л нэг боллоо. Яг нарийндаа жижиг намууд шигээ эрх зүйн чадамж ч байхгүй болсон дог.

АН-ыг ийм болгосон хэдхэн хүн байдаг. Хэнийгээ ч хүлээн зөвшөөрдөггүй хэдэн фракцын толгой бий. Хэн хэн гэдгийг нь АН-ынхан өөрсдөө хуруу дараад нэрлэчихдэг юм байна лээ.

Ингэж тал талд учраа ололгүй хоёр жилийг элээсэн АН-ынхан сүүлийн хоёр сард сүрхий хөдөлгөөнд орсон. Энд тэнд “...Эвлэрэхээр уулзалдлаа” гэсэн мэдээлэл ойр ойрхон цацагдсан. Үүнийг сонссон АН-ын жирийн гишүүд жигтэйхэн баярлалдсан. Чих тавин чагнацгаагаад сүйд болсон.

Гэвч тэр уулзалтууд жирийн гишүүдэд нь ямар ч хүртээлгүй, ялангуяа АН-ын эв нэгдэлтэй түй ч хамаагүй байсан бололтой. Харин тэр нь авлига, албан тушаалын ноцтой асуудалд орооцолдсон АН-ын лидер асангуудын “амь”-аа хаацайлах гэсэн шивнээнүүд байсан гэдгийг эх сурвалжууд нотлоод эхэллээ.

Ер нь бол Монголоо хорлосон хэд хэдэн томоохон хэрэг сүүлийн хэдэн жилд ил болсон. Том хэрэг учраас голдуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.

Алдарт Оюу толгой, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны гэх хэргүүдийг энд дурдаж болно. Эдгээр хэрэгт хэн хэн холбогдсоныг бүгдээрээ мэднэ. Тэгвэл тэдгээр хүмүүс сүүлийн үед АН-ын нэрийг бараадаж амьдардаг болжээ.

Хамгийн хачирхалтай нь Оюу толгойн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар шүүхээс ял шийтгүүлсэн хэд хэдэн хүн эргээд прокурорын тусламжтайгаар “цагаатгагдсан” тохиолдол гараад байгаа юм. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нөхдүүд ч бас тийм горьдлого тээчихсэн тууж яваа аж.

Тухайлбал, “...АН-ын дарга болно” гээд баахан хүн дагуулж, хот хөдөөгүй гүйгээд байгаа С.Баярцогт байна. Уг нь С.Баярцогтын холбогдсон асуудал нь ноцтой. Мөрдөн шалгах байгууллага, прокуророос “...С.Баярцогт нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайдын 2009 оны долдугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан “Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Ваhamas аралд үүсгэн байгуулсан ND Harmony LDT компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150 000 ширхэг хувьцааг 1 393 321.38 ам.доллар буюу 2 016 749 098.26 төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан.

Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-тай 2010-2012 онуудад Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43 225 152 952 төгрөгийн, 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-аар 20 736 000 732 төгрөгийн, бүгд 63 961 153 685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцаа буюу сая дурдсан 150 000 ширхэг хувьцааг 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 2 739 197.49 ам.доллар буюу 3 838 903 106.31 төгрөгөөр худалдаж, 1 345 876.11 ам.доллар буюу 1 886 204 991.88 төгрөгийн ашиг олсон.

Уг мөнгөнөөс 1 200 000 ам.доллар буюу 1 687 584 төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан нь тогтоогдсон” гэдэг.

Иймээс Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх С.Баярцогтод холбогдох хэргийг 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 10 жилийн хорих ял оноосон. С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

Дараа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцсэн. Тэгээд прокуророос С.Баярцогтод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “...“Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил найман сар хорих ял шийтгэсэн.

Мөн 2021 оны тавдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд С.Баярцогтод холбогдох “...Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг “...Мөнгө угаах” гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил найман сар хорих ял болгосон. Бас С.Баярцогтоос 1 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

Ингэж гурван шатны шүүхээр шийдэгдээд байсан С.Баярцогтын хэргийг 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хоёр шүүгчийнхээ тусгай саналын дагуу нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн. Тус хуралдаанаас С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн.

Хэрэг прокурорт очиж, С.Баярцогт яг сарын дараа, 2021 оны наймдугаар сарын 20-нд суллагдсан байдаг. Түүнчлэн дээрх явдлаас 11 сар орчмын дараа буюу 2022 оны наадмын өмнөхөн С.Баярцогтын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон.

Гэхдээ энэ нь С.Баярцогтыг цагаатгасан гэсэн үг биш. Хэрэг нь эргэж сэргэх боломжтой. Тиймээс түүнд улс төрийн хоргдох байр хэрэгтэй. Тэр нь АН болж буй бололтой. Тэр ч бүү хэл, мань эр “...АН-ын дарга нь болно” гээд яваад байгаа билээ. Тэрчлэн энэ мэт эвгүйтсэн нөхдүүд, хэрэг нь шүүх рүү шилжих гээд сандарсан хэдэн хүн "өнөөх муу" С.Эрдэнийгээ өмнөө бариад "улс төрийн тэмцэл" ч хийж эхэллээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МИАТ ТӨХК аялал жуулчлалынханы үгийг сонслоо
МИАТ ТӨХК аялал жуулчлалынханы үгийг сонслоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​