fbpx Европын зах зээлд байгалийн хий илүүдсэнээс үнэ нь хасах утга руу оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 6 секунд

Европын зах зээлд байгалийн хий илүүдсэнээс үнэ нь хасах утга руу оржээ

Украины дайнтай холбоотойгоор авсан эдийн засгийн хоригийн хариуд ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулсан нь Европ тивийг эрчим хүчний хямралд оруулсан билээ.

Дайн эхэлснээс хойш Европын орнууд байгалийн хийг их хэмжээгээр нөөцөлж эхэлсэн юм. Дамжуулах хоолойгоор нийлүүлэгддэг Оросын хийг далайгаар тээвэрлэсэн АНУ, Катарын шингэрүүлсэн хийгээр орлуулж байв.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Европын орнуудын хий нөөцлөх байгууламжууд дүүрэхэд ойртжээ. Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд байгалийн хийн фючерсийн үнэ 20 хувиар унаж, наймдугаар сарын оргил үеэсээ 70 хувиар унаад байна.

Европын боомтууд дээр суллах савны багтаамж хүрэлцээгүйн улмаас хий тээвэрлэгч хөлөг онгоцнууд хүлээлтийн урт дараалал үүсгэжээ.

Даваа гарагт Нидерландын бирж дээр цагийн дотор хүргэх нөхцөлтэй хийн үнэ 0 еврогоос доош унасан нь ховор сонин үзэгдэл болсон байна.

Европын Холбооны хий нөөцлөх байгууламжуудын багтаамж 94 хувьдаа хүрснийг Gas Infrastructure Europe байгууллагын тоо баримт харуулжээ.

Энэ оны арваннэгдүгээр сард 80 хувьд хүргэх анхны зорилго ийнхүү хол давж биелсэн байна. Сүүлийн таван жилийн дунджаас харвал Европын Холбооны нөөцийн дүүргэлт дээд тал нь 87 хувьд хүрч байжээ.

Одоогоор нийт $2 тэрбумын дүнтэй шингэрүүлсэн хий ачсан 35 хөлөг онгоц Европын боомтууд дээр хүлээгдэж байгааг шингэрүүлсэн хийн тоо баримт боловсруулдаг Vortexa компани мэдээлсэн байна.

Европын зах зээлд байгалийн хий илүүдэх болсон шалтгаан нь тус тивийн орнуудад ер бусын дулаахан намар болж байгаатай бас холбоотойг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Гэхдээ ийм нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй, арванхоёрдугаар сард хүйтрэх үед хийн эрэлт буцаад нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.

Одоогоор Европын байгалийн хийн мегаватт цагийн фючерсийн үнэ 100 евро орчимд хэлбэлзэж байна. Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сарын ханштай харьцуулахад 126 хувь орчим өндөр үзүүлэлт юм.

Жилийн өмнө цар тахалтай холбоотой хоригууд цуцлагдаж, эдийн засаг сэргэж эхэлсэн нь хийн үнэ тарифыг үлэмж хэмжээгээр бууруулаад байжээ. Европ тив энэ өвлийг давж чадсан ч хийн үнэ цаашдаа дайны өмнөх хэмжээнд хүртэл буурахгүй гэж судлаачид дүгнэж байна. Учир нь Оросын хийг орлуулах найдвартай эх үүсвэртэй болох хүртэл хямрал үргэлжлэх гэнэ.

Тухайлбал 2023 оны эцсээр хийн мегаватт цагийн үнэ 150 евро хүрэх тооцоог Capital Economics компанийн эдийн засагчид гаргажээ.

Эх сурвалж: CNN

Украины дайн эхэлснээс хойш ОХУ анх удаа цөмийн зэвсгийн бэлэн байдлаа шалгав

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​