fbpx Орон нутгийн нислэгийн зардлын 50 хувийг буцаан олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 24 секунд

Орон нутгийн нислэгийн зардлын 50 хувийг буцаан олгоно

Баян-Өлгий, Хонгконг нисэх тийзийн үнэ ижилхэн 1.2 сая төгрөг. Нарийн яривал 100 мянган төгрөгийн л зөрүүтэй. Гэтэл Өлгий рүү хот хоорондын автобусаар 130 мянган төгрөгөөр хүрчихнэ. Эндээс харвал агаараар 10 дахин өндөр төлбөр төлөх нь. Мэдээж онгоц, машин хоёрын тав тух, цаг хугацааг харьцуулшгүй. Ховдын нислэг нэг сая руу дөхнө. Энэ жишгээр бусад аймгууд ч мөн адил төлбөр нь 5-6 дахин зөрүүтэйгээс орон нутгийн нислэг хөгжихгүй явж ирсэн гэж хэлж болно. Үүн дээр цар тахал, геополитикийн сорилт улам л жин дарж байна. Тухайлбал, шатахууны зардал 2019 онтой харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн нь тийзийн үнэ өсөхөд нөлөөлсөн. Одоогийн байдлаар "Чингис хаан" нисэх буудалд нэг тонн шатахууныг 5.6 сая төгрөгөөр борлуулж байгаа аж.

Орлого, үйл ажиллагаа нь хэдэн жил дамнан доголдоод байгаа үндэсний агаарын тээвэрлэгчдээ дэмжих зорилгоор Засгийн газраас 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлээд байгаа.Тэр дунд орон нутгийн нислэгийг хөгжүүлэхэд нөхөн олговор олгох гарцыг хөнджээ. Ингэхдээ тухайн орон нутгийн иргэд онгоцоор зорчих бол тийзийн төлбөрийн талыг нь төр даах юм байна. Өөрөөр хэлбэл, зорчигчдынх нь тоогоор нислэг үйлдэж байгаа авиа компаниудад нөхөн олговор олгоно. Харин хөнгөлөлт эдлэх иргэд заавал орон нутгийн харьяалалтай байх ёстой аж. Үүнийгээ яарсан, өвдсөн, өндөр настай, бага насны хүүхэдтэй бүлэг хүмүүст агаарын тээврийн үйлчилгээг хүргэх хөшүүрэг гэж харж буй аж. Энэ талаар албаны эх сурвалж “Хөнгөлөлтийн нөхөн олговрыг төсвөөс орон нутгийн нислэг дээр Монголын нөхцөл байдалтай уялдуулаад харахаар яах аргагүй татаасаар шийдэхээс өөр томоохон хэмжээний хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй. Тийзийн үнэд хөнгөлөлт олгох асуудал олон жил яригдаж байна. 2017-2019 онуудад тодорхой хэмжээгээр хийгдэж байсан л зүйл. Харин ковидын дараах үеийн нөхцөл байдалд өргөн хүрээнд хийе гэж байгаа юм. Одоо хоёр аймагт нислэг үйлдэж байгааг 7-9 болгож нэмэх бололцоо бий. Санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газар, УИХ шийдвэрлэнэ. Хөнгөлөлтөд жилд 9.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг хийсэн. Нийслэлийн нийтийн тээврийн 180 тэрбум төгрөгтэй харьцуулахад маш бага мөнгө. Мөн улсын төсөв болон ИНЕГ-ын навигацийн төвлөрүүлдэг орлоготой харьцуулахад бага тоо. Болох талаас нь харж хэрэгжүүлж чадвал орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй хүрнэ. Ялангуяа, яарсан, өндөр настай, залуучуудад энэ бодлого үр өгөөжөө өгөх нь гарцаагүй” гэсэн юм. Одоогийн байдлаар ирэх оны төсөвт тусгасан бөгөөд үндэсний агаарын тээврийнхнийг дэмжсэн энэ бодлого төсөвт илүү зардал, дарамт болно гэсэн шүүмжлэл ч буй юм. Энэ талаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасангаас тодруулахад “Орон нутгийн агаарын тээврийг хөгжүүлэх судалгаан дээр үндэслэж нислэгийн зардлыг бууруулахад шатахууны тарифыг хөнгөлөхөөр ажиллаж байна. Ойрын үед Роснефть компанитай гэрээ хэлэлцээ хийж шатахууны үнийг 1-2 сая төгрөгөөр бууруулах хүлээлт байгаа. Нөгөө талаас орон нутгийн нисэх буудал болон үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө. Ер нь бусад тээврүүд НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Агаарын тээврийн хувьд жилд гурав орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын асуудал яригдаж байгаа. Үүнийг чөлөөлчих юм бол зорчигчийн тийзийн үнэ найм хүртэлх хувиар буурах боломжтой. Мөн Монгол Улсын өргөн уудам нутаг, тархай бутархай суурьшилтай өнөөгийн нөхцөлд тулгуурлан бодлогоос татаас олгож байж агаарын тээвэр ард иргэддээ хүрнэ. Өнгөрсөн хугацаанд агаарын тээврийн үйлчилгээ компаниудын цэвэр бизнесийн зарчмаар явснаас үнэ тариф буурсангүй. Гэтэл яарсан, өвдсөн, өндөр настай, бага насны хүүхэдтэй бүлэг хүмүүст агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ хүрээнд тухайн орон нутгийн ард иргэд зорчсон тохиолдолд 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж, зөрүү татаасыг төр бодлогоор олгох ажлыг эхлүүлсэн. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа үед санал оруулаад ажиллаж байна” гэлээ.

Иргэний нисэхийн салбарт өнгөрсөн 10 гаруй жилийн турш агаарын тээврийн салбарыг харьцангуй бодлогоор барьж ирсэн бол зах зээлийг задалж, либералчлалыг эрчимжүүлэхийг зорьж байгаа аж. Жишээлбэл, Солонгосын зах зээл дээр өмнө нь нэг л компани нисдэг байсан бол энэ оноос дөрөв болсон. Мөн долоо хоногт зургаа нисдэг байсан бол өнгөрсөн зун 15 болж нэмэгдсэн. Европ тийшээ нислэг нэмэгдсэн нь агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, багтаамж, давтамжийг нэмэгдүүлэхээр зах зээлийнхээ өрсөлдөөнөөр үнэ тариф нь буурч байгаа гэсэн судалгааг хийжээ. Улаанбаатар Сөүл чиглэлд тийзийн үнэ өмнө нь 1.5-2 сая байсан бол өнөөдөр нэг сая болсон. Истанбул чиглэлийн тариф нэг дахин буурсан зэргээр зах зээлийг задалснаар эерэг үр дүн гарч байна гэсэн үзжээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Умард Солонгос өнөөдөр Японы нутаг дэвсгэр дээгүүр пуужин харвалаа
Умард Солонгос өнөөдөр Японы нутаг дэвсгэр дээгүүр пуужин харвалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​