fbpx Г.Ариунбуян: Хоёр ажилтан дэлбэрэлт болох үеэр шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай. Хайгуул хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 17 секунд

Г.Ариунбуян: Хоёр ажилтан дэлбэрэлт болох үеэр шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай. Хайгуул хийж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад өчигдөр гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2,000 метр кубын багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 метр.куб АИ-92 шатахуун хадгалагдаж байсан байна. Уг савтай зэргэлдээ 400,000 литр буюу 400 метр.куб багтаамжтай, зургаан ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд 200 гаруй тонн шатахуунтай байжээ.

Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүн агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газрын гадаргуу дээр унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо.

Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, хайгуул хийж байна.

Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байгаа шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Аюулгүй болгохоор ажиллаж байгаа.

Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалж байсан агуулахад өмнө нь гал түймэр гарч байгаагүй" гэв.

Гал түймрийн тухайд өчигдөр/2022.12.01/ 09:21 цагт Дархан сумын гуравдугаар багт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан мэдээллийг Дархан-Уул аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын гал унтраах 7 анги, эрэн хайх нэг баг гарч ажилласан. Нэмэлтээр Улаанбаатар хотоос гал түймэр унтраах, аврах 10, 26, 63 дугаар ангийн аврагчид хөөсөөр гал унтраах гурван машинтайгаар очиж ажилласан байна.

Нийтдээ гал түймэр унтраах 10 анги, эрэн хайх аврах бүлгийн 280 гаруй албан хаагч гал түймэр унтраах 21 автомашинтай, УБТЗ-ын цэрэгжүүлсэн онцгой байдлын албанаас 22 албан хаагч 60 тоннын усны нөөцтэй нэг вагон цистерн, Дархан-Уул аймгийн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, ЗДТГ, ус суваг зэрэг зургаан байгууллагын 153 албан хаагч 30 автомашинтайгаар 8 цаг гаруй ажиллан орой 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраажээ.

Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог, тээвэрлэдэг, борлуулж, хадгалдаг ААН, иргэд галын аюулгүй байдлыг хангах, галын материалтай харьцахдаа журмаа мөрдөж ажиллахыг анхаарууллаа.

Apple компанийн удирдлагатай ойлголцож чадсанаа Илон Маск мэдэгджээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​