fbpx Зайсан VS таван буудал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 5 секунд

Зайсан VS таван буудал

ТАЛХАА ТАЛЛАЖ АВДАГ НЬ ҮНЭН

Манай улсад баян, ядуугийн ялгаа хэр их байдаг бол...

Иргэдийн зарим нь тансаг амьдралд умбаж байгаа бол нөгөө хэсэг нь тарчиг амьдралд тарчилж байгаа нь үнэн. Баян хүмүүс үнэтэй байранд амьдарч, рестораны хоол идэж, их дэлгүүрээр хэсэж, тансаг машинаар тухтай зорчиж, гэрийн ажлаа үйлчлэгчээр хийлгэдэг. Харин эсргээрээ хямдрал зарласан дэлгүүр, хямд үнэтэй хүнс, хүйтэн автобусаар зорчиж буй, өдрийн хоолоо яах вэ гэж буй хэсэг байна. Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ удаа Сүхбаатарын талбайгаас хойшоо гурван км, урагшаа гурван км-ийн зайд байрлах иргэдийн амьдралыг харьцууллаа.

Сүхбаатарын талбайн зүүн талын замаас таксинд суулаа. Нэг км явахад л орон сууцууд байхгүй болж гэр хороолол болж хувирав. Зам дагуу зогсох хүмүүсийг ажиглавал ихэвчлэн бойтгон гутал, урт хар куртик өмссөн нэг хэвийн хүмүүс автобус хүлээж зогсоно. Мөн яарсан, санаа зовсон, даарсан байхаас гадна согтуу хүмүүс ч их байв. Ингээд бид төв талбайгаас хойш яг гурван км яваад Таван буудалд буув. Хамгийн ойр байрлах “Соёмбо” дэлгүүрт орлоо. Дэлгүүрийн хувьд эмх цэгцтэй цэвэрхэн юм. Гэхдээ хотын төвийн дэлгүүр шиг их бараатай биш байв. Тодруулбал, гурил, будаа, ундаа, архи, тамхи, давс, сахар, талх, боорцог буюу өргөн хэрэглээний бараанууд харагдана. Биднийг худалдагчтай ярих зуур хэд хэдэн хүн үйлчлүүлэв. Эхний үйлчлүүлэгч 50 орчим насны эмэгтэй байв. Түүний хувьд 0.5 л хараа архи аваад гарч одов. Дараагийн үйлчлүүлэгч мөнгөө тоолсоор орж ирлээ. Түүний хувьд 30 орчим насны эмэгтэй байсан юм. Тэрбээр талхны үнийг асууж хамгийн хямд үнэтэй “жигүүр гүрэн” буюу 1800 төгрөгийн талх авав. Элэгний нухаш авах гэвэл 350 төгрөг дутахад худалдагчид “орой өгье” гэж хэлээд гарч одов. Гэр хорооллын хүмүүсийн хувьд талх, боорцог, давс, будаа гурил зэрэг өргөн хэрэглээний барааг ихэвчлэн авдаг байна. Энэ талаар дэлгүүрийн худалдагч Г.Аззаяа “Манайх дэлгүүр ажиллуулаад гурван жил болж байна. Дэлгүүрээр үйлчлүүлдэг хүмүүсийн хувьд өргөн хэрэглээний бараа, архи авдаг. Тухайлбал, өглөө 08:00-10:00 цагийн хооронд хүмүүс ихэвчлэн архи авдаг. Харин жимс, чихэр зэрэг тансаг хэрэглээний зүйлсийг авдаггүй. Мөн орж ирээд ижил төрлийн барааны үнийг асууж байгаад аль хямд үнэтэйг нь авдаг” гэв.

Үйлчлүүлэгч Б.Бямбажав “Талхаа таллаж авдаг гэдэг үнэн. Өнөөдөр миний халаасанд таван мянган төгрөг л байна. Энэ мөнгөөрөө тал талх, бэлэн гоймон авна. Гэхдээ бид ч бас гайгүй байна. Бүр шулсан яс чанаж шөл гаргаад будаа чанаад иддэг хүмүүс бий шүү дээ. Гэр хорооллын амьдрал ийм л байна. Амттай юм авч идэх, шинэ хувцас өмсөх гэдэг бидний хүүхдийн мөрөөдөл болж орой хоолтой хонох юмсан гэсэн хүсэл тэдэнд байна шүү дээ” гэв.

ӨДӨРТ 70 МЯНГАН ТӨГРӨГӨНД ХҮНС АВЧ БАЙНА

Төв талбайгаас урагш гурван км зайд хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар сурвалжлахаар мөн л талбайн хажуунаас таксинд суув. Зайсан бол манай нийслэлийн баячуудын хороолол гэхэд хэн ч маргахгүй байх. Зам дагуу кинотеатр, том сүлжээ дэлгүүрүүд, хоолны ресторан, элдэв төрлийн загвартай орон сууцууд зайгүй шахам шилээ даган байрлана. Мөн хотын тансаг зэрэглэлийн оффис ч энд бүгд байдгаараа онцлог. Зам дагуу явж байгаа машинуудыг ажиглавал дэлхийн үнэтэй жийпүүд олноороо зогсож харагдана. Мөн годон гутал, ноолууран малгай ороолт, гурван камертай утасгүй хүн байхгүй шахам. Яг гурван км яваад Зайсангийн Оргил сүлжээ дэлгүүрийн хажууд буулаа. Ингээд замын эсрэг талд байх байрны доорх дэлгүүр болох “Yes maket” руу оров. Хүний хэрэгцээтэй бүх зүйл тус дэлгүүрт байна. Тодруулбал, бүх төрлийн жимс, ногоо, аяга, таваг, архи, дарс бүгд байх аж. Цайны идээ гэхэд 10 гаруй төрөл байв. Хүмүүсийн хувьд түрдэг тэрэг, сагс зэргийг барьж үйлчлүүлж байв.

Худалдагч Ө.Мөнх-Өлзийтэй худалдан авалт ямар байгаа талаар ярилцлаа. Тэрбээр “Байрны доорх дэлгүүр болохоор орлого харьцангуй дажгүй. Үйлчлүүлэгчдийн хувьд амьдрал нь боломжийн учир мөнгөнд санаа зоволгүй худалдан авалт хийдэг. Мөн хүүхдүүд их үйлчлүүлдэг. Тэдний хувьд чихэр, чипс, ундааг их авдаг” гэсэн юм.

Харин үйлчлүүлэгч Б.Долгормаа “Нэг удаа худалдан авалт хийхэд 70 орчим мянган төгрөг болдог. Хоёр хоногт нэг удаа хэрэглээний зүйлсээ авч байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна” гэв.

Үүнээс харахад манай хотод төв талбайгаас хойш, урагш гэсэн өдөр шөнө шиг ялгаатай амьдрал өрнөж байна. Мөн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд ядуурлыг халах тэмүүлэлтэй. Гэвч бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд Монгол Улсад 100 хүн тутмын 40 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон бусад хэрэглээний зүйлсээ худалдан авч чадахгүй ядуу амьдарч байна. Манай улсын ядуурлын үзүүлэлтийг 2020 онд Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар боловсруулсан байдаг.Тэгвэл нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл энэ тоо цар тахлаас хойш өссөн үү гэхээс буураагүй нь тодорхой.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхийлөгч хуулийнхантай, Ерөнхий сайд жагсагчидтай уулзав
Ерөнхийлөгч хуулийнхантай, Ерөнхий сайд жагсагчидтай уулзав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​