fbpx Ерөнхийлөгч хуулийнхантай, Ерөнхий сайд жагсагчидтай уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 13 секунд

Ерөнхийлөгч хуулийнхантай, Ерөнхий сайд жагсагчидтай уулзав

Иргэдийн жагсаал цуглаан өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж, Төрийн ордонд ч нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлгүүд өрнөсөн өдөр байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, нүүрсний хэрэгтэй холбоотой нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд нүүрсний хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголыг нэн даруй зохион байгуулах үүргийг холбогдох ажлын хэсгийнхэнд өгч, тогтолцооны асуудлыг парламент удахгүй хэлэлцэнэ гэсэн байр суурь илэрхийллээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өчигдөр үдээс өмнө Засгийн газрын хуралдаанаар “ЭрдэнэсТавантолгой” ХК-д томилсон БЭТ Ж.Ганбатын мэдээллийг сонсож, үдээс хойш Сүхбаатарын талбайд очиж, жагсагчидтай уулзаж байр сууриа илэрхийллээ. Өчигдөр болсон улс төрийн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

У.Хүрэлсүх: Албан тушаалтны биш ард түмний талд зогсоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямба, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ТЕГ-ын дарга, хошууч генерал П.Одонбаатар, АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав. Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүмжлэв. Тэрбээр "Та бүхэн ард түмнээр нүүрсний хулгайн хэргээр таавар таалгалаа.

Засгийн газар нүүрсний хулгайн асуудлыг хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект нь Засгийн газар. Тэр хулгайч нартай яагаад тэмцэхгүй байна вэ. Ямар учраас арга хэмжээ авахгүй байна вэ. Засгийн газраас нүүрсний хулгай хийсэн нөхдүүдийг нэрлэж болохгүй байна уу. Үүнийг ард түмэн нэрлэх ёстой юм уу. Эсвэл улстөрчид нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу. Манай ард түмэн улс төрийн өндөр соёлтой болсон байна. Дандаа залуучууд өвлийн хүйтэнд жагсч, бухимдлаа илэрхийлж байна. Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа, Ерөнхий прокурор оо. Та нарт тэр эрх мэдэл нь байна. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. Засгийн газар, УИХ-ыг ард түмэн ажлаа хий гэж шаардаж байсан бол одоо огцор гэж байна. Монгол Улс ардчилсан улс. Сонгуулиар асуудлаа шийддэг улс. Хүчирхийллээр асуудлыг шийддэг биш. Хэн нэгний дур зоргоор шийддэггүй. Та бүхэн энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдана. Ажлаа хийж чадахгүй бол дахин ард түмэн сонголтоо хийж, төр засгаа эмхлэн байгуулах цаг ирж магадгүй шүү.

Ард түмнээс сонгогдсон Монгол Улсын төрийн тэргүүнийхээ хувьд ард түмнийхээ талд хатуу зогсоно. Би албан тушаалтныг хамгаалахгүй. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц. Одоо гарч ажлаа хийцгээ" гэв. Тус уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар байлцав.

Г.Занданшатар: Баялгийн хулгайтай тэмцэх багц хуулийг батална

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд өчигдөр үдээс өмнө хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд багц хуулиудийг баталж хэрэгжүүлнэ. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль бий. Жагсагчид, тэмцэгчдийн зүгээс Монгол Улс ийм их баялагтай мөртлөө ард түмэн яагаад ядуураад байна гэдэг зүй ёсны шаардлага тавьж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэнэ. Үндсэн хуульд Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа жинхэнэ эзэн нь байж үр өгөөжийг нь хүртэх ёстой гэж заасан байдаг. Бүх баялагт ард түмний хяналтыг тогтоох ёстой. Нүүрсний хулгай нэрийн доор олборлолт, гэрээ, тээвэрлэлт, хөрс хуулалт, хил гааль зэрэг бүх шатанд авлига байна. Иймээс энэ асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй. Олон нийтийн хяналтад ил тод байж бүх шатны хулгайтай тэмцэнэ. Мөн Авлигатай тэмцэх багц хуулийг батална. Үүнийг баялгийн хулгайтай тэмцэх багц хууль ч гэж хэлж болно. Зөвхөн нүүрс биш Монгол Улсын баялаг хэний ч хууль бусаар эзэмших, хулгайлах хэрэгсэл байх ёсгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Энэ дагуу УИХ-ын нээлттэй сонсгол зарлана. Нээлттэй сонсгол хүртэл 14 хоногийн хугацаа өгнө. Залуучууд энэ хугацаанд өөрсдийн шаардлагаа боловсруулах хэрэгтэй. Нээлттэй сонсголоор нүүрсний үнийн зөрүү, 3.2 сая тонн нүүрс зөрсөн гэх асуудлыг ард түмэнд нээлттэй болгоно. Оролцогч байж болох бүх хүмүүсийг гэрчээр дуудна" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Бид урагш явна, ухарч гишгэж болохгүй

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд ирж уулзлаа. Тэрбээр энэ үеэр дараах байр суурийг илэрхийлэв. "Бид асуудлыг сэтэлж, бүх тогтолцоог нурааж байж амжилтад хүрнэ. Ингэснээр дараагийн шинэ 30 жил ирнэ. Хэрэв бид шинэ 30 жилийг эхлүүлж чадахгүй бол байрандаа зууралдаж үлдэнэ. Засгийн газар олон асуудлыг шийдэж чадсан.

Бид 2.3 тэрбум ам.долларыг тэглүүлж чадсан. Энэ бүхнийг өнгөрсөн богинохон хугацаанд хийсэн. Бид урагш явах ёстой, ухарч гишгэж болохгүй. Хөгжлийн банкинд улсынхаа нэрээр бонд авч бүлэглэлийн зарчмаар хуваасан жинхэнэ луйварчид өнөөдөр нийтийг өдөөн хатгаж, турхирч байна. Үүнийг би мэдэж байгаа. Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Бид зарим тайлбарыг өгөхгүй байгаа ч иргэдтэйгээ хамт байгаа.

Өнөөдөр олон хулгайчийн асуудлыг гаргаж ирсэн. Тиймээс бид иргэдтэйгээ нэг тал байх ёстой. Өнөөдөр энд нүүрсний хулгайчдын ятгалгаар ирж, зориуд жагсаал цуглааныг өдөөн хатгаж, Засгийн газрыг турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа мэдээллийг бид авч байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​
Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​