fbpx “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүд олон улсын аудит оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
8 минут 13 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүд олон улсын аудит оруулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтын явцын талаар хэлэлцжээ. Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ЭЦГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээллийг хүргэж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн түрүүнд шалгагдах ёстой

-“Эрдэнэс Тавантолгой” компани үүсгэн байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн нүүрс худалдан авалттай холбоотой гэрээг бүгдийг ил болгож байна. Мөн тус компанийн худалдан авалттай холбоотой материалуудыг ил болгож байна. “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан цагаас нүүрс тээврийн үйл ажиллагаанд 25 мянган тээврийн хэрэгсэл тээвэрлэлтэд оролцсон байна. Эдгээр автомашины өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллийн дагуу ил болгоно. Мөн Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүд олон улсын аудит оруулахаар болсон. Олон улсын аудитыг сонгохдоо дэлхийн топ аудитын компанийн аль нэгийг сонгон шалгаруулж, иж бүрэн аудит хийлгэхээр шийдвэрлэлээ. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон нийтийн компани болгох, олон улсын болгох IPO гаргах чиглэлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гаргалаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын гурван удаагийн дүгнэлт гаргасан байдаг. Тодруулбал, нэг сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэдэг зүйл бий. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгана. Тухайлбал, 2017 оны тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хооронд 207 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэдэг баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Өмнө нь 2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан байдаг. Эдгээр хэргүүдийг сэргээн шалгах асуудал яригдаж байна. Мөн нүүрсийг хууль бусаар хил гаргахад үгсэн хуйвалдаж оролцсон байж болзошгүй учраас Хил, гаалийн албан тушаалтнуудыг бүртгэлгүй нүүрсний хэрэгтэй холбогдуулж шалгана. Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтнуудыг шалгана. Мөн нэг зүйл тодруулахад 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг барих гэж байхад зогсоосон хүн нь Х.Баттулга. Бондын 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгээд үндсэндээ зогссон. Дараа нь энэ зам дээр “Бодь интернэшнл” компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган, ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна. Хуучин Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Тэрбээр өөртэйгөө холбоотой 2017, 2018 оны бүх хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргүүдийг сэргээн шалгах ёстой.

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал: Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон

-“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой Төмөрзам” компанийн эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 объектод нэгжлэг хийсэн. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдлыг олгон бусдад их хэмжээний хохирол учруулсан, хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ажиллаж байна. Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байна.

ЭЦА-ны дарга Т.Сүхболд: Жижиг “Тавантолгой” ХК-аас 942 мянган тонн нүүрс илүү экспортлосон

-Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч, Тавантолгойн бүлэг орд газраас нүүрсээ илүү хэмжээгээр экспортолдог, Гашуунсухайтын боомтоор гаалийн улсын байцаагч, хилийн цэрэг, автотээврийн байгууллагын албан тушаалтан бүртгэл, хяналтгүй гаргаж, хөрөнгө завшиж, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийг шалгаж байна. Мөн ААН-үүдийн татвар төлөлт, уурхайн ам үнийн зөрүү, овоолго зэрэг газарт шалгаж хийж байна. “Эрдэнэс тавантолгой”-той холбоотой асуудлыг ХЗДХ-ийн сайд болон АТГ-ын дэд дарга мэдээлсэн учраас жижиг Тавантолгойд хийсэн хяналт шалгалт ямар байгаа талаар мэдээлье. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хувьцааны 51 хувь нь орон нутгийнх, 19.69 хувь нь “Ажнай” корпораци, 16.31 хувь нь “Шандас импекс”, 13 хувийг бусад газар эзэмшдэг байна. Шалгалтаар Жижиг “Тавантолгой” компаниас нүүрс худалдан авсан ААН-үүд мөнгө нэмж, илүү хэмжээгээр экспортод гаргадаг болох нь батлагдсан. 2013-2017 онд 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл 32230 удаагийн давтамжтай хоосон гарсан нь аудитын байгууллагаас тогтоогдсон. Үүнээс манай улсын 19, БНХАУ-ын 27 ААН гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942 мянган тонныг экспортод илүү гаргасан нь аудитын дүгнэлтээр тогтоогдоод байна. Гашуунсухайт боомтоор хоосон гарсан гэх тээврийн хэрэгслийг шалгахын тулд 2450 жолоочоос мэдүүлэг аваад байна. Нэг автомашинд хамгийн багадаа таван жолооч бүртгэлтэй гэж гарч ирсэн. Мөн Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын 2013-2017 онд хилээр гаргасан нүүрсний хэмжээ, тээврийн хэрэгслийн мэдүүлгүүд хоорондоо зөрж байна. Тухайлбал, бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн дугаараар нь шүүхэд “Приус”, “Портер” маркийн автомашин гарч ирсэн. Одоогоор шалгалтыг хийгээд явж байна. Монгол Улсын хилээр гарсан тээврийн хэрэгсэл хэчнээн тонн нүүрстэй гарсан бэ гэдэг мэдээллийг авахын тулд цагдаагийн байгууллагаас Хятад улсын гааль, цагдаагийн байгууллагад хандаж байсан. Дахин хандаад байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“...Тавантолгойн IPO-г нүүрсний борлуулалтын компаниудыг хамгаалдаг улстөрчид зогсоосон”
“...Тавантолгойн IPO-г нүүрсний борлуулалтын компаниудыг хамгаалдаг улстөрчид зогсоосон”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​