fbpx “...Тавантолгойн IPO-г нүүрсний борлуулалтын компаниудыг хамгаалдаг улстөрчид зогсоосон”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 34 секунд

“...Тавантолгойн IPO-г нүүрсний борлуулалтын компаниудыг хамгаалдаг улстөрчид зогсоосон”

Нүүрсний хулгайтай холбоотой баримтууд ээлж дараалан ил болж байна. Холбогдоогүй хүн ч ховордох шинжтэй. Гол нь энэ олон мэдээллийг зөв “шүүж”, хууль хяналтын байгууллагын ажиллах нөхцөлд халдахгүй байх нь зүйтэй гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж байна. “...Жоомоо алах гээд байшингаа шатаачих вий” гэж байгаа юм.
Ер нь бол Тавантолгойн орд өдийд ингэтлээ идэш, уушинд явчихгүй байх боломжтой байсан. Өдийд ашиг орлогоо ч өгөөд эхэлчихсэн байх байжээ. Тэр нь тус ордын IPO байв. 2018 онд эхлээд 2020 онд дуусчих байв. Харамсалтай нь одоогийн нүүрсний хулгайн бүлэглэлийнхэн тэр үед Тавантолгойн IPO-г нам зогсоочихсон. Тухайн үед нүүрснийхэн нь IPO хийж буй багийг “нүдсээр” байгаад Засгийн газрын шийдвэрээр зогсоолгож байв. Тэгвэл “...Тавантолгойд IPO хийнэ” гээд зүтгэсэн Д.Сумьяабазарыг өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой гээд зураг, сэлтийг нь цахим сүлжээгээр “шидээд” эхэлжээ. “...Үхэх хүн ханьсаг” гэж үг бий л дээ. Учир нь Тавантолгойн IPO хэрхэн эхэлсэн, хэзээ “дууссан” бэ гэдгийг олон нийт мартаагүй л байх ёстой. Сануулахад, Тавантолгойд IPO хийх ажил 2018 оноос эхэлсэн. Хоёр жил орчим зүтгүүлсэн. Гэсэн ч 2020 оны сонгуулийн өмнөхөн унасан. Тодруулбал, ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмж гарсан. Уг зөвлөмжид Тавантолгойн орд газрын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилтийг босгох олон асуудал ярьсны нэг нь IPO хийх байжээ. ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн мөн ондоо УИХ-аас тогтоол гаргасан. Улмаар Засгийн газар 2019 оны наадмын өмнөх өдөр тогтоол гаргаж, IPO хийх ажил эхэлсэн байдаг.
Ингээд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулж, тус компанийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ есөн сарын дотор 80 хувьтай урагшлуулжээ. Гэвч 2020 оны дөрөв¬дүгээр сарын 27-ны даваа гаригт Зас¬гийн газар ээлжит бусаар хуралдаад тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь буюу “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Тухайн үед шалтгаан үндэслэлийг нарийн зарлаагүй. Гэхдээ тогтоолыг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны албан мэдээнд “...Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул” хэмээн тайлбарлажээ. Бас энэ тогтоолыг цуцалсан нь “...Дотоодын улс төрөөс боллоо” гэсэн албан бус тайлбар үлдсэн. Харин хөшигний ард буюу тэр өдрийн Засгийн газрын хуралдаан дээр ч тун сонин “яриа хөөрөө” өрнөсөн байдаг. Үүнээс гадна 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Зас¬гийн газрын хуралдаанаас “... “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргаж байж асуудлыг шийдье” гэж ярьсан байдаг. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг шалгах ажлын хэсгээ ч байгуулалгүйгээр 2019 оны 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг шууд бүхэлд нь хүчингүй болгосон. Ямартай ч Тавантолгойн ордод IPO хийх ажил ингээд нам зогссон.
Маш сонирхолтой нэг зүйл бий. Юу гэхээр Тавантолгойн ордын IPO зогссон ч нэг тогтоолоор дэмжигдээд явж байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам үргэлжилсэн байдаг юм.
Түүнчлэн Засгийн газрын дээрх шийдвэрээс гурав хоногийн дараа тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хэвлэлээр “...Нүүрсийг дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “...Коронавирус ч нөлөөллөө, дотоодын улс төр ч орлоо. Засгийн газар ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ер нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, Тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын арав орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улстөрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлс¬нээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, Үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна” гэж ярьсан. Бас “...Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” дээр дотоодын зөрчил, улстөржилт л нөлөөлсөөр чөтгөрийн тойрог руугаа орсон. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна гэж салбарын сайдын хувьд харж, мэдэрч байгаа. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй, ил тод компани болгох гэж зүтгэсэн. Тэгээд дэлхийн том дөрвөн банкийг нэлээн олон удаагийн уулзалтын хүчинд оруулж ирж чадсан. Тэд “...Яг үнэндээ Монгол бүтэхгүй ээ. Буцдаг, дотоодын улс төр хэцүү засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Эдгээр банк араасаа хөрөнгө оруулалтын сангууд, хувь хөрөнгө оруулагчдыг чирж оруулж ирдэг. Тэгэхээр бид хэцүү л нөхцөл байдал руу очих гэж байна. Ялангуяа монголчуудад хамгийн том цонх үе Тавантолгойн IPO байсан” гэж байлаа.
Ерөнхийдөө тухайн үед Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад гурван гарц байжээ. Эхнийх нь Тавантолгойг өөрсдөө ашиглах хувилбар байв. Одоо энэ үүсээд байгаа нөхцөлд хүргэсэн хувилбар л даа. Хоёр дахь нь өмнөд хөрштэй стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан байдлаар ашиглах байжээ. Энэ хувилбар нь тийм ч сайнд тооцогдоогүй байдаг аж. Харин гурав дахь нь Тавантолгойд IPO хийж, олон улсын бирж дээр гаргах хувилбар байсан байна. Түүнийг нь сонгожээ.
Эхний удаад Тавантолгойн зургаан бүлэг ордын нэг дээр IPO босгохоор ажиллаж эхэлсэн байгаа юм. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн 30 хувь болох бөгөөд үнэлгээ нь 5-6 тэрбум орчим ам.долларт хүрэх тооцоотой байв.
Хэрвээ энэ IPO хийж чадсан бол нүүрсний хулгай өнөөдрийнх шиг ийм түвшинд хүрэхгүй. Товчхондоо, Оюу толгойг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” шиг монголчууд Тавантолгойдоо эзэн суугаад эхэлчихсэн байх байжээ. Харамсалтай нь тэгж чадсангүй. Тавантолгойн IPO нэгэнт алдагдсан боломж болж хоцорчээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн аав өөрийн компаниараа дамжуулан иргэнээс 3 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн аав өөрийн компаниараа дамжуулан иргэнээс 3 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​