fbpx Х.Нямбаатар: Жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо больж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 27 секунд

Х.Нямбаатар: Жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо больж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-Төв талбайд 50-60 хүн хонож байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна. Жагсагчидтай дахин уулзсан уу. Тавьж байгаа шаардлагын тухайд ямар ажлууд хийж байна вэ?


-Яг үнэндээ жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо больж байна. Нэг сонссон “Засгийн газар огцор” гэдэг шаардлага тавьж байна. Мөн төрийн өмчит компаниудын хувьцааг нээлттэй болгож болохгүй гэдэг зүйлийг ярьж байх шиг. Аливаа тэмцэл хөдөлгөөн системтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн дэг журмын дагуу явагдах ёстой. Миний хувьд тухайн жагсаал улс төрийн өөр агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна. Жагсаж буй хүмүүсийн төлөөллийг ҮАБЗ-ийн нууц зөвлөмжтэй танилцах боломжтой гэдгийг хэлсэн. Одоогоор нэг ч хүн үзэж танилцаагүй гэсэн мэдээлэлтэй байна.


-Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд явж байна вэ?


-Бид нэн тэргүүнд хууль дээдлэх зарчмаа баримталж ажиллах ёстой. Энэ нь хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Хуулиас гадуур хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Тэгэхээр нэр бүхий хүмүүсийг шалгах процесс энэ дагуу явагдаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогод огцом өөрчлөлт орууллаа. Монгол Улс 1994 оноос хойш ийм өөрчлөлт хийгээгүй байсан. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтныг төрийн өндөр дээд албан тушаалтантай адилтгаж, ялын өршөөлд үзүүлэхгүй байх талаар хуульд өөрчлөлт оруулсан. Мөн жагсагчдын зүгээс нууц гэрээнүүдийг ил болгох шаардлага тавьсан. Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх гэрээг ил тод болгосон. Мөн жижиг “Тавантолгой” –д Бүрэн эрхэт төлөөлөгч томилоод ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох талаар ажлууд хийж байна.


-Эрүүгийн хуулийн гол өөрчлөлтүүдийн талаар тодруулахгүй юу. Ялангуяа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухайд ямар өөрчлөлт оров?


-Яагаад УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байна гэхээр энэ нь өөрөө төрийн дархлаа юм. Парламент 76 гишүүнтэй. Гишүүд тангаргаа өргөснөөр төрийн анхдагч дархлаа үүсдэг. Хууль хяналтын байгууллагууд төрийн эрх авах зорилгоор үгсэн хуйвалдаад парламентын гишүүдийн олонхийг цагдан хорьсон тохиолдолд энэ төр чадамжаа алдана. Тэгэхээр хэрэв гишүүн яллагдагчаар татагдсан тохиолдолд мөрдөгчийн дуудсан цагт очих, шаардлагатай мэдээллийг гаргах өгөх үүрэг хүлээнэ. Энэ үүрэгт саад учруулж байгаа тохиолдолд Улсын ерөнхий прокуророос парламентад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирж болно. Түүнээс биш мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй тохиолдолд халдашгүй байдлын тухай ярих боломжгүй. Тухайлбал, Хөгжлийн банкны гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд шүүгдэгч статус руу шилжиж байгаа. Хэрэг нь шүүх рүү шилжиж байна. Хэргийнхээ материалтай танилцаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлнэ. Уг хэлэлцүүлэг дууссаны дараа шүүх хуралдаан үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж үзвэл гэм буруугийн хурлыг явуулна. Гэм буруутай эсэхийг шүүх шийднэ. Хэрэв гэм буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдвол УИХ-ын гишүүний халдашгүй эрх байхгүй болж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн ял оногдуулах хурал үргэлжилнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр процессын үйл ажиллагаа тасалдуулаад байгаа халдашгүй бүрэн эрхтэй хүний хэргийг шууд царцаахаар оруулж ирсэн. Ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа цаашаа тоологдохгүй хэрэг нь зогсоод, 2024 оны зургадугаар сарын 30-ны өдөр тухайн хүний бүрэн эрх нь дуусгавар болсноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа автоматаар үргэлжлэх юм. Та бүхэн судалвал Япон, БНСУ, Европын улс орнуудын парламентын гишүүдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа яг ийм зарчмаар явдаг.


-Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ руу явжээ. Түүнээс мэдүүлэг авсан ч хилийн хориг тавиагүй гэх асуудал яригдаж байна. Энэ талаар тодруулахгүй юу?


-Шалгагдаж байгаа хүмүүст хилийн хориг тавихгүй байгаа асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах нь зөв байх. Бидэнд ирсэн мэдээллээр, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч арга хэмжээг авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж хэрэглэнэ. Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй үед цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Мөн хувийн батлан даалтад гаргах, гадаад руу зорчих эрхийг хязгаарлах, барьцаа авах гэх мэт арга хэмжээг хэрэглэж болно. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд энэ сарын 18-нд нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримт бичгээ өгч түүнд үндэслэж мөрдөгч таслан сэргийлэх арга хэмжээ авч явуулсан гэж ойлгосон.

Т.САЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Шаарийбуу: “100 жилийн дараа шийдэгдэж мэдэх хэрэг шүү” гэсэн ч эцсээ хүртэл зүтгэсэн
С.Шаарийбуу: “100 жилийн дараа шийдэгдэж мэдэх хэрэг шүү” гэсэн ч эцсээ хүртэл зүтгэсэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​