fbpx Нью-Йорк муж талийгаачийн шарилыг бордоо болгох оршуулгын шинэ аргыг зөвшөөрч эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 7 секунд

Нью-Йорк муж талийгаачийн шарилыг бордоо болгох оршуулгын шинэ аргыг зөвшөөрч эхэллээ

Шинэ оны эхний өдрөөс эхлэн Нью-Йорк мужид нас барсан хүний шарилыг бордоо болгон ашиглахыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж байна.

Байгальд хамгийн ээлтэй оршуулга гэгдэх болсон энэ аргыг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын сүүлийн муж Нью-Йорк болж байгаа юм.

2019 онд Вашингтон муж энэ чиглэлд анхдагч болж байсан бол дараа нь Колорадо, Орегон, Вермонт, Калифорни мужууд дагаж байжээ.

Нью-Йорк нь тэдгээрийн дараа зургаа дахь муж болсон байна.

Энэхүү аргыг хэрэглэсэн тохиолдолд талийгаачийн шарилыг битүү саванд модны үртэс, сүрэл зэрэг материалуудтай хамт сар орчим хугацаанд дардаг. Ингэсний дараа шарил задарсан хөрсийг халдваргүйжүүлж, ариутгаад ар гэрийнхэнд нь өгдөг байна.

Уг хөрсийг цэцэг, мод, ногоо тарихад бордоо болгон ашигладаг юм.

Ийм үйлчилгээ үзүүлдэг Recompose компанийн мэдээлснээр шарилыг бордоо болгох нь чандарлах, булшлахтай харьцуулахад нэг тонн орчим хүлэмжийн хийг агаарт цацагдахаас сэргийлдэг гэнэ.

Бас уламжлалт оршуулгад ашигладаг авс, газар зэрэг байгалийн нөөцийг хэмнэх боломжтой болдог байна.

Шинэ хуулийг батлахад Нью-Йоркийн католик сүм хийдүүд хамгийн их эсэргүүцэж байжээ. Тэд хүнтэй “хог хаягдал” мэт харьцах ёсгүй гэж үзэж байсан гэнэ.

Вашингтон мужийн Сиэтл хотод анхны шарил задлах байгууламжийг ажиллуулж эхэлсэн Recompose компани нэг удаагийн үйлчилгээний зардлыг $7,000-аар тогтоосон байна.

АНУ-ын холбогдох албадын тоо баримтаас үзвэл 2021 онд уламжлалт оршуулгын дундаж зардал $7,848, чандарлах зардал $6.971 байжээ.

Одоогоор бордоо болгох аргыг Швед улсад хуулиар зөвшөөрдөг. Их Британид авсгүй оршуулах, эсвэл биологийн задралд ордог авсанд оршуулах зэрэг байгальд ээлтэй аргуудыг зөвшөөрдөг байна.

Эх сурвалж: BBC

Украинчууд шинэ жилээ Оросын армийн бөмбөгдөлт дор угтав

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​