fbpx Твиттер улс төрийн сурталчилгааны хоригоо цуцлахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 30 секунд

Твиттер улс төрийн сурталчилгааны хоригоо цуцлахаар боллоо

Дэлхийн топ баячуудын нэг Элон Маскын эзэмшдэг “Твиттер” компани орлогоо нэмэгдүүлэхийн тулд улс төрийн сурталчилгааны хоригоо цуцална хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв. Хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээнүүдийн нэг болох “Твиттер” улс төрийн агуулга бүхий зар сурталчилгааг 2019 онд хориглож байв. Энэ хоригийг тогтоохоос өмнө АНУ-ын 2018 оны дунд хугацааны сонгуулийн үеэр сурталчилгаанаас гурван сая гаруй ам.доллар олсон нь зар сурталчилгаа тус компанийн орлогод ямар их нөлөөтэйг харуулсан билээ. Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үеэр худал мэдээлэл тарааж байна гэсэн шүүмжлэл гарсны дараа “Твиттер” улс төрийн сурталчилгааг хориглох шийдвэрийг гаргаж байв.

Эзэмшигчээ сольсон тус компани дээрх өөрчлөлтөөс гадна телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй адилхан шалтгаанд суурилсан зар сурталчилгааны бодлого /Cause-based advertisements/ баримтална гэдгээ мэдэгджээ. Ингэснээр “Твиттер” “Facebook” болон “YouTube”-тэй адил улс төрийн сурталчилгаагаар дамжуулан орлого олохоор болсон байна. Энэ талаар “Твиттер” компани өөрсдийн цахим хуудсаар дамжуулан “Шалтгаанд суурилсан зар сурталчилгаа нь чухал сэдвээр хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх орон зайг тэлдэг гэдэгт бид итгэдэг” хэмээн жиргэжээ.

Шалтгаанд суурилсан зар сурталчилгаа гэдэгт боловсрол, цаг уурын өөрчлөлт, сонгогчдын бүртгэл, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд багтсан гэж Твиттер компанийн Итгэлцэл, аюулгүй байдлын албаны дарга Элла Ирвин тайлбарласан байна. Харин Хятадын “TikTok” аппликейшн улс төрийн агуулга бүхий сурталчилгааг хориглосон хэвээр байгаа юм.
Дашрамд дурдахад, Элон Маск өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр “Твиттер” компанийг худалдаж авсан. Үүнээс хойш олон мянган ажилтнаа халсан нь ихээхэн шуугиан тариад байгаа юм. Мөн тус компани энэ онд гурван тэрбум ам.долларын алдагдалд орох эрсдэлтэй зардлаа бууруулах арга хэмжээг өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хөдөөд 100 мянган малчин өрх зутруу өвөлжиж байна

Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​