fbpx Украинд алба хаах хугацаагаа гүйцээсэн эхний хэсэг хоригдлуудыг Вагнер Группийн тэргүүн чөлөөлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 19 секунд

Украинд алба хаах хугацаагаа гүйцээсэн эхний хэсэг хоригдлуудыг Вагнер Группийн тэргүүн чөлөөлжээ

Вагнер Группийн тэргүүн Евгений Пригожин шоронгийн хоригдлуудыг Украины дайнд илгээхдээ зургаан сарын хугацаанд ямар нэг зөрчил гаргалгүй байлдаж, амьд үлдвэл чөлөөлөх амлалт өгч байсан юм.

Тэрбээр амлалтаа биелүүлж эхний хэсэг хоригдлыг гэрт нь хариулах шийдвэр гаргасныг Оросын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

РИА Новости агентлагийн тараасан дүрс бичлэгт Пригожин дүрэм хувцас өмссөн хэсэг эрчүүдийн өмнө зогсоод “Та нар гэрээнийхээ хугацааг амжилттай дуусгаж, албаа нэр төртэй хаалаа” гэж хэлж байгааг харуулсан байна.

Тэрбээр цааш нь хэт ууж согтуурахгүй, хар тамхи татахгүй, эмэгтэйчүүдийг хүчиндэхгүй, аливаа муу зүйлд орооцолдохгүй байхыг тэдэнд сануулаад “хэрвээ тэгвэл нийгмийн хүндлэлийг хүлээх болно” гэж зөвлөжээ.

Хувийн батлан хамгаалах салбарын Вагнер Групп нь анх дайнд оролцож байсан ахмад дайчдыг хөлслөн Ливи, Сири, Төв Африкийн БНУ, Мали зэрэг улсуудад үүрэг гүйцэтгүүлдэг байв.

Харин өнгөрсөн онд Украины дайнд оролцох болсноор хүн хүчний нөөц нь шавхагдаж, Оросын шоронгуудаас сайн дурынхныг элсүүлэх болсон юм.

Вагнер Группийг 2014 онд Пригожин анх ОХУ-ын албан ёсны арми үүрэг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд Кремлийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах зорилгоор байгуулж байжээ.

Нийтийн хоолны бизнес эрхэлдэг Евгений Пригожин өмнө нь Кремлийн ордны хүндэтгэлийн зоогийг зохион байгуулах онцгой эрх авсны улмаас “Путиний тогооч” хочтой болж байв.

Эх сурвалж: Aljazeera

Твиттер улс төрийн сурталчилгааны хоригоо цуцлахаар боллоо
Твиттер улс төрийн сурталчилгааны хоригоо цуцлахаар боллоо
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ