fbpx У.Хүрэлсүх хамгийн олон дайсантай хүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 10 секунд

У.Хүрэлсүх хамгийн олон дайсантай хүн

Монголд хамгийн олон дайсантай хүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Уул уурхайн 938 лицензийн эздийн дийлэнхи нь түүний дайсан. Төрийн өмчит "Эрдэнэт", Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануураас эхлүүлээд Оюутолгой, Тавантолгойн нүүрсний хулгайг анх хөндөж дуугарсан Ерөнхий сайд байсан учраас тэдний гол дайсан нь болсон юм.

Нүүрс, зэсийн хулгайч, "Эрдэнэт"-ийн луйварчид, Уул уурхайн мафи, Нефтийн дамлагчид гэсэн нэр томьёог УИХ-ын чуулганд оруулж ирсэн хүн нь Хүк. Тиймээ, та 300 гэр бүлийн нэг гээд чуулган дээр шуудхан хэлж суусан хүн. Засгийн газрынхаа хурал дээр "Аятайхан байгаарай. Цаг өөр болж байгаа шүү! Хүний өөрийнхтэйгөө хулгай хийж байгаад гогодуулав аа" гээд сануулж байсан нэгэн. Шүүх засаглал наад хулгайч нараа гавлаад аваад яваач. Далайгаад цавчаад өгөөч гээд шүүх засаглалаасаа гуйж шаардсан давилуун Ерөнхий сайд байсны гор нь түүний үй олон дайсан. Дайснууд нь өнөөдөр түүнд дарвайсан салаавчийг 500 мянгаар захиалан, сошиалаар түгээж байгаа ...

Өнөөдөр төрөөсөө, улсаасаа том бүлэглэлийн дайсан нь Хүрэлсүх, Оюун Эрдэнэ хоёр болсон. Захын хурган даргын гэрт бүтэн аймгийн төсөв хураалттай байдаг. Асар их мөнгөтэй хар хүчний нүдэнд орсон хог, шүдэнд торсон мах бол энэ хоёр.

Гадаад дотоодод өргөн сүлжээтэй. Гараад зугтахад Сайханбилэг, Жунай нар шиг тухлаад хэвтчих гадны дэмжлэгтэй улс дамнасан олигархийн сүлжээний овоо хараанд орчихсон Монгол Улсын Ерөнхийлөгч. Дөчин их наядын дөрөвний нэг 10-н их наядаар Хүрэлсүхийг агнахад өчигдөрхөн дэмжиж байсан хар масс нь өлхөн няцалж орхино. Нүүрсний хулгайчид нүүрс төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч бид хамууд ш дээ гээд өчигдөрхөн сэвэхэд л "Аа тийм үү?" гээд араа шүдээ хурцлаад итгээд байгаа хүмүүс шүү дээ! Тэд мөнгөө төлж хөгжмөө захиалахад энд хэнийгээ ч гүтгэж дайраад, дээр нь дэвслэн бүжих бүтэн давхрага байгаа. Ер нь Монголд мөнгөнөөс том төр, мөнгөнөөс том Ерөнхийлөгч гэж ч юу байх вэ дээ!

ЭРХ МЭДЛЭЭ ТАНУУЛСАН ТӨРИЙН ТЭРГҮҮН

Азгүй гэж болохоор анхны Ерөнхийлөгч. Өмнөх хэдээ бодвол шүүхийн, хүчний байгууллагын түлхүүр атгаагүй Ерөнхийлөгч. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зэвсэггүй эзэн, хувцасгүй хааны сэнтийд очсон анхны Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх. Уг нь түлхүүр нь байвал хонгилдоод ч хамаагүй хулгайчуудыг хорьчих, яллачих шазруун зан Хүрэлсүхэд хангалттай бий.

Даанч Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ийн дарга байхад түлхүүр өөр хүнд байлаа. Хүк Ерөнхийлөгч болоход энэ хүч бас л өөр тийш шилжиж орхив. Даажинтай нь анх өөрөө ухаж гаргаж ирсэн дайснуудтайгаа тэмцэх хуулийн зэвсэг нь У.Хүрэлсүхийн гарт ирсэнгүй. Атгандаа зэвсэггүйг нь мэдэх тусам авлигач хулгайч нар түүн рүү дайрах нь ихэснэ. Өнөөдөр ч дангаар орших аугаа их шүүхээс Ерөнхий сайд Оюун -Эрдэнэ шуурхай шударга ажиллаад өгөөч гээд царайчлаад сууж байгаагаар харчихаж болно. У.Хүрэлсүхийн "Хүн биш хууль засаглах өдөр ирнэ" гэсэн үг, ирсэн эсэхийг өчигдрөөс биш өнөөдрөөс, Сүхийн талбайгаас биш шүүхийн шийдвэрүүдээс харах л үлдэж байх шив.

ХУУЛЬ ШҮҮХЭД НӨЛӨӨЛДӨГГҮЙ, ХЯЗГААРТАЙ ЭРХИЙНХЭЭ ДЭЭГҮҮР ДАВДАГГҮЙ. ХАРЪЯА ИНСТИТУТИЙН ӨМНҮҮР ОРДОГГҮЙ...

Өмнө нь Монголчууд ийм л Ерөнхийлөгчийг хүссэн санагдах юм. Ерөнхийлөгч нь Шүүх, АТГ, ТЕГ, ЦЕГ, Улс төрийн нам гээд юм юм руу үсчиж, Засаг, УИХ- тайгаа хутгалдан, өмнүүр нь орж давхидаг, тайлбар мэдэгдлийг цувруулж, анай манай нам гэж хутгалддаг. Сэдэв бүхэн дээр оролцож, сэвээ бүхэнд улиглан тайлбарлаж,нэгэн бодлын оролцохгүй ажил гэж байхгүй. Оролцсон ажлынхаа орооцолдсон асуудал бүртээ ордны дотор гаднаас тайлбар мэдэгдэл цувуулж улс төржиж суудаг. Хонгилддог, хошигруулдаг Ерөнхийлөгч хэрэггүй ээ л гэсэн үү дээ. Үгүй юу!

Гэтэл өнөөдөр өмнөх шиг Ерөнхийлөгчийг нийгэм эргэж хүсээд, эсвэл эргүүлж ийм эмх замбараагүй Ерөнхийлөгчийн институт руу нөгөө л бүлэглэлийн захиалгаар албаар чирээд байх шиг...

Монгол төр салбар салбартаа л ачаа үүргээ үүрээд явчихмаар байгаа юм. Уг нь бол саяхан бид Ерөнхийлөгчийн дуугарах, оролцох эрхийг хуулиараа хазаарлаж орхисон. Шүүхээс, Цагдаагаас, Тагнуулаас хол бай. Битгий Засаг руу, УИХ- руу нам улс төр лүү хуруу дүрээд бай! гээд хуульчилчихсан. Улс гэрийн дотоод асуудлаа, хэрэг зөрчил, хэрүүл тэмцлээ бид хариуцна, араа даана. Гадаад ертөнцөд та улсаа хариуц! төлөөл! Үндэсний Аюулгүй Байдал, гадаад улс орон, дэлхий нийт, НҮБ-ын өмнө улсаа өөдтэйхөн аваад яв! гээд тов тодорхой заагаад өгчихөөгүй бил үү дээ?

Тийм ч учраас өнөөдрийн Ерөнхийлөгч нь тэгж ойлгоод шинэ жишиг, шинэ Ерөнхийлөгчийн институтийн соёл тогтоох гээд хичээгээд байх шиг. Ийм ч учраас У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийнхөө үндсэн араншин, улст төрчийн тэсрэлтэй зангаа улсын тэргүүн, төрт ёсны дэг жаяг, хуулиар олгогдсон хязгаарыг давуулахгүй суугаа хэрэг.

Эсвэл ҮАБ-ын зөвлөлийн тэргүүн нь ал! цаазал! ялла! Нүүрсний хулгайч танай намд тэд нь, манай намд тэд нь байна гээд попроод талцуулаад, сүр сүр мэдэгдэл хийж, Монгол төрийнхөө тогтолцоо бүр рүү архираад ард түмнээс оноо түүчих гээд алиалаад байх нь таалагдах байсан юм болов уу?

О.Түвшиндэмбэрэл

Sonin.mn

Өнгөрсөн шөнө Завханы Баянтэс сумын нутагт хамгийн хүйтэн буюу -47 градус хүрчээ
Өнгөрсөн шөнө Завханы Баянтэс сумын нутагт хамгийн хүйтэн буюу -47 градус хүрчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​