fbpx Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн баримтыг нягтлан шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 6 секунд

Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн баримтыг нягтлан шалгаж байна

Парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Тус түр хорооноос өчигдөр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа. Сонсголыг УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр удирдан явуулж, хянан шалгах хорооны гишүүд оролцов. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж буй анхны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.

121 гэрч дуудсанаас 82 нь ирсэн байв

Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн зээлийн зарцуулалттай холбоотой нотлох баримтын жагсаалтыг өчигдөр хэлэлцсэн. Үүнд:
1. "Бэрэн групп" ХХК /арматур, барилга/
2. "Зэст өндөр" ХХК
3. "Монгол мах экспо" ХХК
4. "Монгол эм импекс концерн" ХХК
5. "Монгол драй милк" ХХК
6. "Газ импорт" ХХК
7. "Мон лаа" ХХК
8. "Вертекс майнинг партнер" ХХК
9. "Эйч энд эйч ремикон" ХХК
10. "Энсада-Истерн" ХХК
11. "Империал гоулд майнинг" ХХК-ууд багтсан байв.
Тус компаниудтай холбоотой 121 гэрчийн 82 нь нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоор ирсэн байв. Мөн долоон оролцогч өмгөөлөгч, төлөөлөгчийн хамтаар оролцож байгааг сонсголын үеэр онцолсон. Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкнаас авсан зээл нь төлөгдсөн эсэхээс үл хамааран зарцуулалт нь зориулалтын дагуу эсэхийг данс хөөх аргаар шалгасан гэдгийг сонсгол даргалагч Б.Энхбаяр танилцуулаад “Урьд өмнө ийм том хэмжээний данс хөөх шалгалт хийж байгаагүй. Сар хагасын өмнө сая гаруй дансны гүйлгээ шалгасан бол өчигдрийн байдлаар гурван сая гүйлгээ шалгаад байна. Данс хөөх шалгалт ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголд ирсэн гэрчүүдийг буруутай гэж ойлгож болохгүй гэдгийг зориуд онцолж хэлье” гэв.

Гэрчүүдийн тайлбар

-“Монгол мах экспо” ХХК мах боловсруулах цогцолбор төв барих зорилгоор Хөгжлийн банкнаас 31.9 тэрбум төгрөгийг авчээ. Авсан нийт зээлийнхээ 29.05 тэрбум төгрөгийг Капитал банкны өөрийн хөрөнгөд оруулж, үлдэгдэл 2.7 тэрбум төгрөгөөр “Монгол-Анар трейд” ХХК-ийн Капитал банк дахь зээлийг хаасан гэдгийг сонсгол зохион байгуулагчдын зүгээс онцолсон. Тэгвэл “Монгол мах экспо” компанийн гүйцэтгэх захирал н.Ганзориг “Шинжээчийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мах экспортын зориулалтаар 2001 онд үүсгэн байгуулагдсан компани. Түүнээс хойш Хятад, Иран, ОХУ руу монгол махыг экспортолж байсан. Тухайн зээлийг авахын тулд бид Хөгжлийн банканд 20 гаруй удаа хүсэлт гаргаж процесс удаан үргэлжилсэн. 2007 онд анхны зээл олгогдсон. Монгол мах экспо компани Капитал банканд данстай байсан. Тухайн банкны дансанд байсан 21 тэрбум төгрөгийг зарцуулж болохгүй. Хамаарал бүхий этгээд хэмээн тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч манай компанийн зээлийг гаргахыг зогсоосон. Сүүлийн зээлийг 2018 онд авч зургаа орчим тэрбум төгрөг авсан. Манай төслийн хувьд энэ бол хаана ч хүрэхгүй мөнгө” гэлээ. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Э.Батшугар “Монгол мах экспо”-гийн захирал та өөрөө төөрөгдөөд байна уу, эсвэл буруу хариулаад байна уу. Зээлээ авч чадсан бол бид төслөө хэрэгжүүлэх байсан юм гэж яриад суух юм. Танай толгой компани чинь авсан санхүүжилтээ зориулалт бусаар зарцуулчихсан нь шинжээчийн дүгнэлтээр гарчихсан байна. Цэвэр луйврын чанартай зүйл яригдаж байгааг ойлгож байна уу. Тухайн үед эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг алга болсонтой холбоотойгоор Монголбанк Капитал банктай холбоотой бүх зээл олголтыг зогсоосон. Капитал банкны энэ хэргээс болж хэчнээн олон хүн хохирсныг мэдэж байгаа биз дээ. Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээрээ хууль бусаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй бол танай “Монгол мах экспо” компани ч бизнесээ явуулах боломжтой байсан” гэлээ.


-“Зэст өндөр" ХХК-ийн данс хөөх аргаар шалгахад Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 61 хувийг зориулалтын дагуу, 39 хувийг зориулалтын бусаар ашигласан байжээ. Тухайлбал, 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр "Заг инженеринг" компани руу гурван тэрбум 113.7 сая төгрөгийг “Гэрээний дагуу хадгаламж хаав” гэсэн утгатайгаар шилжүүлэн авч, хадгаламж барьцаалсан зээлээ хаасан байна. Энэ талаар "Зэст өндөр" ХХК-ийн захирал Ц.Эрдэмжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батболд "Манай дэд бүтцийн ажлыг "Заг инженеринг" 3.4 тэрбум төгрөгөөр хийнэ гэдгийг Хөгжлийн банканд тайлбар мэдүүлж, гэрээгээ хийсэн. Үүний дагуу уг мөнгийг тухайн компанийн данс руу шилжүүлсэн. Гэвч Дорнод бүсийн ЦТС-аас цахилгааны техник нөхцөлөө авч чадаагүй. Энэ хооронд шилжүүлсэн мөнгөө яах вэ гэдэг асуудал гарсан учраас хадгаламждаа байршуулаад буцаагаад авсан” гэлээ.


-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Хөгжлийн банкны зээлийн асуудал тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаар ямар байдлаар танилцуулагдаж, шийдвэрүүд гарч байсан талаар тайлбар өглээ. Тэрбээр "Засгийн газар 2013 оны долдугаар сарын 6-ны өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай гэдэг тогтоол гаргасан. Уг тогтоолд төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр, барилгын арматурын үйлдвэр барьж байгуулахад шаардлагатай байгаа 50 сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг хавсралт ёсоор баталсугай гэж байгаа юм. Ингээд "Монголиан метал майнинг холдинг" ХХК, "Мон лаа" ХХК, Монголросцветмент, "Бэрэн" групп гэх дөрвөн компани хөрөнгө оруулалт гэж 152 сая ам.доллар шаардлагатай гэж оруулж ирсэн. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 30 хүртэлх хувийг өгнө. Бондыг буцааж төлөх учир эрсдэлээ багасгах ёстой буюу 50 сая ам.долларын тухай ярьдаг. Гэхдээ Засгийн газрын тогтоол 50 сая ам.доллар өг гэж гараагүй. 50 сая ам.доллар олго, 50 сая хүртэл ам.доллар олго гэдэг чинь ялгаатай. 50 саяыг олгохгүй ч байж болно гэсэн үг. Бодлогын хувьд дэмжиж байна гэж Засгийн газар шийдвэр гаргасан. Гэрчийн зүгээс хэлэхэд дөрвөн компанийн хоёр нь зээл авсан байдаг” гэлээ.

Нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилж, шинжээчдийн дүгнэлтийг сонсч холбогдох гэрчүүдээс асуулт асуух хэлбэрээр зохион байгуулагдах юм.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монгол Улс хүний амь насыг 80-270 сая төгрөгөөр үнэлэх хуультай болов
Монгол Улс хүний амь насыг 80-270 сая төгрөгөөр үнэлэх хуультай болов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​