fbpx Монгол Улс хүний амь насыг 80-270 сая төгрөгөөр үнэлэх хуультай болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 33 секунд

Монгол Улс хүний амь насыг 80-270 сая төгрөгөөр үнэлэх хуультай болов

Шинэ оны эхнээс хэрэгжиж буй Шүүх шинжилгээний хууль бидний амьдралд хэрхэн үр шимээ өгөхийг танилцуулья.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ӨНЧИРЧ ҮЛДСЭН ХОХИРОГЧДОД 260-270 САЯ ТӨГРӨГ НӨХӨН ОЛГОНО

Монгол хүний амь насыг хэдээр үнэлэх вэ гэж олон жил ярьсан. Аман баримжаагаар бол олон хувилбар хэлж болно. Харин арай албан ёсны гэдэг утгаараа шүүхийн тогтоол сөхвөл хохирогчийн талаас нэхэмжилсний дагуу 16.971.696 төгрөгийг нөхөн олгохоор болжээ. Өөр нэг хэрэг дээр зөвхөн оршуулгын зардал гэж 1.390.000 төгрөгийг хэрэгтнээр төлүүлэхээр тогтоосон бодит кейс байна. Энэ мэтчилэн шүүх, хохирогчийн ар гэр аль нь ч хувийн үзэмжээр хохирлын хэмжээг нэхэмжилдэг, тогтоодог байдлаар явж ирсэн. Тэгвэл энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн Шүүх шинжилгээний хуулиар хүний сэтгэл санааны хохирол, амь насыг анх удаа үнэлэх гэж байна. Ингэхдээ гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэн, түүний ар гэрт олгох нөхөн олговрыг гэм буруутай этгээдээр төлүүлэх гурван аргачлалыг хуульд тусгажээ. Эхнийх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу хамгийн бага суурь үнэлгээ нь 82 сая төгрөг байх аж. Хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэний нас, хүйсийг харгалзан үзэж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа дундаж наслалтаар тооцох юм байна. Манайд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 орчим, эмэгтэйчүүдийн 75 орчим байна. Ингэж харвал, 22 настай иргэн амь насаа алдсан бол 50 жил хөдөлмөрлөх боломжтой гэж тооцоход 127-130 орчим сая төгрөг болно. Мөн гэмт хэргийн улмаас өнчирч үлдсэн хохирогчийн үр хүүхэд, ар гэрт энэхүү аргачлалыг 127-128 сая төгрөгийг хоёр дахин нугалах буюу 260-270 сая төгрөгөөр нөхөн олгох зохицуулалт хуулиар баталгаажлаа. Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Одоо бол хүнийг санаатай алах гэмт хэрэг дээр оршуулгын зардлыг арайхийж төлдөг. Шүүхийн практикаар хүний амь насыг 50 сая төгрөгөөр үнэлээд байгаа хэр нь сэтгэл санааны хохирлыг төгс шийдвэрлэсэн зүйл байхгүй. Солонгос улс гэхэд хүний амь насны суурь үнэлгээг 80 сая вонн байх жишээтэй. Гэхдээ сэтгэл санааны гэмтлийг тогтоох аргачлал бол эрүүл мэндийн шинжлэх ухаантай холбоотой учраас дэлхий нийттэй адил нэг л арга зүй байх юм. Хуулийг боловсруулах явцад хохирогч судлалын салбарыг улам хөгжүүлэх юм гэдгийг ойлгосон. Ер нь цаашид судалгааны орхигдсон чиглэлүүдийг гаргаж тавих ёстой” гэж манай сонинд ярьсан.

ХЭРГИЙГ ШИНЖЭЭЧ НАРТ ХЭРЭГ ТОХИОЛДЛЫН БАЙДЛААР ХУВААРИЛНА

Монгол Улс түүхэндээ сэтгэл санааны хохирлыг тооцоогүй. Харин ХЭҮК-оос гаргасан төлөөлөн нэхэмжлэлийн дагуу дутуу дулимаг тооцож ирсэн тохиолдол цөөн. Эрх зүйн орчин сул, дадлага туршлагагүй учраас шүүгчийн итгэл үнэмшлээр шийдэгдэж ирдэг байв. Уг нь шүүх гэмт хэрэгтэй хамт сэтгэл санааны хохирлыг шийдээд явах учиртай ч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих тохиолдол бий. Сэтгэл санааны хохиролд хүний амь нас, эргэж нөхөн сэргээгдэхгүй эрүүл мэндийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Нэг ёсондоо сэтгэл санааны хохирол гэдэг зовиур, шаналал, өвдөлт юм. Гэтэл Монголын хууль шүүхийн байгууллагын практикаар сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн иргэнээ яаж зовж шаналснаа нотол гэж шаардаж ирсэн. Энэ тухай “Шаналлаа нотлохыг шаарддаг Монголын төр”, О.Төрболд: Улс орнууд сэтгэл санааны хохирлын сан байгуулж, хуримтлал үүсгэдэг, “Эрделевскийн хүснэгт буюу сэтгэл санааны хохирол тооцдог олон улсын жишиг” зэргээр цөөнгүй удаа хөндөн бичиж байсан билээ. Тэгвэл Шүүх шинжилгээний хуулиар сэтгэл санааны хохирлыг сэтгэцэд учирсан хор хохирол гэж оруулж өгчээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон иргэд сэтгэл санааны хохирлоо хуульд заасан аргачлалын дагуу Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, шүүхээр нэхэмжлэх хууль эрх зүйн орчин бүрдэж байна.


Сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг тусгай загварчлалаар гаргаж, зэрэглэлийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар хамтран тогтоох юм байна. “Шүүх шинжилгээний байгууллагыг гаднын нөлөөнд автаж дүгнэлт үйлддэг, хэн нэгэн албан тушаалтанд үйлчилж байж болзошгүй гэдэгт иргэд үргэлж эргэлзсээр ирсэн. Тэгвэл үүнийг зохицуулж, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг Засгийн газрын агентлаг болгосон. Мөн шаардлагатай программ хангамж, техник технологийн шинэчлэл, шинжээчийн хараат бус байдлыг хангах, нийгмийн тодорхой асуудлууд шийдэгдэж байгаа. Тухайлбал, долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарт хэрэг тохиолдлын байдлаар хуваарилдаг тогтолцоо руу шилжинэ. Үүний үр дүнд эрх бүхий албан тушаалтан, хэн нэгэн эрх дархтан өөрийн эрх мэдлээ ашиглаж шүүх шинжилгээний байгууллагад нөлөөлдөг байдал таслан зогсоно гэж үзэж байна. Мөн олон нийтэд ил болсон хэргүүдэд шүүх прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шинжээч нар өөрсдөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таниулах мэдээлэх заалтууд орж ирсэн” гэдгийг хуулийн Ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Амгалан гишүүн хэлсэн.


Хуульд тусгасан бас нэг чухал асуудал бол төлбөрийн чадваргүйгээсээ болж шүүх шинжилгээний дүгнэлтээ гаргуулж чаддаггүй, оройтдог, үүнээс болж хэрэг нь шийдэгдээгүй тохиолдлууд байдаг. Үүнийг гурван бүлэгт хувааж бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч, насанд хүрээгүй хүүхэ, амьжиргааны түвшин хэт доогуур иргэд шүүх шинжилгээний дүгнэлт, холбогдох зардлын төлбөрөөс чөлөөлөгдөх нь ээ.


Шүүх шинжилгээний шинэ хуульд эхний ээлжинд эрүүгийн 85 төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүс нөхөн олговор нэхэмжлэх аргачлалыг оруулж өгчээ. Нөхөн төлбөрөө тодорхой түвшинд төлсөн этгээдийн ялыг хөнгөлөх боломж шүүхэд нээлттэй. Харин төлж чадахгүй бол ял хүндрээд явна.

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Украин Европын холбооноос 3 тэрбум еврогийн энэ оны анхны тусламж авна
Украин Европын холбооноос 3 тэрбум еврогийн энэ оны анхны тусламж авна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​