fbpx Стратегийн нүүдлүүд Ази руу чиглэх ч, гол тоглогч нь БНХАУ биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 50 секунд

Стратегийн нүүдлүүд Ази руу чиглэх ч, гол тоглогч нь БНХАУ биш

Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, Орос Украйны дайны амаргүй цаг үе, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, эрчим хүчний хомсдол гээд асуудлууд нь ар араасаа хөвөрсөн 2023 он эхлээд арав гаруй хонож байна.
Гурван он дамнасан Ковидын сөрөг нөлөө энэ жилдээ багтаж арилах уу, эдийн засаг нийгмийн шинэ эрсдлүүд юу байх вэ, дэлхийн худалдаа эдийн засагт эерэг үр дүн гарах уу зэрэг олон таамаг дэлхийн хэвлэл мэдээллийн хуудаснаа хөвөрсөөр байна.
Энэ оны хувьд дэлхийн 27 улс оронд, Ерөнхийлөгчийн болон парламентын, эрх барих байгууллагын сонгууль болно.
Барууныхны бичиж байгаагаар бөмбөрцгийн улс төр, эдийн засгийн хүч баруунаас өмнөд рүү илүү чиглэх хандлагатай байгаа бол гол тоглолт Ази тивд өрнөх болсныг онцолж байна.

АНУ-ын дотоодын улс төр бужигнаж магадгүй

Дэлхийн гол тоглогчийн хувьд АНУ-ын улс төрийн нөхцөл байдал энэ онд нэлээд асуулт дагуулж мэдэхээр байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг Конгрессоор амжилттай батлуулсан боловч, сөрөг хүчнээс нэлээд хатуухан шүүмжлэлийг хүлээх болжээ.
Ингэснээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дахин нэр дэвших боломжгүй хэмээн нам дотроо хэлэлцэж, оронд нь Ардчилсан намаас Дональд Трамптай өрсөлдөх хүчирхэг нэр дэвшигч хайх эрэлд гарсан гэхэд болно. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдээд байгаа. Сөрөг хүчин болон Бүгд Найрамдах намын хувьд экс ерөнхиийлөгчийн сэтгэлийн хөөрөл бүхий мэдэгдлийг батлаагүй ч, бас үгүйсгээгүй юм. Харин эрх барьж буй Ардчилсан намын хувьд орон нутгийн сонгуульд Бүгд найрамдах намд цөөнгүй суудал алдсан нь, ирээдүйн Ерөнхийлөгчийн сонгуульд одооноос бэлтгэхээс өөр аргагүйд хүргэсэн анхааруулга болсон гэж үзэхээр байгаа. Тиймээс ч их гүрний хувьд цаг хугацааны хувьд эхлэх болоогүй “сонгуулийн сунгаа” цаг үеийн шаардлага болон хувирчээ.

Хятад Америкийн хямрал үргэлжлэх нь их гүрнүүдэд аль алинд нь ашиггүй

БНХАУ-ын хувьд Ковидын хоригоо цуцалж, хилээ нээсэн нь улс орных эдийн засгийг нэмэгдүүлэхэд томоохон ахиц авчрах хэдий ч бусад улс орнууд хятадын эрүүл мэндийн мэдээллүүд, өдөрт өвчилж байгаа иргэдийн тоо зэргээс ихээхэн болгоомжилж, үүд хаалгаа нээхдээ тийм ч дуртай биш байгаа юм. Хүссэн хүсээгүй, БНХАУ дахь өвчлөлийн байдал, ДЭМБ-ын мэдэгдэл, ковидын үл мэдэгдэх хувилбарууд нэмэгдэх эсэх зэрэг нь энэ жил ч үргэлжилж, дэлхий дахинаа “түгшүүр”-ийн дохио унтрах болоогүйг сануулсаар байна.
Удаан хугацаанд үргэлжилж байгаа АНУ Хятадын худалдааны маргааныг гаднаас нь харахад хоёр орны асуудал гэж харагдавч, Азийн бусад улс орнууд шинэ тойрогт орж ирэх нь тодорхой болоод байгаа юм. Ингэснээр хоёр акулын аль алинд ашигтай бус нөхцөл бий болно гэж онцлон бичиж байна. Ялангуяа, АНУ-ын хувьд Хятадтай харилцах харилцаан дээр болгоомжтой боловч тууштай байр суурь хадгална гэсэн прогноз байна. Өнгөрсөн жил АНУ-ын Сенатын танхимын дарга хатагтай Нэнси Пелоси Тайваньд айлчилна гэж мэдэгдсэн нь “бөмбөг тавьсан” анхааруулга болсон. Тайвань энэ жил ч анхаарлын гадна үлдэхгүй нь.

Энэтхэг “Их 20”-д ирнэ

Тэрбум хагас хүнтэй манай өмнөд хөрш дэлхийн хамгийн олон хүн амтай улсын статусаа Энэтхэг улсад хэзээ шилжүүлэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн хүн ам Хятадын хүн амын тоог давж, ингэснээр Азид шинэ тоглогчид орж ирэх болж байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсноор Энэтхэг улс Их 20, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг нөлөө бүхий уулзалтуудад суудал эзлэн “тухална”. Тиймээс Ази руу чиглэсэн геополитикийн гол тоглогчид Хятад бус, бусад улс орнууд руу анхаарал нэлээн чиглүүлэх болж байна.
Ялангуяа Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль нь энэ жил болох учир Туркийн хувьд 2023 он нэлээд онцгой жил байх нь. Одоогийн ерөнхийлөгч Н.Эрдоган байр сууриа бэхжүүлэхийн төлөө багагүй хүчин чармайлт гаргах шаардлагатай болж байгаа. Учир нь сүүлийн үед турк лирийн худалдан авах чадвар эрс буурч байгаатай холбоотойгоор эдийн засгийн хямрал бодитоор бий болоод байгаа. Энэ хямрал он дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг хэвлэлүүд анхааруулж, “Эрдоган галын дунд байна” хэмээн онцлон бичиж байна.

Эдийн засгийн “цаг агаар” бүхэлдээ сайнгүй байх нь

Цар тахлын дараах нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тэгтлээ сайжрахгүй төлөвтэй байгааг дэлхийн санхүүгийн шинжээчид, хэвлэлүүд онцлон мэдэгдэв.
Жишээ нь, “Таймс” сэтгүүл энэ оны 10 эрсдлийн тэргүүн эгнээнд эдийн засгийн хямралыг нэрлэсэн байна. Европын орнууд тэр дундаа ХБНГУ тэргүүтэй хөгшин тивийн улс орнуудад үүсээд байгаа эрчим хүчний асуудал энэ онд ч үргэлжлэх нь тодорхой юм. Украйны дайн эрчим хүч, дэлхий нийтийн байгалийн баялгийн нөөцөд нөлөөлсний улмаас эдийн засаг бүхэлдээ хүлээлттэй, тийм ч өндөр өсөлттэй байж чадахгүй нь тоон баримтаас ч харагдаж буй.


Олон улсын Валютын сангийн тооцоогоор, эдийн засгийн өсөлт энэ онд ердөө 2.7 хувь буюу 2001 оноос хойшхи хамгийн бага өсөлттэй байх таамгийг дэвшүүлжээ. Тэдний тооцоолж байгаагаар инфляц 2022 онд 8.8 хувьд хүрч байсан бол аажмаар буурч, 6.5 хувьтай байх боломжтой гэнэ. Мэдээж энэ бол нийт улс орнуудын дунджийг дүгнэсэн учраас харьцангуйгаар өөрчлөгдөх төлөвтэй байна. Лебанон, Турк, Иран, Иймен зэрэг улс орнуудын хувьд инфляц урьд байгаагүй өндөр хувьд хүрч, өргөн хэрэглээний зарим барааны үнэ 162 хувьд хүртлээ нэмэгджээ.


Хэдийгээр энэ тоо буурах магадлалтай ч оны төгсгөл гэхэд шууд багасах боломжгүйг эдийн засгийн сэтгүүлүүд онцлон дурдсан байна. Аргентин буюу Хойд Америкийн улс орнуудад ч долларын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгт суларсан байдалтай, санхүүгийн зах зээл хямрах магадлал 97 хувьтай байгаа аж. Аргентины хямралтай зэрэгцэн Шри Ланк улсад удаан хугацаанд бий болоод байгаа эдийн засгийн нөхцөл байдал аюулын төвшин хэвээр байх нь.
Энэ мэтээр дэлхий дахинд эдийн засгийн сэргэлт ирэх эсэх нь тун эргэлзээтэй жилийг бид угтаж байна. Улс орнуудын эдийн засгийн чадавхи буурснаас гадна газрын тос, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, эрчим хүчний доголдол зэргээс шалтгаалж 2023 оныг хүчин чармайлт шаардсан жил болох нь гэж дүгнэжээ.

Timeline

Нэгдүгээр сарын 16-20:
Давосын чуулга уулзалт

Нэгдүгээр сарын 27:
Парисын энх тайвны чуулганы 50 жилийн ой

Хоёрдугаар сар:
Африкийн улсуудын чуулга уулзалт

Гуравдугаар сарын 2:
Дэлхийн Мобайл хэрэглэгчдийн чуулган

Гуравдугаар сарын 8:
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр

Гуравдугаар сарын 20-21: Европын Хүмүүнлэгийн хоёрдугаар форум

Гуравдугаар сарын 22-24:
Нэгдсэн үндэстний байгууллагаас усны өдрийг тэмдэглэнэ

Эхний улирал:
Франц, Их Британийн Батлан хамгаалахын дээд хэмжээний уулзалт

Тавдугаар сарын 6:
Их Британийн Хаан III Чарлз тангараг өргөнө

Тавдугаар сарын 7: Тайландын Ерөнхий сонгууль болно
Тавдугаар сарын 19-21:
"Их 7" уулзалт Японд болно.

Зургадугаар сарын 20:
Дэлхийн Дүрвэгсдийн өдрийг тэмдэглэнэ

Долдугаар сар:
Орос-Африкийн хамтарсан уулзалт болно

Долдугаар сар 10-19:
Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн удирдагчдын чуулга уулзалт болно

Долдугаар сар 11-12:
НАТО уулзалт болно.

Есдүгээр сарын 9-10:
"Их 20" уулзалт

Есдүгээр сарын 25-30:
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал болно.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмийн чанарт эргэлзэж байна
Хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмийн чанарт эргэлзэж байна
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​