fbpx Хүүхдийн мөнгө тойрсон тайлбарууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 49 секунд

Хүүхдийн мөнгө тойрсон тайлбарууд

Монгол Улс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 91 хувьд нь олгож, үлдсэн есөн хувийг хасахаар 2023 оны төсвийн хуульд тусгасан. Тодруулбал, сард 1.260.000 хүүхдэд мөнгө олгох бол 78000 өрхийн 113.000 хүүхэд хасагдахаар байгаа аж. Энэ дагуу өндөр орлоготой буюу 100 мянган төгрөг авах шаардлагагүй гэж үзсэн есөн хувийг “шүүлтүүрдэж”, оны эхний хүүхдийн мөнгө олгох гэсэн боловч төрийн мэдээллийн алдаа олон нийтийг бухимдууллаа. Өрхүүд дээр хүүхдийн мэдээлэл зөрсөн, гэнэт үл хөдлөх хөрөнгө нэмэгдэж, хасагдсан бол харьяа дүүрэг, хороондоо цахимаар болон биечлэн оролцох юм. Мөн цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг нөхөн олгож, гуравдугаар сарынхыг нөхөж өгнө гэж мэдэгдлээ.

Хүүхдийн мөнгө тойрсон асуудлаар үдээс өмнө 10:00 цагт ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ-ны мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн бол үргэлжлүүлэн Төрийн ордонд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэж холбогдох албаныхнаас тайлбар авч, үүний дараа ЗГХЭГ-ын дарга, холбогдох сайдуудын хамт мэдээлэл хийв. Төрийн тайлбарыг тоймлон хүргэж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: ХҮҮХДИЙН МӨНГӨ АВАХ ЁСТОЙ ӨРХИЙГ БҮРЭН ХАМРУУЛНА

-Хүүхдийн мөнгөнд хамрагдсан гэж гарсан өрхийн хүүхдийн мөнгө нь асуудалгүй орно. Харин мэдээлэлд нь зөрүү гарсан байвал шинэчлэлийг 14 хоногийн хугацаанд хийж, хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулахад Засгийн газар анхаарч ажиллан, хийдлийг арилгана. Иймд иргэд тайван байж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулах үйл явцад цахимаар болон биечлэн оролцохыг уриалж байна.
Өнгөрсөн хугацаанд бүртгэлийн нөхцөл байдал ямар түвшинд явж ирсэн бэ, иргэд хоорондоо эд хөрөнгөө худалдан, наймаалцахдаа бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс энэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Монголын төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг боловч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар цаашид бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадсанаар ирэх жилүүдэд дахин ийм алдаа дутагдал гарахгүй байх бүрэн нөхцөлийг хангаж чадна.

Сангийн сайд Б.Жавхлан: 2023 ОНООС БОДЛОГЫН ШИЛЖИЛТ ХИЙЖ БАЙГАА

-Манай улс 3.3 сая хүн амтай. Насанд хүрсэн 2.1 сая иргэнтэйгээс 1.2 сая нь л байнгын идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг. Ийм учраас цаашид халамжийг хөдөлмөрт шилжүүлэх, байгаа халамжаа оновчтойгоор зорилтот бүлэгт хүргэх нь чухал. 2023 оноос бодлогын шилжилт хийж, хүүхдийн мөнгө бол халамжийн нэг төрөл гэж үзсэн. Хүүхдийн мөнгөөр дамжуулж, орлого нь унасан өрхүүдээ жигд дэмжих бодлого 2022 онд дууссан. Иргэдийн бухимдал мэдээллийн давхардлаас болж үүссэн. Өөрсдийгөө нэг байшинтай гэж бодож байсан өрхүүд өмнө нь зарж борлуулж, бэлэглэсэн шилжилт хөдөлгөөнөө хийгээгүйн улмаас 2-3 үл хөдлөхтэй гэж бүртгэгдсэнээс өрхийн орлогын хөрөнгийн үнэлгээ нь өндөр гарч ирсэн. Ингээд өндөр орлоготой гэж тооцох есөн хувь маань нэмэгдээд магадгүй 20-30 хувь болж, хүүхдийн мөнгө авах хүлээлттэй байсан өрхүүд авахгүй болж таарсан. Энэ бол өрхийн мэдээллийн сандаа цаг хугацаандаа шинэчлэл хийгээгүй, төрийн зүгээс хяналт тавиагүй бөгөөд иргэдэд сануулах, төрийн байгууллага хоорондоо мэдээлэл солилцох зэргээ сайжруулах шаардлагатайг харуулсан явдал. Алдаа, зөрүү, давхардал гарсныг Засгийн газар хүлээн зөвшөөрч, ард иргэдээсээ хүлцэл өчиж байна.

ҮСХ-ын дарга Б.Батдаваа: ИРГЭНИЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР МЭДЭЭЛЛИЙГ СОЛИХ БОЛОМЖГҮЙ

-ҮСХ, ХНХЯ болон төрийн 10 гаруй байгууллагатай хамтран өрхийн орлогыг тооцоолох аргачлалыг баталсан. Энэ удаад төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх аргаар тухайн өрхийн аж амьдралыг хамгийн оновчтой, сайнаар тодорхойлох загварыг боловсруулсан. Ингэхдээ өндөр цалин авч буй гээд хүүхдийн мөнгөнөөс хасах шалгуур тавиагүй.
Өрхийн амьжиргаа цалин, цалингийн бус орлого, автомашин, малын тоо, хөрөнгө, байр, орон сууц, өрхийн гишүүдийн тоо зэрэг олон үзүүлэлтээс хамаардаг. Тиймээс бид төрд байгаа таван мэдээллийн сангийн 10 гаруй хувьсагчийг авч, өрхийн аж амьдралыг хамгийн бодитойгоор тооцох загварыг боловсруулсан юм. Гол асуудал нь мэдээллийн сангийн зөрүүтэй байдал. Шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа бүртгэл явагддаггүй, хүн ам, өрхийн мэдээллийн санг баг, хорооны Засаг дарга хөтлөх хуультай. Гэхдээ иргэний зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч мэдээллийг солих бололцоогүй. Ажлын хэсэг үлдэж буй хугацаанд зөрүүтэй мэдээллийг иргэдтэй хамтран засах ажлыг шуурхай хийнэ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: ТӨР МЭДЭЭЛЛЭЭ СОЛИЛЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

-Төр иргэний зөвшөөрөлгүйгээр өөрт байгаа мэдээллийг ашиглахгүй гэдэг том зарчмыг барьж ажилладаг. Хүүхдийн мөнгөний асуудал дээр бол Монгол Улсын Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллүүддээ суурилан тооцоолол хийж, тодорхой гаргасан томьёоллын тусламжтайгаар холбогдох мэдээлэл хариуцаж буй байгууллагуудын мэдээлэлд суурилан иргэдэд мэдэгдэл хүргүүлж байгаа хэрэг. Засгийн газраас анх удаа авч хэрэгжүүлэхэд мэдээллийн зөрүүтэй байдал бидэнд том саад учруулж, ард иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчиж байна. E-Mongolia ч бай, e-halamj дээр ч бай хүн ажиллаж мэдээлэл боловсруулаагүй. Автоматаар төрд байгаа иргэдийн статистик мэдээлэл дээр суурилан хүрч байгаа. Таван хаягтай байгаа асуудал нь мэдээлэл солилцооны асуудал. Төр өөрт байгаа мэдээллээ хоорондоо солилцож чадахгүй байна. Мэдээллийн сангууд нь хоорондоо зөрүүтэй байгаагаас болж буй тул Засгийн газрын зүгээс цаашид мэдээллийн интеграцад анхаарал хандуулж байгаа. Төрийн цахим үйлчилгээний 90 гаруй хувийг хадгалж байгаа Үндэсний дата төвийг "cloud" үйлчилгээ үзүүлдэг болгох ажил явагдаж байна. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна.

ХНХ-ын дэд сайд П.Зулпхар: ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ШУУРХАЙ ХҮРГҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

-Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газарт шуурхай удирдлагын багийг ажиллуулж байна. Энэ дагуу иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх ажлыг хийж байгаа. Иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр цахим хэлбэрээр хүсэлтүүдийг төрийн байгууллагад руу шуурхай хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тодорхой мэдээллийг засах, шинэчлэх эрх нь иргэнд байдаг учраас энэ бол эрх зүйн харилцаагаар явагдана. Хэрвээ мөнгөн тэтгэмжид хамрагдахаар үнэлгээ гарч ирэх юм бол хүүхдийн мөнгийг нөхөн олгох ажлыг зохион байгуулна. Мэдээллийн алдаатай байдал хоёр талтай. Иргэдийн хувьд заримдаа мэдээллээ шинэчлээгүйгээс асуудал үүсч байна. Нөгөө талаар төрийн байгууллагууд тухай бүрт нь мэдээллийг шинэчлэх шаардлагатай.
Хүүхдийн мөнгө олгох журмаар аргачлалаас гадна мөнгөн тэтгэмж хэрхэн олгохыг зохицуулсан. Хэрэв тухайн өрхийн мэдээлэл алдаатай гэж үзвэл өрхөөс мэдээллээ засварлуулах хүсэлтээ гаргах хэрэгтэй. Тиймээс И-Монголиа руу хандах боломжгүй иргэд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн ажилтан дээр очиж мэдээллээ засварлуулах боломжтой.

Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Стратегийн нүүдлүүд Ази руу чиглэх ч, гол тоглогч нь БНХАУ биш
Стратегийн нүүдлүүд Ази руу чиглэх ч, гол тоглогч нь БНХАУ биш
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​