fbpx Сонсгол: 57 гэрч дуудаж, баримтыг нягтлан шалгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 28 секунд

Сонсгол: 57 гэрч дуудаж, баримтыг нягтлан шалгав

Парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Тус түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Өчигдөр "Шарын гол", "Эрэл", "Империал гоулд майнинг", "Эрд хул", "Вестерн холд", "Ачлал трейд", "Бармон", "Болор шүр", "Эгийн голын усан цахилгаан" ТӨХК, "Дэд бүтэц инженеринг", "Модун", "Монгема", "Нью хаппи" , "Форс голд майнинг", "Моннис майнинг" зэрэг 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудаж, баримтыг нягтлан шалгалаа.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шүүмжлэв

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар Хөгжлийн банкны үйл ажиллагааг шүүмжиллээ. Тодруулбал, “Хөгжлийн банкны асуудал бол улсын хөгжлийг боомилж, олон хүний боломжийг хаасан үйлдэл гэж шууд хэлж болно. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа нээлттэй сонсгол дээр Хөгжлийн банкны зээлдэгчид ирж, ээлж дараалан тайлбар тавьж байна. Гэхдээ Хөгжлийн банк хэмээх энэ байгууллагын үйл ажиллагаанд тодорхой дутагдал, хууль бус асуудлууд байгааг ярихгүй байна. Энэ байгууллага олон улсаас хөрөнгө босгож санхүүжилтээ бүрдүүлж байгаагийн хувьд олон улсын стандарт, ном журмаа дагаж ажиллаж чадаж байгаа юу. Өнгөрсөн жилүүдэд холбогдох байгууллагын хяналт шалгалтын даалгаврыг биелүүлж байсан уу” гэж удирдлагуудаас нь асуув. Гишүүний асуусан олон улын Basel 2.0 стандартыг Хөгжлийн банк мөрдөх шатанд явж байгаа бүрэн гүйцэд хэрэгжүүлдэггүй гэж хариуллаа. Мөн хяналт шалгалтуудаар зээлийн биелэлт муу байгааг дүгнэж байсан ч тухай бүрт арга хэмжээ аваагүйгээс өнөөдрийн нөхцөлд хүрсэн гэдгийг тодотгож байсан юм.

Гэрчүүдийн тайлбар


-"Болор шүр" ХХК Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төслийн хүрээнд тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө болон үйл ажиллагааны зардлын санхүүжилтэд 2.3 тэрбум төгрөгийг авчээ. Одоогоор зээлийн үлдэгдэл нь 1.2 тэрбум төгрөг байгаа бөгөөд чанаргүй зээлийн ангилалд багтжээ. "Болор шүр" ХХК гүйцэтгэх захирал Ц.Содхүүгийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн “2017 оны долдугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ үед "Болор шүр" ХХК-ийн захирал А.Чулуунбаатар гэж хүн байсан. Ц.Содхүү маргааш нь Л.Чулуунбаатартай хэлцэл хийж хувьцааг нь шилжүүлж авсан. Уг зээлийг Л.Чулуунбаатар "Болор шүр" ХХК-ийн захирал байхдаа Хөгжлийн банк дээр зээлийн материал судлуулж авсан. Маргааш нь хилээр гараад явчихсан. Түүнийг дуудаж тайлбар аваагүй тохиолдолд зээлийг хэрхэн яаж олгогдсон талаар бид ярих боломжгүй гэлээ.


-Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж, Хөгжлийн банкаар дамжуулан “Эрэл” ХХК-д санхүүжилтийг олгожээ. Сонсголд "Эрэл" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат гэрчээр оролцов. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зээлээр авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг шинжээч хэллээ. Үүн дээр тайлбар өгнө үү” Б.Эрдэнэбат “Дансны хуулганы асуудалд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд Үндэсний аудитын газраас шалгалт хийсэн. Шалгалтын дүнд Байшин үйлдвэр комбинатын мөнгийг зориулалтын дагуу ашиглажээ гэж тэмдэглэсэн. Мөн 2016 оноос эхлэн намайг АТГ-аас яагаад бэлнээр мөнгө авсан, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн. Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр прокурорын 346 дугаар тогтоолоор уг зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу хэрэглэсэн болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлийн санхүүжилтээс 1.4 сая ам.доллар миний гарын үсэгтэй зарлага гарсан хэргийг мөн Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосон юм” гэв.


- "Эгийн голын УЦС" төсөлтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа. 2018 оны жилийн эцсийн байдлаар “Эгийн голын УЦС" төсөлд 10.6 сая ам.доллар буюу 21.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тухайн зардлын 24 хувь болох 5.1 тэрбум төгрөгийг тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, бэлэг дурсгал болон бусад зүйлд зарцуулсан гэдгийг шинжээч хэлж байв.
-"Империал Гоулд Майнинг" ХХК Баянхонгор аймгийн "Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах" төсөлд зориулж уурхайд ашиглах техник худалдан авах зориулалтаар 2018 оны арваннэгдүгээр сард 16 тэрбум төгрөгийн зээл авсан.


“Империал Гоулд Майнинг" ХХК-ны гүйцэтгэх захирал асан Н.Батмагнай “Зээлийнхээ 7.39 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн дүгнэлтийн зарим зүйлд санал нийлнэ. Гэхдээ бид төлбөрөө 2019, 2020 онд төлсөн. 2021 онд цар тахал хэмээн түр зогссон. Манай зээлийн хугацаа 2022 оны наймдугаар сард дуусах байсан. Уул уурхайн лиценз нь байгаа, хангалттай нөөц нь тогтоогдсон байсан энэ бол цэвэр 100 хувийн бизнесийн зээл юм гэлээ.
Нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилж, шинжээчдийн дүгнэлтийг сонсч холбогдох гэрчүүдээс асуулт асуух хэлбэрээр зохион байгуулагдана.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хүүхдийн мөнгө тойрсон тайлбарууд
Хүүхдийн мөнгө тойрсон тайлбарууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​