fbpx 2023: Сэтгүүлчид хиймэл оюун ухаан ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 31 секунд

2023: Сэтгүүлчид хиймэл оюун ухаан ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлнэ

Хиймэл оюун ухааны дуу хоолой улам бүр ухаалаг болж, сэтгүүлчийн дуу хоолойг маш нарийвчлан өвөрмөцөөр хувиргах боломжтой болсон. Норвегийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл болох “Aftenposten” хиймэл оюун ухаан ашиглан подкастын хөтлөгчийнхөө хоолойг өөрчилсөн бол Өмнөд Африкын “News24” телевиз алдартай жүжигчний хоолойнд хувиргах боломжтой хиймэл оюун ухааны системийг ашиглаж байна.

Шинэ оны 19 дэх өдрөө бид угтлаа. Хагас сар гаруйн хугацаанд манай улсын төсөв ямар байх вэ, шинэ хуулиуд хэрэгжиж байгаа юу, улс оронд ямар үйл явдал болох вэ гэсээр сэтгүүлчид мөн л завгүй өдрүүдийг өнгөрүүлэв.Тэгвэл одоо өөрсдийн “гал тогоо” руу нэг өнгийгөөд үзье. 2023 онд сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд ямар онцлогтой жил байх бол. Сэтгүүл зүй хэрхэн өөрчлөгдөж, сэтгүүлчид биднээс ямар ур чадвар шаардах бол. Эдгээр асуултуудад хариулт өгөх сэтгүүл зүйн судалгааны Ройтерс институтээс жил бүр гаргадаг “Сэтгүүл зүй, медиа, технологийн чиг хандлага,таамаглал-2023” тайлан олон нийтэд ил болжээ. Дэлхийн 53 орны хэвлэл мэдээллийн байгууллагын 303 удирдах түвшний төлөөллийг оролцуулсан тус судалгаанд ирэх оны сэтгүүл зүйн “өнгө”-ийг ихэд нарийвчлан тодорхойлсныг уншигчдадаа танилцуулъя.

Үзэгчдийн сонирхолд нийцсэн дижитал контентыг хэрхэн бэлтгэх вэ гэдэгт төвлөрнө

Техник технологийн үсрэнгүй хөгжил сэтгүүл зүйн салбарт олон шинэ боломжийг нээсэн юм. Тухайлбал, AI буюу хиймэл оюун ухааныг ашиглан мэдээ мэдээллийг илүү хурдан шуурхай, өвөрмөц загвар дизайнтайгаар хэрэглэгчдэд түгээж, энэ хэрээрээ ашиг орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна. Ройтерс институтийн дээрх судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын гурав нь хиймэл оюун ухаан тэдний салшгүй нэгэн хэрэглээ болсон гэж хариулсан бол 40 орчим хувь нь үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр туршиж байгаа гэж хариулжээ. Тухайлбал, “ChatGPT”, “DALL-E 2” зэрэг аппликэйшнийг ашиглан хиймэл оюун ухааны тусламжтайгаар контент бэлтгэн, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтойг санал болгожээ.
Хиймэл оюун ухааны дуу хоолой улам бүр ухаалаг болж, сэтгүүлчийн дуу хоолойг маш нарийвчлан өвөрмөцөөр хувиргах боломжтой болсон. Норвегийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл болох “Aftenposten” хиймэл оюун ухаан ашиглан подкастын хөтлөгчийнхөө хоолойг өөрчилсөн бол Өмнөд Африкийн “News24” телевиз алдартай жүжигчний хоолойнд хувиргах боломжтой хиймэл оюун ухааны системийг ашиглаж байна. Ирэх жилүүдэд бид дижитал сэтгүүл зүй рүү хэрхэн хурдан шилжих вэ гэдэгт бус хурдацтай өөрчлөгдөж буй үзэгч, уншигчдын хүсэл сонирхолд нийцүүлэн дижитал контентуудаа хэрхэн бэлтгэх вэ гэдэгт төвлөрөн ажиллах юм. Харин 2023 онд подкаст болон аудио хэлбэрийн сэтгүүл зүйн бүтээл, имэйл хэлбэрийн дизайнтай бичвэрийн төрлүүд илүү олон хүнд хүрнэ гэсэн таамаглал гарсан байна.
Өнгөрсөн жилийн энэ судалгаагаар олон нийтийн сүлжээнд богино хэлбэрийн бичлэгүүд ноёрхоно гэсэн таамаг гарч байв. Тэгвэл яг одоо ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээ, нэвтрүүлгээ хэдхэн минут болгон reels, TikTok болон Facebook, Instagramm-ын стори болгон түгээж байгааг бид харж байна. Харин энэ жил хэвлэл мэдээллийн салбарууд орлогоо тогтвортой байлгахын тулд дээрх бичлэгүүдийн хугацааг нь уртасгана хэмээн таамаглаж байна.

3-4 найдвартай орлогын эх үүсвэр хэрэгтэй

Хэвлэлийн эргэлт, зар сурталчилгааны орлогоос ихээхэн хамааралтай мэдээллийн хэрэгслүүдийн тухайд 2023 он “хатуу” жил байх нь. Ялангуяа орон нутгийн сонин, сэтгүүлүүд хүнд байдалд орж, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаанаас дэмжлэг авахад хүрнэ хэмээн салбарын лидерүүд үзэж байна.
Өдөр тутмын сонины зарим нь долоон өдөр хэвлэгдэхээ больж, зарим нь бүр үйл ажиллагаагаа зогсоож болзошгүй байна. Борлуулалтын тоо өдрөөс өдөрт буурч, түгээлтийн сүлжээний асуудал зэргээс үүдэн сонингоо шуудангаар илгээх эсвэл өөрсдөө хүргэж өгөх шинэ хэлбэрт шилжиж томоохон сонинууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх юм байна. Мөн өдөр тутмын сонинууд хэвлэлийн өндөр өртөг, түгээлтийн бэрхшээл зэргээс үүдэн цахим хэлбэрт шилжих бол телевизүүд мэдээний шууд дамжуулалтаараа өрсөлдөх юм байна. Сурталчилгаанаас эрс хамааралтай өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн үзэгчид буурч байгаа тул нэвтрүүлэг нь тасалдах нөхцөл үүсэх эрсдэлтэй байна. Үүнээс гадна хүмүүс зурагт үзэж, радио сонсох нь улам бүр багасах учир ирээдүйн энэ эрсдэлээс хамгаалахын тулд телевизүүд өөрийн гэсэн аппликэйшн, вэбсайтуудтай болж байна.
Үүнээс гадна эдийн засгийн хүнд байдлаас шалтгаалан ажилчдаа цомхотгох асуудал сэтгүүл зүйг ч мөн тойрсонгүй. АНУ-ын “Gannett” мэдээний албаа зургаан хувиар цомхотгож, 200 орчим ажилтнаа халсан байна. Харин “The Washington Post “ сонин 60 жилийн түүхтэй хэвлэмэл сэтгүүлээ зогсоож, “CNN” агентлаг олон зуун ажилтнаа цомхотгосон бол “NPR” агентлаг мөн томоохон хэмжээний цомхотгол хийхээр төлөвлөж байна. Дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн байгууллага цомхотгол хийх урьдчилсан таамаг гарчээ.
Тиймээс энэ жил 3-4 өөр төрлийн найдварлагатай орлогын эх үүсвэр бидэнд хэрэгтэй. Үүний гуравны нэг орчмыг технологийн платформуудыг ашиглан олох боломжтой гэж хэвлэл мэдээллийн салбарын удирдах түвшний лидерүүд үзжээ.


Нэмэлт бүтээгдэхүүнтэй багцыг хэвлэлүүд санаачилна

Украинд үүссэн хурцадмал асуудал болон байгалийн гамшигт үзэгдлүүдтэй холбоотой мэдээ, мэдээллүүд сэтгүүлчдээс ёс зүй шаардаж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүлчийн мэргэжлийн үнэмлэх болон үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг хөгжүүлж эхэлжээ.
Тухайлбал, Испанийн “La Vanguardia” сэтгүүл “Үнэн бол дайны анхны хохирогч” гэсэн эшлэлийг онцлон сэтгүүлдээ нийтэлжээ. Харин “Vox Media” тусламж хэрэгтэй хүн бүхнийг мэдээллээр хангана гэсэн зорилт дэвшүүлсэн бол “The Guardian” хараат бус, эр зоригтой сэтгүүл зүйн төлөө гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байна.


Технологийн дэвшлийг ашиглан нэмэлт функцууд санал болгох нь хэрэглэгчдээ авч үлдэх нэг чухал арга болжээ. “The New York Times” сонин цахим хувилбар дахь мэдээнүүдээ хоол хийх аппликэйшн, тоглоом, “Wirecutter” тойм гэсэн хэд хэдэн үйлчилгээтэй нэгтгэсэн багцыг уншигчдадаа санал болгож байна. “Times” сэтгүүл спортын төрөлжсөн “The Athletic” сэтгүүлийн спортын мэдээтэй өөрийн мэдээг нэгтгэсэн багцыг шинээр бий болгосон нь тус сэтгүүлийн борлуулалтын орлогод ихээхэн нөлөөлсөн юм. Энэ талаар “Times” сэтгүүлийн Гүйцэтгэх захирал Мередит Копит Левиен “Багц захиалсан уншигч илүү төлбөр төлсөн учир захиалгаа цуцлах магадлал бага байдаг” гэж ярьжээ. Тиймээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч тоглоом, ном, подкаст болон бусад нэмэлт бүтээгдэхүүнтэй багцыг санаачлан борлуулалтаа өсгөнө гэсэн урьдчилан таамаглал гарчээ.


Аливаа нийгмийн асуудлыг шүүмжлээд орхих бус шийдэл, гарц хайдаг, бүтээлч сэтгүүл зүйн хэв маяг давамгайлж байна. Германы Deutsche Welle, RTL News, Rheinische Post гэсэн гурван том хэвлэл нэгдэн сэтгүүл зүй болон бүтээлч хамтын ажиллагааны “Бонн” хүрээлэнг байгуулжээ.


Энэ хүрээлэн нь сэтгүүл зүйн нийгмийн хариуцлагад ихээхэн анхаарлаа хандуулж, аливаа асуудлаа мэтгэлцээн өрнүүлэх бололцоог дэмжих зорилготой юм. Үүнээс гадна “Сэтгүүл зүйн шийдлийн сүлжээ” хэмээх нэртэй байгууллага дэлхийн эргэн тойрон дахь сэтгүүлчдээс 14 мянга гаруй шийдлийн жишээг цуглуулаад байна.
Асуудлаар дүүрэн нийгмийг гэгээрүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд их, бага тодорхой хэмжээгээр эерэг мэдээллийг хүмүүст хүргэх функцуудыг нэгтгэхээр болжээ. Тухайлбал, “Pink News”-ийн тухайд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг хянах товчлуурыг нэмж байршуулжээ. Энэ нь тухайн уншигч сэтгэл нь таагүй гэж үзэж байгаа тохиолдолд сөрөг мэдээлэл уншихгүйгээр эерэг мэдээлэл уншиж сэтгэлээ тайтгаруулахад туслах юм байна.


Сэтгүүл зүйн салбарынхан цаашид бидэнд ямар боломж байгааг тодорхойлохын тулд хэрэглэгчийн хэрэгцээт загвар, хийдэг ажил зэргийг ашиглах нь энэ жилийн гол трэнд болж байна. Энэ нь хэрэглэгчдэдээ тулгамдаж байгаа гол асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх хэд хэдэн арга замыг олоход нь туслах юм. Мөн олон нийтийн сүлжээгээр сөрөг, буруу мэдээлэл түүгээхийг хязгаарлах олон хуулийг энэ жил олон улсад батлахаар төлөвлөж байгаад санаа зовниж байгаагаа судалгаанд оролцогчид хэлжээ. Учир нь ийм хууль батлагдсанаар сэтгүүлчид Засгийн газрыг шүүмжлэх талбар нь хумигдана гэж тэд үзэж байна.

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Засгийн газар хүүхдийн мөнгийг хэлэлцэж, ээжүүд жагсав
Засгийн газар хүүхдийн мөнгийг хэлэлцэж, ээжүүд жагсав
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​