fbpx Ерөнхий сайд Модигийн түүхийг өгүүлсэн BBC агентлагийн баримтат киног Энэтхэг даяар хориглов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 48 секунд

Ерөнхий сайд Модигийн түүхийг өгүүлсэн BBC агентлагийн баримтат киног Энэтхэг даяар хориглов

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн BBC агентлаг “India: The Modi Question” нэртэй баримтат кино бүтээснээ нийтэд үзүүлж эхэлсэн юм.

Гэтэл энэхүү баримтат киног болон түүний YouTube сүлжээнд тавигдсан хэсгүүдийг Энэтхэгийн эрх баригчид нутаг дэвсгэртээ үзүүлэхийг хоригложээ.

2021 онд батлагдсан IT Rule журмын хүрээнд контентуудыг хориглосноо Энэтхэгийн Өргөн Нэвтрүүлэг, Мэдээллийн Яамны зөвлөх Канчан Гупта өнгөрсөн Бямба гарагт мэдээлсэн байна.

Нэгдүгээр сарын 17-нд цацагдсан энэхүү баримтат кинонд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой холбоотой эмзэг түүхийн талаар баримт дэлгэсэн нь хаагдах шалтгаан болжээ.

Моди улс төрд ороод удаагүй байхдаа Энэтхэгийн баруун бүсийн Гужарат мужийн захирагч байсан юм. 2002 онд Гужаратад гарсан шашин хоорондын томоохон мөргөлдөөнд Моди гол үүрэгтэй оролцсон тухай дээрх баримтат кинонд өгүүлжээ.

Тухайн үед Хиндү шашны мөргөлчдийг тээвэрлэж явсан галт тэрэгт гал түймэр гарсны улмаас 59 хүний амь үрэгдэж байв.

Энэ явдлын дараа Хиндү шашинтнууд нутгийн Ислам шашинтнуудыг буруутгаж, томоохон мөргөлдөөн гарахад 1,000 гаруй хүн алагдаж байжээ. Хохирогчдын ихэнх нь муслимууд байв.

Тухайн үед эрх баригч Хиндү шашны Бхаратия Жаната намын улс төрч байсан Нарендра Моди үймээнийг зохицуулах гэсэн цагдаагийн хүчийг буцаан татаж, оронд нь Хиндү шашны экстремистүүдийг татан оролцуулж байсан байна.

Энэ үеэр муслим эмэгтэйчүүдийг хүчиндэх давлагаа өрнөж, үндсэндээ Хиндү шашинтнуудын амьдардаг нутгаас муслимуудыг цэвэрлэх зорилготой залхаан цээрлүүлэх ажиллагаа болж байжээ.

BBC агентлагийн баримтат кинонд 2002 оны мөргөлдөөнд одоогийн ерөнхий сайд Нарендра Моди гол үүрэгтэй оролцсон тухай баримтуудыг дэлгэсэн юм.

Баримтат киноны хоёрдугаар бүлэг нэгдүгээр сарын 24-ний өдөр цацагдана. Пүрэв гарагт Энэтхэгийн гадаад хэргийн яам уг баримтат киног улс төрийн “суртал нэвтрүүлгийн нэг хэсэг” гэж мэдэгдэж байжээ.

Харин BBC агентлаг баримтат киногоо сэтгүүл зүйн өндөр стандартын дагуу бүтээгдсэн гэж тайлбарлаад байна.

Гужаратын мөргөлдөөний үеэр Их Британийн гурван иргэн амь үрэгдэж байжээ. Британийн засгийн газар Нарендра Модиг энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан 10 жилийн хугацаатай хоригоор шийтгэсэн нь 2013 онд өндөрлөж байв.

Эх сурвалж: Aljazeera

Хөх ордон руу 55 жилийн өмнө алуурчид илгээж байсан Умард Солонгос энэ удаа нисгэгчгүй онгоц илгээжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​