fbpx “Avatar 2”-ын орлого 2 тэрбум ам.долларын босго давжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 13 секунд

“Avatar 2”-ын орлого 2 тэрбум ам.долларын босго давжээ

ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн “Disney” компанийн уран бүтээл “Avatar: The Way of Water” уран сайхны киноны орлого 2 тэрбум ам.долларын босгыг давснаар Канадын найруулагч Жеймс Камероны бүтээлүүдээс ийм амжилт үзүүлсэн гурав дахь уран бүтээл боллоо.

Кино урлагийн түүхэнд энэхүү киноноос гадна “Avatar”, “Avengers: Endgame”, “Titanic”, “Star Wars: The Force Awakens”, “Avengers: Infinity War” гэсэн ердөө тавхан кино л 2 тэрбумаас дээш ам.долларын ашиг орлого олсон байдаг.

Ням гаргийн байдлаар, “Avatar: The Way of Water” дотоодын зах зээлээс 598 сая ам.доллар, гадаадын зах зээлээс 1.428 тэрбум ам.долларын орлого олжээ. Ингэснээр бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой кинонуудын жагсаалтын зургаадугаарт бичигдсэн бөгөөд кинотеатруудын дэлгэцнээ гарсаар байгаа тул байраа улам ахиулах магадлалтай байна.

Цар тахлын дараа үзэгчид гэртээ кино үзэхийг илүүд үзэхээс гадна кинотеатруудад цөөн кино нээлтээ хийх болсонтой холбоотойгоор кинотеатрын тасалбарын борлуулалт эргэн сэргэхэд саад бэрхшээл тулгарсаар байгаа юм. Харин үзэгчид кино урлагийн салбарт өндөр амжилт үзүүлсэн бүтээлүүдийг үзэх сонирхол ихтэй байгаа нь “The Way of Water” тэргүүтэй кинонуудын амжилтаас харагдаж байна.

Түүнчлэн “IMAX”, өргөн дэлгэцийн формат зэрэг илүү үнэтэй тасалбаруудыг худалдан авах үзэгчдийн тоо нэмэгдсэн байна. Хэдийгээр Хятадад “COVID-19” халдварын тохиолдлын нэмэгдэж, улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өсөж байгаатай холбоотойгоор “The Way of Water” киноны үзэгчдийн тоо урьдчилан таамаглаж байсан түвшинд хүрэхгүй байгаа ч Франц, Герман, Солонгост тасалбарын борлуулалт өндөр байна.

Ирэх таван жилийн хугацаанд дахин гурван ангийг бүтээхээр төлөвлөж буй “Avatar” киноны хувьд хоёрдугаар ангийн орлого хоёр тэрбум ам.долларын босго давсан нь тун сайн үзүүлэлт юм. Түүнчлэн шинэхэн киногоо хамгийн их ашиг орлого олсон кинонуудын 3 юм уу 4 дүгээрт байрт жагсаж, цаашлаад түүнээс ч өндөр амжилт үзүүлэх бололцоотой гэж ярьж байсан Ж.Камероны зорилго биеллээ олж байна.

“The Way of Water” хэдий хэмжээний зардлаар бүтсэн нь тодорхойгүй байгаа ч ойролцоогоор 250-350 сая ам.доллароор бүтсэн гэсэн тооцоо бий. Гэхдээ үүнд маркетингийн зардлыг оруулаагүй байна. Энэхүү киноны тасалбарын борлуулалт “Marvel” студийн “Ant-Man and the Wasp: Quantumania” киног ирэх хоёрдугаар сарын дундуур нээлтээ хийх хүртэл өндөр хэвээр байх төлөвтэй байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Ерөнхий сайд Модигийн түүхийг өгүүлсэн BBC агентлагийн баримтат киног Энэтхэг даяар хориглов

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​