fbpx Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлын үг буюу “Монгол Хьюндай”-гийн дээрмийг анхан шатны шүүх ингэж шийджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 3 секунд

Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлын үг буюу “Монгол Хьюндай”-гийн дээрмийг анхан шатны шүүх ингэж шийджээ

Манай сайн эрс гадныхныг авчирч хөрөнгө оруулалт авчихаад хөөчихдөг явдал цөөнгүй дуулддаг. Тэр ч байтугай гэмт хэрэгт холбогдуулж, баахан шалгуулаад, эцэст нь Монгол Улсын хилээр буцаж орох эрхгүй болгоод явуулчихна.
Харин Засгийн газар ийм явдлыг эцэс болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор эрх ашгийг нь хамгаалах ажлын хэсгийг байгуулсан. Тэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалдаг. Гурван сарын өмнө уг ажлын хэсэг дээр гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн хэргүүдийг нэгтгэсэн. Тэгэхэд 57 хэрэг гэж “тоолсон” байдаг.

Тэр талаар “...АТГ-аас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд гурван хэрэг, хэрэгсэхгүй болгосон нэг, хаасан нэг, шүүхийн шатанд нэг, шүүхээр шийдвэрлэгдсэн нэг хэрэг байна. Харин ЦЕГ-аас ирүүлсэн 50 хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд 12, хэрэгсэхгүй болгосон 14, хаасан 19, шүүхийн шатанд хоёр, шүүхээр шийдвэрлэгдсэн гурван хэрэг байна. Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монголд хөрөнгө оруулж, хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэрэг шүүхийн шатанд, дөрвөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэж байв. Мөн тэрбээр “...Ийм хэргүүдийг хурдавчилж, хэрэгсэхгүй болсныг нь дахин сэргээх талаар анхаарна” гэж байв.


Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон хэргийн тоог нэмж буй нэгэн хэргийг шүүх шийджээ. Энэ нь хэрэгсэхгүй болгосон хэргийн жагсаалтад ч бичигдэж мэдэхээр болсон байна.


Бид мэднэ дээ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн гэх хэргийн талаар хэдэн жилийн турш яригдаж байна.
Сануулахад, Гэмтлийн эмнэлэгт эмч байсан, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан Д.Мөнхбат нь “Эм Би Эс Мед” ХХК-ийн захирал, Д.Баасанжав нь тус компанийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн даргаар ажиллаж байжээ. Тэгэхдээ тус компанийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан байна. Улмаар тэднийг эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцуулахаа больж, өөрийн хууль бус өмчлөл, ашиглалтанд байлгах хугацаандаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн. БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий “Ириүм” ХХК-ийн эзэмшлийн “Монгол Хьюндай” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгуулж, Д.Баасанжав нарын буюу “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр хууль бусаар гаргуулан авсан. Д.Мөнхбат, Д.Баасанжав нар нь ийм хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр бүхэл бүтэн эмнэлэгтэй болж чадсан байдаг.


Харин НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 18.6.2.2-т зааснаар “...Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн”, 17.4.2.2-т заасан “...Их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6.2.2 дахь хэсгийн “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх хэргүүдэд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Уг 201726021339 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сарын 21-нд хэлэлцжээ. Тэгээд “...НПГ-аас шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай”, “...Шүүгдэгч Д.Баасанжавт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Д.Баасанжавын хувьд “Эм Би Эс Мед” ХХК-нд бүртгэлтэй байсан хөрөнгүүдийг хууль бусаар Д.Мөнхбат ашиглаж завшиж байсан гэдгийг мэдээгүй “Эм Би Эс Мед” ХХК-ийн өмчлөлийн асуудал маргаантай байсныг мэдэж байснаас бус 399 ширхэг 157 нэр төрлийн 3.004.896.203 төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэж мэдэх боломжгүй байсан”, “...Шүүгдэгч Д.Мөнхбатад бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 12 сая төгрөгний торгох ял шийтгэсүгэй. ...“Эм Би Эс Мед” ХХК-тай өмчлөлийн маргаан бүхий асуудлууд байгаа талаар хэргийн оролцогчид мэдүүлдэг энэ асуудлууд энэ шүүх хуралдаанаар бүрэн шийдвэрлэгдэх боломжгүй талаар хохирогчийн өмгөөлөгч мэдүүлж байна. Шүүгдэгч нь эмч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж, торгох ял шийтгэх нь тохиромжтой” гэсэн шийдвэр, тайлбаруудыг гаргасан байна.
Тэгвэл үүнийг хохирогч болох БНСУ-ын иргэн Ким Бу Собын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Эм Би Эс Мед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Ан Коок эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Давж заалдах шатны шүүхэнд гомдол гаргасан байна.
Ким Ан Коок гомдолдоо ноцтой зүйлсийг бичжээ.


Тэрбээр “...БНСУ-ын “Хьюндай” эмнэлгийн захирал Ким Бу Соб “Эм Би Эс Мед” ХХК-иараа гадаад улсад хөрөнгө оруулсан асуудалд БНСУ-ын Засгийн газар, парламентын зүгээс анхаарлаа хандуулж байгаа билээ. Учир нь “Хьюндай” эмнэлгийн захирал Ким Бу Собын Монголд хөрөнгө оруулалт хийсэн шийдвэр гаргасан нь алдаа болоод байна. Цаашдаа, үүний нэгэн адил тусламж болон сайн санааны зорилготой хөрөнгө оруулалтууд Монгол Улсад орж ирэхийг хаасан муу жишээ болж байна. Бид Д.Мөнхбатад компанийнхаа дотоод удирдлагыг хариуцуулсан боловч түүний шуналаас болж, өвчтөнүүдээ аварч чадахгүй, хөгжлийн бэрхшээлтэй өвчтөнүүдийг дэвшилтэт технологийн дагуу эмчлэх боломжийг хаалаа.
...“Монгол Хьюндай” эмнэлгийг байгуулахад бид БНСУ-аас тоног төхөөрөмж, эмнэлгийн нэг удаагийн хэрэглээний материалуудыг авчирсан. Эмнэлэгийн дотоод заслын санхүүжилтийг ч бид гаргасан. Мөн эмнэлгийн дэвшилтэт технологи, чадварлаг боловсон хүчин, эмнэлгийн үйл ажиллагааны системийг хүртэл оруулж ирсэн. Түүнчлэн монгол эмч нарын чадварыг дээшлүүлэхийн тулд БНСУ-ын эмнэлгүүдэд ажиллуулах зэргээр ажиллах, сурах боломж олгодог байсан. Ингэхдээ Ким Бу Соб хөрөнгө оруулалтыг “Ириум” ХХК-иараа дамжуулж хийсэн. Тэрбээр “Эм Би Эс Мед” ХХК-ийн ч тодорхой хувийг эзэмшдэг. Гэтэл шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Баасанжав хоёр нь өмчлөгч ч биш, төлөөлөгч ч биш. Тодорхой эрх үүрэггүй хүмүүс юм. Тиймээс энэ хоёр хүн нь Ким Бу Собын “Монгол Хьюндай” эмнэлгийг эзэмших эрхэнд халдаж, булаан авсан явдалд Монгол Улсын шүүх шударга хандаж, тухайн хүний эрхийг сэргээхэд туслалцаа үзүүлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг үл тоож, дутуу мэдүүлгээр шийдвэр гаргаж, шударга ёсыг үл тоомсорлосон гэж үзэж байна.


Хууль бусаар шамшигдуулсан, хулгайлсан эд зүйлээ нуун дарагдуулах зорилгоор удаа дараа ноцтой үйлдэл хийсэн нь нотлох баримтуудаар тодорхой байсан ч шүүх хууль болон хүн чанарыг үл ойшоож, санаатайгаар худал хуурмагийг баталсан шийдвэр гаргалаа. Д.Мөнхбат, Д.Баасанжав хоёр нь хууль бус орлого, ашгаараа хуульчдыг ажиллуулж, хууль бус үйлдлүүдээ шүүхийн шийдвэрээр нуун дарагдуулах зорилгоор ашиглаж байна.
Шүүх дээр тэд “...Ийм санаа зорилго байгаагүй” гэж мэдүүлсэн нь “...Мэдэхгүй” гэх баталгаа болохгүй. Прокурорын зүгээс Ким Бу Соб-ыг яллахгүй байх шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ нь өмчийн эсрэг гэмт хэрэг гэсэн үг. Нэг ижил гэмт хэрэгт холбогдсон хоёр шүүгдэгчийн мэдүүлгээс тэд уг хэргийг санаатайгаар үйлдсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Хулгайлсан эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, шамшигдуулах, хууль бусаар бусдад шилжүүлэх, хулгайлсан эд хөрөнгийг шууд болон шууд бусаар завших, барьцаалан зээлдүүлэх, зөвшөөрөлгүй ашиглах замаар ашиг олох зэрэг нь гэмт хэргийн талаар мэдээгүй байж болох ч “...Мэдээгүй” гээд гэм бурууг нь цагаатгаж болохгүй юм. Ийм шалтгаанаар хариуцлага тооцоогүй нь харамсалтай байна.


Ер нь бол эрүүгийн гэмт хэргийг шийтгэж байж, гэмт хэрэгтэн цаашид хуулиа дээдэлж сахьдаг. Гэм буруутай этгээдийг шийтгэх замаар тэдэнд буруугаа хүлээх, алдаагаа засах, эргэцүүлэн бодох, ухаарах боломжийг олгодог. Гэвч гэмт хэрэгтэн энэ бүхнээс зугтана. Тэгэхээр хууль дээдлэх төрийн чиг үүрэг нь зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг аврах, гэмт хэрэгтнүүдийг шийтгэх замаар нийгмийн хэм хэмжээг тогтоох нь шүүх байгууллагын ариун үүрэг юм. Тэгж чадваас гэмт хэрэгтэн нь аливаа хууль бус үйлдлээсээ мултран гарах гарцгүй болох юм. Нэг үгээр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх ашгийг хангах, гэмт хэрэгтнүүдийг шийтгэх замаар нийгмийн хэм хэмжээг тогтоох учиртай.
Энэ тохиолдолд анхан шатны шүүх дээрх хоёр этгээд нь Ким Бу Сод-ын хөрөнгийг зөвшөөрөлгүй эзэмшиж байсан үеийн нөхцөл байдалд үндэслэж хэргийг шийдэх байв. Мэргэжилтнүүдийн гаргасан “..Гурван тэрбум төгрөгийн хөрөнгө” гэж дүгнэлт бий.


Монгол Улсын хуулиар бага хэмжээний мөнгө завшсан ч хорих ял оногдуулдаг. Гэтэл гурван тэрбум төгрөгийн зөрчилд зөвхөн торгууль ногдуулж байгаа нь гэмт хэргийг өөгшүүлсэн шийдвэр гэж харж байна. Өндөр боловсролтой, нийгэмд байр суурьтай хүмүүс ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй бөгөөд илүү сайн боломж, эрх мэдэл нь илүү том байдаг. Тухайн хүний “...Нийгэмд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үзсэн”, бас “...Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлаас торгууль оногдуулсан” гэсэн нь “...Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үү” гэсэн асуултыг гаргаж ирж байна. Шуудхан хэлэхэд, хохирогчийн эрхийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авсангүй. Тэр ч байтугай шүүхийн шийдвэрээр шүүгчдэгчийн гэм буруу хийгээд хохирлыг арилгах талаар юу ч шийдсэнгүй. Энэ нь шүүгдэгчид оногдуулсан торгууль, нөхөн төлбөрт дулдуйдаж хулгайлсан эд зүйл, түүнд хамаарах эмнэлгийн битүүмжлэлийг цуцалсны үр дүн юм.
Эцэст нь дүгнээд хэлэхэд, энэ хэрэг бол Д.Мөнхбат, Д.Баасанжав нар нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувийн шинж чанар, сул талыг далимдуулж, хууль бусаар эд хөрөнгийг хулгайлсан. Тэр хөрөнгийг шууд ашиглаж, мөнгө угаах замаар ашиг олсон,
Ийм гэмт хэрэг үйлдсэн. Өөрсдөө ч тухайн хөрөнгийг өмчлөх эрхгүй, компанийн төлөөлөгчийн хувьд бүрэн эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл уг хөрөнгийн өмчлөгч Ким Бу Соб-ын эрхээ сэргээлгэх шүүх хурал нь хувийн өмчийг хамгаалах, нотлох баримтад тулгуурлах зэрэг шүүх хуралдааны үндсэн зарчим, Монгол Улсын хуулийг дээдлэх зарчим, ялын хувь тэнцүүлэх зарчмыг зөрчлөө. Үүгээрээ Үндсэн хууль, Эрүүгийн хуульд нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаа тул давж заалдахаар болоод байна” гэжээ.

З.БОЛД

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

АН-ын дарга шиг олон том хулгайнууд юу болж байна вэ?!
АН-ын дарга шиг олон том хулгайнууд юу болж байна вэ?!
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​