fbpx Тэтгэврийн мөнгө тавгийн идээний үнэ хүрэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 12 секунд

Тэтгэврийн мөнгө тавгийн идээний үнэ хүрэхгүй байна

Цагаан сар бол өвлийг өнөтэй давж, хавартай золгосны баяр. Мөн үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлэх гээд олон ёс заншлыг хадгалсан баяр юм. Тэгвэл сар шинийн баяр болоход 20 гаруйхан хоног үлджээ. Мэдээж хүн бүрт сайхан дээл аваад өмсөх юмсан. Хүмүүсийн гарыг цайлгах аятайхан бэлэг өгөх, сайхан тавгийн идээ, ууц, өвчүү тавих юмсан гэсэн хүсэл бий. Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Үүнээс үүдэж иргэдийн амьжиргааны түвшин буурч, эдийн засаг нь хямраад буй. Тэгвэл “Зууны мэдээ” сонин цагаан сарын тавгийн идээ, дээл ямар үнэтэй байгаа талаар “Шинэ зуун айл” худалдааны төв болон Нарантуул захаас сурвалжиллаа.


Манай улс үйлдвэрлэгч улс биш учраас сар шинийн баяраар 1.3 тэрбум төгрөг гадагшаа урсдаг гэх тооцоолол гарсан байдаг. Тэгвэл Covid-19 цар тахал гарч хил хаагдсаны улмаас хүмүүс Хятад болон ОХУ-ыг зорих болсон. Мөн иргэдийн хувьд сар шинийн баяраар гадагш урсах мөнгийг дотооддоо үлдээе. Бэлэн мөнгө бэлэглэе, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авья гэж бие биеэ цахим хуудсаар дамжуулан уриалсаар байгаа. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас “Амар байна уу-2023” сар шинийн үзэсгэлэн худалдааг “Шинэ зуун айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 20 хүртэл зохион байгуулж байна. Шинэ зуун айл худалдааны төв нь Дүнжингарав худалдааны төвөөс хоёр буудлын цаана байрлах бөгөөд гаднаа зай талбай ихтэйгээс гадна авомашины зогсоол нь хүрэлцээ сайтай байв. Мөн зогсоол нь үнэ төлбөргүй. Үзэсгэлэнд 21 аймаг есөн дүүргийн малчид, үйлдвэр эрхлэгчид оролцож үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байлаа.

Үүдээр нь орвол үндэсний гэх тодотголтой бэлэг дурсгалын зүйлс болон хувцас, идээ, ундаа олноор харагдана. Тухайлбал, Монгол Улсын газрын зурагтай цаг, шүрэн эдлэл, арьсан бүс, тэлээ, өмд, гутал, түрүйвч, цагаан идээ, хэвийн боов зэрэг олон бүтээгдэхүүнд байлаа. Үүний дотроос тавгийн идээ болон цагаан идээ зарж буй хэсэг рүү очлоо. Сүүлийн жилүүдэд иргэд ааруул болон хэвийн боовоор идээгээ засах болсон. Тэгвэл хэвийн боов ширхэг нь 4500- 6800 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Таван үеэр өрөх боорцог, еэвэнтэй нь авбал хамгийн хямддаа 170 орчим мянган төгрөг болж байсан юм. Харин ааруулан идээний хувьд 400-600 мянган төгрөгийн үнэтэй байв. Үүнд таван үеэр өрөх саран хурууд, жижиг ааруул зэрэг багтсан байлаа.


Тавгийн идээ худалдаж авахаар сонирхож буй Д.Туул “Би 630 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Маргааш тэтгэвэр буух учраас өнөөдөр тавгийн идээний үнэ ямар байгаа талаар сонирхож явна. Уг нь ааруулан тавгийн идээ авбал дараа нь идэхэд сайхан. Даанч тэтгэвэр маань ганц тавгийн идээ аваад л дуусах гээд байгаа учраас хэвийн боов авья гэж бодож байна” гэсэн юм. Харин “Баялаг-Ундраа” төвд гандангийн хэвийн боов 3000-5000, Сүлжмэл боов 4500, гүрмэл боов 4000, бамбууш хэвийн боов 6250 төгрөг байв. Харин тавгийн идээний ааруул 280-350 мянган төгрөгийн хооронд байсан юм.

Тэгвэл сар шинээр гоёх дээлийн үнэ Нарантуул зах дээр ямар үнэтэй байсныг сонирхуулъя. Нарантуул захын дээлийн худалдаа руу очвол хүн цөөн байлаа. Худалдаачид худалдан авалт энэ жил тааруу байгааг хэлж байлаа. Худалдаа эрхлэгч М.Энх-Уран “Нарантуул зах дээр дээл худалдаалаад 10 жил болж байна. Урьд жилүүдэд цагаан сарын үеэр дээл сайн борлуулагддаг байсан бол энэ жил иргэдийн худалдан авалт маш муу байна. Өдөржин зогсож гурван дээл зарвал их юм болоод байна. Манайд эрэгтэй хүний дээл 200-550 мянган төгрөг, эмэгтэй дээл 180-400 мянган төгрөг, хүүхдийн дээл 120 мянган төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байна. Мэдээж материалаасаа хамаараад өөр өөр үнэтэй байгаа” гэв. Харин иргэдийн хувьд сонирхсон дээлнийхээ үнийг асуугаад л өнгөрч байлаа. Иргэн С.Баттогтох “Зах дээр худалдаалж байгаа дээлний үнэ өндөр байна. Би 180 мянгад дээл авья гэж гарч ирсэн боловч дээл авч хүрэхгүй байна. Аятайхан дээл авъя гэвэл 350 орчим мянган төгрөг хэрэгтэй юм байна” гэсэн юм. Уламжлалт сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй. Худалдаа эрхлэгчдийн бараа гүйхгүй байдалтай байгааг сурвалжлагын үеэр таарсан хүн бүр хэлж байв.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлын үг буюу “Монгол Хьюндай”-гийн дээрмийг анхан шатны шүүх ингэж шийджээ
Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлын үг буюу “Монгол Хьюндай”-гийн дээрмийг анхан шатны шүүх ингэж шийджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​