fbpx Л.Оюун-Эрдэнэ: Манай улсад газар зүйн хувьд далай хаалттай ч оюуны хувьд дэлхий нээлттэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 33 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Манай улсад газар зүйн хувьд далай хаалттай ч оюуны хувьд дэлхий нээлттэй

ОХУ-д тавиад буй Барууны хориг арга хэмжээ Монгол Улсын эдийн засагт ч мөн сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Монгол Улс ардчилсан орон хэдий ч ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг мэдэрч байгаа. Энэ хориг арга хэмжээ нь “бидний буруу биш ч гэсэн манай улсын эсрэг давхар хориг арга хэмжээ” болж байна" гэж тэрбээр хэлэв.
Украинд үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн хоёр улсын хоорондох зөрчилдөөн биш гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод энэ нь дэлхийн эдийн засагт маш том нөлөө үзүүлээд зогсохгүй далайд гарцгүй, жижиг улсуудад бүр ч илүү нөлөө үзүүлж байгаа, бусад улс орнуудад том хэмжээний, сөрөг нөлөө үзүүлж буй учир өргөн хүрээний судалгаанд үндэслэн эдийн засгийн хориг тавих нь зүйтэй гэв.


Тухайлбал, Монгол Улс Европоос Ази руу Орос, Монголын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэг үйлддэг байсан агаарын тээврийн компаниудын төлдөг навигацын хураамжийн орлогыг алдаад байна гэж Монголын Засгийн газрын тэргүүн тайлбарлалаа. Түүний хэлснээр, ЕХ-ны эсрэг авсан ОХУ-ын хариу арга хэмжээ нь тэдгээр компаниудын ихэнхийг Хойд туйлын дээгүүр эсвэл Төв Ази, Туркээр дамжин нисэхээс аргагүйд хүргэсэн байна.
Түүнчлэн ОХУ-аас импортолж буй шатахууны төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байгаа, хориг арга хэмжээний нөлөөгөөр Оросын түншүүдээсээ ихэвчлэн авдаг хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсан зэргийг Монголын Ерөнхий сайд дурдлаа.


Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудлыг сүүлийн саруудад хийсэн дипломат яриа хэлэлцээний үеэр, тэр дундаа өнгөрсөн оны 10 дугаар сард Германд айлчлахдаа, мөн наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийг Улаанбаатарт айлчлах үеэр онцолсоор ирсэн.
Хятадын тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ван И Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн болсныхоо дараа Монголд мөн өнгөрсөн оны сүүлчээр айлчилсан юм.
“Бид Хятад, ЕХ, Герман улс Украины нөхцөл байдалд томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Энэ утгаараа би Германд албан ёсны айлчлал хийж, мөн Хятадын түншүүдтэйгээ, ялангуяа Ван И сайдыг Монголд айлчлах үеэр яриа хэлэлцээ хийсэн” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлжээ.


Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр Л.Оюун-Эрдэнэ Хятадтай хил дамнасан шинэ төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон ба түүний Засгийн газар уг төмөр замын тусламжтайгаар цар тахлын өмнө жилд 30 сая тонн байсан нүүрсний экспортыг 80 сая тоннд хүргэхийг зорьж байна.
"Бид хоёр хөршөөсөө хүнс болон бусад бүтээгдэхүүний хувьд ч хараат байдаг. Гэвч Монгол Улс нь парламентын ардчилсан засаглалтай улс бөгөөд манай ард иргэдийн бодол санаа, нийгэм нь эдгээр улсуудаас маш өөр. Манай улсад газар зүйн хувьд далай хаалттай ч оюуны хувьд дэлхий нээлттэй" гэж тэрбээр хэллээ.
Ийм ардчилсан сэтгэлгээ нь Монголын эрх баригчдыг Орос, Хятадын удирдагчдад тэр бүр тохиолдоод байдаггүй олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарахад хүргэдэг байж болох юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр нүүрсний гэх асуудалд дургүйцсэн иргэд Улаанбаатар хот дахь Засгийн газрын ордон руу дайран орохыг завдсан.


“Өнгөрсөн 32 жилийн хугацаанд бий болсон баялгийн тэгш бус хуваарилалтаас болж олон нийт бухимдаж, жагссан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “FT” сонинд тусдаа ярилцлага өгөхдөө хэлжээ.
Үүнээс хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит уул уурхай, тээврийн компаниудын удирдлагуудыг шалгах томоохон ажиллагааг эхлүүлээд байна.
Монголын Засгийн газар олон арван хүнийг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан, “үндэслэлгүй хөрөнгөжсөн” хэрэгт холбогдуулан баривчилсан бөгөөд цагдаа нар төрийн өмчит төмөр замын компанийн удирдах албан тушаалтны гэрээс 7.3 тэрбум төгрөгийг /2.1 сая ам.доллар/ хураан авчээ.
Гэхдээ Засгийн газар 1995 оноос хойш нүүрсний экспортын орлого 45.2 их наяд төгрөг байсантай харьцуулахад төрийн нүүрсний нөөцөөс 40 их наяд төгрөг хулгайлсан гэж жагсагчдын мэдэгдэж байгаатай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байгаа юм.

Д.Жаргал

Financial Times /Монцамэ/

Тэтгэврийн мөнгө тавгийн идээний үнэ хүрэхгүй байна
Тэтгэврийн мөнгө тавгийн идээний үнэ хүрэхгүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​