fbpx Чихэр, шоколад хямд үнээр зарна гэх залилан ихэсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 8 секунд

Чихэр, шоколад хямд үнээр зарна гэх залилан ихэсжээ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор цахим залилангууд олширч байна. Тухайлбал, "Нарантуул" захын групп, Бөөний барааны групп зэрэг олон хүнтэй фейсбүүк группүүдэд шоколад, чихэр, печень, дээл зэргийг хямд үнэтэйгээр худалдаж байна гэх зарууд олноор харагдах болсон. Хэт хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн борлуулна гэсэн энэхүү заруудад хууртан иргэд цахим залилангийн хохирогч болж байгаа юм.


Иргэн С.Бямбасүрэн энэ төрлийн залилангийн хохирогч болжээ. Тэрбээр “Бүх төрлийн барааг бөөнөөр зарах групп дээр Аlpengold шоколадыг 2500 төгрөгөөр худалдаалж байна гэсэн зар байсан. 40 ширхгийг авъя гээд холбогдсон. Ингэхэд “олон хүмүүс холбогдож байна. Та мөнгөө шилжүүлснээр таны захиалгыг баталгаажуулж, маргааш хүргэж өгнө” гэсэн. Хямд үнэтэй олдож байгаа дээр нь авъя гээд мөнгөө шилжүүлсэн боловч фейсбүүкээр блок хийж, залилсан” гэв.
Тэгвэл үйл явдлын мөрөөр “Alpen gold” шоколад ямар үнэтэй байгаа талаар бөөний худалдаа эрхлэгчид болон албан ёсны борлуулалтын газруудаас асуусан юм. "Нарантуул" захын өргөтөлд бөөний барааны лангуунууд байрладаг. Тэгвэл тус захын өргөтгөлд байрлах 254 лангуунаас “Alpen gold” шоколадны бөөний үнийг асуухад 3500 төгрөг гэсэн юм. Энэ нь дэлгүүрүүдэд борлуулдаг бөөний үнэ гэлээ.
Харин албан ёсны гэрээт борлуулагч компани болох “Си би эйч кэйр” компаниас асуухад 3300 төгрөгөөр бөөндөж худалдах боломжтой гэсэн юм. Харин дэлгүүрт 4200 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм.


Тэгвэл энэ талаар Цагдаагийн мөрдөн байцаах албаны кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Энхзаяа “Одоогоор манай дээр энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Дүүргүүд дээр бүртгэгдээд шалгагдаад явж байж магадгүй. Залилах гэмт хэрэг нь бодит харилцаанд тулгуурлан зохиомол байдлыг зориудаар бий болгож үйлдэгддэг байсан бол харин одоо дэлхийн хаанаас ч, хэн ч цахим орчинд иргэдэд итгэл төрүүлж, тэдний хүсэл сонирхол, хэрэгцээг ашиглан хуурч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлддэг болсон байна. Мөн түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг нь зөвхөн нэг хүнийг хохироогоод дуусахгүй, яг л халдварт өвчин мэт хурдацтай тархаж байна. Цагдаагийн байгууллагад 2022 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж, өмнөх оноос 80.3 хувь өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн 10.300 залилах гэмт хэргийн 88.2 хувь буюу 8056 гэмт хэрэг энэ төрлийнх байна. Энгийнээр хэлбэл үйлдэгдэж буй дөрвөн хэрэг тутмын нэг нь цахим орчинд залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна гэж хэлж болохоор байгаа юм. Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүүгийн болон цахим хэрэглээний мэдлэг дутмаг, гэнэн, итгэмтгий байдлаас шалтгаалан гэмт этгээдэд мөнгө шилжүүлж залилуулж хохирсон байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 35-аас дээш насны иргэд өртөж байна. Тиймээс иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй.
Дээрх жишээнүүдээс харахад иргэд мэдээлэлд бодитой хандаагүйгээсээ болж хохирч байна. Тиймээс найдвартай, баталгаатай газраас худалдан авалт хийж цахим залилангаас болгоомжлоорой.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хамгийн харамсалтай нь Чингис бондын мөнгөөр төмөр зам барьж чадаагүй
Хамгийн харамсалтай нь Чингис бондын мөнгөөр төмөр зам барьж чадаагүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​