fbpx Нэг эмийн төгс үйлчлэл зургаан сарын “настай“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
8 минут 3 секунд

Нэг эмийн төгс үйлчлэл зургаан сарын “настай“

Эмийн чанар гэдэг эрдэнэт хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хамгийн чухал сэдэв. Тиймээс иргэд чанаргүй эмэнд эргэлзэж буй тухайг олон талын байр суурь, мэргэжилтнүүдийн санал бодолтойгоор хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад холбогдох байгууллагууд эмийн чанарт хэрхэн анхаардаг болоод хүчтэй антибиотик удаан хугацаанд хэрэглэснээр хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг тухай хөндөхөөр бэлтгэлээ.

ЗАХ ЗЭЭЛД ЭРГЭЛДЭЖ БУЙ ЭМИЙН 19 ХУВЬ НЬ БҮРТГЭЛГҮЙ

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх 2500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан ажээ. Мөн 2018 онд хийсэн судалгаагаар Монголын зах зээлд эргэлдэж буй эмийн 15 хувь нь бүртгэлгүй гэсэн судалгааны дүн гарсан байна. Харин 2019 онд хийсэн судалгаагаар энэ тоо 11 хувь болж буурсан байдаг. Гэтэл өнгөрсөн жил Төрийн аудитын байгууллага төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийжээ. Аудитаар эмийн бүртгэлийн үйл ажиллагаа болон учир дутагдалтай олон зөрчил илэрсэн. Тухайлбал зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгааг тогтоосон байна. Мөн Эрүүл мэндийн даатгалаас олгодог хөнгөлөлттэй олгож байгаа нийт эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж үзсэн байна. Энэ зэргээс харахад импортоор орж ирж буй болон эскпортод гарч буй эмнүүдэд тавих хараа хяналт өнөөдрийг хүртэл сул хэвээр байгаа юм.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Монгол эмч нар дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг хийж чадаж байна. Гэтэл эмчилгээний үр дүн хангалттай болохгүй байгаа нь эмийн чанартай шууд холбоотой. Тиймээс эрүүл мэндийн салбарын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох эм үйлдвэрлэл, тээврийн хяналтын тогтолцоо сайн байх шаардлагатай. Эрүүл мэндийн салбар 30 жил хямд үнэтэй, чанаргүй эм авлаа. Чанартай эмээр нэг хүнийг долоо хоног эмчлэх боломжтой байхад бид 14-21 хоног эмчилж байна. Хурдан хугацаанд эрүүл болох эсэх нь эмийн чанартай шууд холбоотой” гэж ярьжээ. Үүнээс гадна манай улсад худалдаалагдаж буй эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байгааг тогтоожээ.
Энэхүү үнийн огцом өсөлт нь ч эмийн салбар өнөөдөр ямар ч хариуцлага хүлээх эзэнгүй олон жил явсны нэг сөрөг үр дагавар юм. Одоогоор манай улс дэлхийн 47 улсаас 3391 төрлийн эм импортоор авч байна. Эдгээр эмэнд Үндэсний аюулгүй байдал стратеги судалгааны хүрээлэнгээс шинжилгээ хийжээ. Үүнээс жишээ дурдахад 13 улсын 42 янзын Ципрофлоксацин, 12 улсын 39 янзын Диклофенак буюу өвчин намдаах үйлдэлтэй, ходоод гэдэсний салстыг цочроож шарх үүсгэх эрсдэл ихтэй эмийг оруулж ирж байна. Ийнхүү жагсаалтад хамгийн олон давтамжтай 61 нэршлийн эмийг 10-42 янзаар дэлхийн 13 улсаас авч буй нь эмийн аюулгүй байдал хангагдахгүй байгааг харуулж байгаа юм.

ЭМИЙН ЧАНАРТ ХУГАЦАА ЧУХАЛ

Эмийн чанар муудаж буй нь олон зүйлээс шалтгаалж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар үйлдвэрлэлээс гадна хадгалалт, тээвэрлэлт зэргийг онцолж болох. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн эм эмнэлзүйн газрын эм зүйч Б.Отгончимэг “Манай зах зээлд эргэлдэж буй эмийн 70 гаруй хувь нь гаднаас ирдэг. Импортоор орж ирж буй эм ихэвчлэн Энэтхэг болон Хятад, Герман улсаас ирж байна. Мэдээж тээвэрлэлт хурдан ирэх боломжгүй. Үүнээс гадна эм, бэлдмэлүүд хадгалалт, тээвэрлэлтийн нарийн горимтой. Гэвч үүнийг яг журмын дагуу авчрах хэцүү. Энэ мэт олон шалтгаан нь эмийн чанарт нөлөөлж байна. Мөн өөр нэг хүчин зүйл нь хугацаа юм. Тиймээс эм худалдан авч байгаа бол он сарыг харж хэвших хэрэгтэй. Нэг эмийн үйлчлэл төгс буюу 100 хувь байх нь ердөө л зургаан сар байдаг. Тэгэхээр үйлдвэрээс гараад зургаан сар өнгөрчихсөн бол тухайн эм чанараа алдаж эхэлж байна гэсэн үг” гэв. Монгол Улсын хяналт шалгалтын цахим санд 1400 орчим эмийн сан, 2000 орчим эрүүл мэндийн байгууллага бүртгэлтэй байдаг. Эдгээр байгууллагууд эм эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчийн заасан горимын дагуу хадгалж буй эсэхийг улсын байцаагч нар шалгалт хийдэг ажээ. Тэгвэл хяналтын зарим эм ханган нийлүүлэх байгууллага эмээ зориулалтын аргаар тээвэрлээгүй, тусгай хэмийн дагуу хадгалаагүй зэрэг зөрчлүүд илэрдэг байна.

ЖИЛД ДЭЛХИЙД ХАТГАА ӨВЧНӨӨС БОЛЖ 250 мянган ЗҮРХ ЗОГСДОГ

Ханиад томуу их, эмнэлгүүд нь хүнээр дүүрсэн энэ үед өрх болон дүүргийн эмч нар хөнгөн зовиуртай хүүхдэд ихэвчлэн антибиотик бичиж өгөөд явуулдаг. Тэгвэл тухайн эм нь үйлчлэхгүй үед эмч нь дахин уух хугацааг сунгах, эцэг эхчүүд нэмэлт тунгаар өгөх нь бий. Тэгвэл энэ нь ямар хор хөнөөлтэй тухай ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч Б.Батцэцэг “Манайд ирж буй хүүхдийн ихэнх нь ханиад нь хүндэрч хатгай болсон, хоолой нь үрэвссэн зовиуртай ирдэг. Бидний хувьд тодорхой арга хэмжээг яаралтай авдаг ч эм үйлчлэхгүй, удааширах нь бий. Энэ нь тухайн хүүхдийн бие антибиотик хүлээж авахгүй дархлаа нь унасан гэсэн үг. Учир нь эмнэлэгт ирэхээс өмнө 7-10 хоног хүчтэй эм хэрэглэчихсэн байдаг.


Тэгэхээр тэр бяцхан хүүхдийн ашигтай хамаг эд эсүүд нь унтаа байдалд орчихно. Энэ үед юу ч хэрэглээд хүлээж авахгүй. Ер нь олон улсын стандартад бага насны хүүхдэд антибиотикийг гурав, дээд тал нь таван өдрөөр л бичиж өгөх ёстой гэж заадаг” гэсэн юм. ДЭМБ-аас чанаргүй, хуурамч эмнээс болж жилд 250.000 хүүхэд амьсгал хурааж байна гэсэн судалгаа гарчээ. Ихэвчлэн хатгаа зэрэг өвчнийг эмчлэхэд чанар муутай эм өгсөн нь өвчний эдгэрэлтийг дэмжихгүй, цаг алдахад хүргэж, олон мянган хүүхдийн аминд хүрч буйг онцолсон байна. Мөн чанаргүй антибиотик нь уушгины үрэвсэл, ханиад, мэнингит зэрэг өвчнийг улам хүндрүүлж байгаа аж.

Чойжилсүрэнгийн Гантулга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Чихэр, шоколад хямд үнээр зарна гэх залилан ихэсжээ
Чихэр, шоколад хямд үнээр зарна гэх залилан ихэсжээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​