fbpx Аймаг нь “...Өрсөлдөх чадваргүй” үнэлгээтэй, Засаг дарга нь “найр“-нд найгүй дуртай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
6 минут 22 секунд

Аймаг нь “...Өрсөлдөх чадваргүй” үнэлгээтэй, Засаг дарга нь “найр“-нд найгүй дуртай

Хэд хоногийн өмнө, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг танилцууллаа. Энэ төвийнхөн Монгол Улсын 21 аймгийн хөгжлийг харьцуулан үнэлж, цогц байдлаар тодорхойлоод өрсөлдөх чадварын үнэлгээ, тайланг гаргадаг юм. Ингэхдээ 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судлахдаа эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна. Ийм тайланг 2012 оноос эхлэн жил бүр бэлтгэн танилцуулж буй юм. Нэг үгээр хэлбэл, аймгуудын чансааг эдний дүгнэлтээс харж болно.


Тэгвэл 2022 оны тайлангаар 21 аймгаас Дундговь, Завхан, Булган аймгууд сүүл мушгижээ. Энд онцлох Булган аймаг сүүлээсээ гуравт орсон байгаа юм. Судлаачид 21 аймгаас “...Дундговь . Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр таван аймаг “Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул” байгаа нь нийтлэг байна” гэжээ.


Булган аймаг ийн өрсөлдөх чадвараараа 21 аймгийнхаа “сүүлийг мушгиж” буйг зарлаж байхад Засаг дарга нь Оросын Буриадад оччихсон “Алтаргана” наадам зохион байгуулах хэлэлцээр хийгээд сууж байна. Явахынхаа өмнөхөн Самбо бөхийн Улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээнийг аймагтаа зохион байгуулжээ.
Өөрөөр хэлбэл, энэ аймаг Б.Ариун-Эрдэнэ гэж найр наадамд найгүй дуртай Засаг даргатай аж. Харин аймаг нь сүүл мушгисаар...
Энэ хүн 2020 оны арваннэгдүгээр сард Булган аймгийн Засаг даргаар томилогдож байв. Ажлаа аваад хоёр жил гурван сар гаруй болж байна. Тэрбээр 2014 оноос Булган аймгийн Ардчилсан холбооны дарга, 2017 оноос Булган аймгийн АН-ын дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн, Булган аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Булган аймгийн Самбо, жүдо бөхийн холбооны тэргүүн, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны гүйцэтгэх захирал, Булган аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн, Монгол Хятадын бизнесийг дэмжих ”Эрдэнэс санхүү, хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүнээр ажиллаж ирсэн. Мөн 2014-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын орон тооны зөвлөх, 2018-2020 онд “Монголросцветмет нэгдэл” ТӨҮГ-ын харьяа "Шижир алт" компанийн захирлаар ажиллаж байв.


Б.Ариун-Эрдэнэ ажлаа аваад сарын дараа хэвлэлд томоохон ярилцлага өгч байжээ. Тэрбээр “...Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-аар хэлэлцэн баталлаа. Булган аймгийн Ардчилсан нам 2020 оны орон нутгийн сонгуульд оролцохдоо таван хүчин зүйлийг уриагаа болгон орсон. Энэ нь эрүүл мэндийн салбарын хөгжил, боловсролын салбарын хөгжил, хөдөө аж ахуйн хөгжил, үйлдвэрлэлийн хөгжил, аялал жуулчлалын хөгжил юм. Эдгээр таван асуудлыг шийдэж чадах л юм бол бидний ойрын ирээдүй өнгөтэй харагдаж байна. “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго нь Булган аймгийг үндэсний хэмжээнд өрсөлдөх чадвартай, тэргүүлэгч аймгуудын нэг болгоно” гэж байсан юм.


Харин 2023 оны эхээр, сар гаруйн өмнө “...Энэ жил Усны тухай хуулийг шинэчлэн батласантай холбоотойгоор Булган аймгийн хувьд энэ жил төрөөс татаас авахгүй, дангаараа төсвөө бүрдүүлэх боломжтой болж байна. Аймгийн хэмжээнд инженерийн болон хэрэглээний халуун усны дэд бүтцийн ажил үргэлжлэн явагдана. Манай аймгийн хувьд эдийн засгийн гол ачааг хөдөө аж ахуйн салбар үүрч байдаг онцлогтой. Энэ жил хөдөө аж ахуйн салбартай хамт аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Ялангуяа дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, улам боловсронгуй болгоход анхаарах нь Засаг даргын анхаарал хандуулах гол чиглэл гэж үзэж байна. Мөн аймгийн төвөө жишиг болгож, бүрэн камержуулах, гэрэлтүүлэг хийх асуудалд онцгой анхаарахаар төлөвлөж байна” гэж ярьж байна.
Өөрөөр хэлбэл, Засаг дарга нь их өөдрөг, “...Өрсөлдөх чадвараар тэргүүлэгч аймаг болно” гэж ярьдаг юм байна. Харин аймаг нь өрсөлдөх чадвараар “баян ходоод”-д орсоор байдаг аж.


Уг нь Булган аймаг хөгжих боломж маш ихтэй. Арай ч ингэж аймгууд дундаа сүүл мушгихааргүй өгөгдөл олонтой.
16 сум, нэг тосгон, 75 багтай Булган аймаг нь Улаанбаатар хотоос 318 км зайд оршдог. Газар нутгийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой гэдэг. Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэттэй хатуу хучилттай замаар холбогдсон. Монгол Улсын хэвтээ болон босоо тэнхлэгийн төв зам таван сумаар дайран өнгөрдөг. Бүх сум баг нь эрчим хүчний систем, шилэн кабельд холбогдсон. Дэд бүтцийн хөгжил харьцангуй сайн. Алт, мөнгө, зэс молибден, хар тугалга, чулуун нүүрс, оюу, номин, болор, гантиг боржин чулуу, барилгын төрөл бүрийн эрдэс баялагтай, элс, хайрга, хүрмэн ба шохойн чулуу, зос будаг зэрэг байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц элбэгтэй. Өөр бусад боломжуудыг тоочвол нэлээд болно. Гэвчиг энэ аймгийн хөгжил дэвшил, өрсөлдөх чадварын хувьд урагшаа алхдаггүй дээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сүүлийн 100 жил тохиосон хамгийн их сүйрэл дагуулсан газар хөдлөлтүүд  /инфографик/
Сүүлийн 100 жил тохиосон хамгийн их сүйрэл дагуулсан газар хөдлөлтүүд /инфографик/
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​