fbpx Турк: Аврагчид нурангид 149 цаг дарагдсан эрэгтэйг эсэн мэнд гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 37 секунд

Турк: Аврагчид нурангид 149 цаг дарагдсан эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу ням гарагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 29 мянгад хүрчээ. Үүний 24 мянга гаруй нь Турк, 4500 гаруй нь Сири улсын иргэд байна. Мөн газар хөдлөлтийн улмаас Сири улсад 5.3 сая хүн гэр оронгүй болжээ.


Нурангиас иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Туркийн төрийн мэдээллийн “Anadolu” агентлагийн мэдээллээр Хатай мужид нурангид дарагдсан 35 настай эрэгтэйг 149 цагийн дараа буюу зургаан өдрийн дараа эсэн мэнд аварчээ. Энэ эрэгтэйг Мустафа Саригул гэдэг бөгөөд тэрбээр зургаан давхар орон сууцанд амьдардаг байв. Гэвч газар хөдлөлтийн улмаас түүний амьдардаг орон сууц бүхэлдээ сүйрсэн юм. Румын улсаас ирсэн авран хайх багийн хамт олон Саригулыг эсэн мэнд гаргаж авахын тулд таван цаг тасралтгүй эрэн хайх ажиллагаа явуулжээ. Үүнээс гадна Хатай мужид долоон настай охиныг нурангин доороос 132 цагийн дараа эсэн мэнд гаргажээ. Газар хөдлөлтийн улмаас тус мужийн нийт барилгын 90 орчим хувь нь нурсан. Тодруулбал, Туркт багадаа 6000 барилга нурсан гэж “BBC” мэдээлсэн бол 12 мянга гаруй барилга нурсан гэж “AFP” мэдээлсэн байна.


Турк улсын иргэдэд хамгийн их хэрэгцээт зүйлс нь хоол хүнс, эрүүл мэндийн багц, ус хэмээн Улаан загалмайн нийгэмлэгийн яаралтай тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Ли Суер “CNN”-д ярьжээ. Тэрбээр “Газар хөдлөлтийн дараах сэргээн босголт гэхээс илүү хүмүүнлэгийн тусламжийн цаг үе бидний өмнө ирлээ. Туркийн иргэдийн анхан шатны суурь хэрэгцээг хангах тусламжийн үйлчилгээ багадаа хоёр сар үргэлжилнэ. Энэ хугацаанд Турк хэвийн байдалдаа шилжих болов уу гэж таамаглаж байна” гэв.


Орон сууц нь бүрэн сүйрсэн иргэдээс гадна бусад иргэд дахин газар хөдлөхөөс айж гэртээ орохыг хүсэхгүй байна. Тиймээс хүйтний улиралд Туркт хоргодох байр болон өвлийн майхан их хэмжээгээр хэрэгтэй байгаа аж. Энэ талаар Туркийн иргэн “Урт хугацааны аюулгүй амьдралдаа шилжихийн тулд бидэнд хүмүүнлэгийн тусламжууд их хэрэгтэй байна” гэж ярив.


Энэ удаагийн газар хөдлөлтийг 100 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлээд байгаа юм. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “зууны гамшиг” хэмээн нэрлэв. Харин Туркийн Кахраманмарас мужид очсон НҮБ-ын тусламжийн албаны дарга газар хөдлөлтийг "Энэ бүс нутагт сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн аймшигт үйл явдал" гэж тодорхойлсон байна.
Монгол Улсын Эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа БНТУ-ын Хатай муж нь Сири улсаас 30 километрийн зайтай. Манай эрэн хайх, аврах баг Хатай мужийн Онцгой байдлын албаны зааж өгсөн барилгын нурангид ажиллаж, амьд үлдсэн хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. Харин эмнэлгийн баг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хээрийн эмнэлгийг байгуулж, одоогоор 89 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд ачаалал ихтэй ажиллаж байгааг мэдээллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээд байна.
Туркийн Истанбул хотын иргэн Айсегул Рахванси дахин газар хөдлөх вий гэхээс айж байгаа тухайгаа “Бид маш их санаа зовнил, айдас дунд амьдарч байна. Манай хотод маш хүчтэй газар хөдлөлт болох вий гэхээс үнэхээр айж байна” гэж ярьжээ.

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Цагаан сараас өмнө ногдол ашиг тараахыг шаардсан долоо хоног
Цагаан сараас өмнө ногдол ашиг тараахыг шаардсан долоо хоног
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​