Гуравдугаар сарын 2-ны өдөр болох үйл явдлын тойм:
08.30-12.30 цагт: "Улаанбаатар" зочид буудалд: "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилт" болно. Утас: 7011-6065. 8804-7845.
09.00 цагт: “Улаанбаатар” чуулгын байранд: Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.
09.00-18.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэлнэ. Хоёр өдөр хуралдах уг дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 53 орны 200 гаруй төлөөлөл оролцож байна.
11.00 цагт: НОБГ-т: Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 87 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас:8615-0069.
-Хөвсгөл аймагт "Хөх сувд" мөсний баяр эхэлнэ.