fbpx Т.Нямдаваа хүүтэйгээ нийлж, “Төв цэнгэлдэх хүрээлэн“-гийн газрыг хувааж зарж, хувслаад дуусах нь ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
12 минут 11 секунд

Т.Нямдаваа хүүтэйгээ нийлж, “Төв цэнгэлдэх хүрээлэн“-гийн газрыг хувааж зарж, хувслаад дуусах нь ээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн эзэн “том” Т.Нямдаваа гэх “газрын наймаачин” гараад иржээ. “Том” гэж тодотгохын учрыг товч тайлбарлавал, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г хоёр Т.Нямдаваа удирддаг. Хоёулаа Төмөрбаатарын Нямдаваа гэх адилхан овог, нэртэй. “Том” Т.Нямдаваа нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн 51 хувийг эзэмшигч эзэн, харин “жижиг” Т.Нямдаваа нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн. Жил бүрийн баяр наадмын өмнө “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн захирал гэж телевизүүдэд ярилцлага өгдөг Т.Нямдаваа бол “жижиг” нь гэсэн үг. Товчхондоо, “том” Т.Нямдаваа гэгч нь өөртэйгөө адилхан овог нэртэй хүнийг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирлаар буюу “орлон тоглогч”-оороо ажиллуулж, өөрөө ард нь нуугдаж ирсэн, нийтийн өмнө хэзээ ч гарч ирж байгаагүй, нууцлаг нэгэн.

Түүх сөхвөл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК анх улсын өмч байсан. Гэвч 1993 онд хувьчлагдаж, 49 хувийг нь Нийслэл, 51 хувийг нь Т.Нямдаваа гэгч эзэмшдэг болсон. Тэнцүү шахуу хамтарч эзэмшдэг боловч, өнгөрсөн 30 жил арчилж тордох ажлыг нь Нийслэл хийж, ашгийг нь Т.Нямдаваа дангаараа хүртэж ирсэн. Өнгөрсөн жилийн наадмаар л гэхэд Нийслэлийн төсвөөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн 10.500 ширхэг сандлыг шинэчилж, 60 ширхэг нийтийн бие засах газар шинээр суурилуулсан. Нийслэл “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 49 хувийг эзэмшигчийн хувиар арчилж тордох, сандал саравчийг нь сэлбэх, зүлгийг нь шинэчлэх бүх ажлыг нь хариуцдаг боловч баяр наадмын нээлт, хаалтын хоёрхон өдөр л ашигладаг. Харин наадмаас бусад үед “Төв цэнгэлдэх хүрээлэн” зөвхөн “том” Т.Нямдаваагийнх бөгөөд тэнд зохиогдсон урлаг, соёлын арга хэмжээ, гадаад, дотоодын хамтлаг дуучдын тоглолт, үзэсгэлэн худалдааны бүх ашгийг тэр ганцаараа хүртэж ирсэн. Өнгөрөгч даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн асуудал хурцаар яригдаж, Хотын дарга Д.Сумъяабазар “Бид засвар, арчилгааг нь хийж өгөөд байдаг. Гэтэл тэндээс Нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй. Ийм луйвар байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй” гэж хатуу үүрэгдсэн гэх.
Гол асуудалдаа оръё. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийг эзэмшигч эзэн “том” Т.Нямдаваа газрыг нь хулгайлж, хумслаад дуусаж байгаа ажээ. Тухайлбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” анх 31 га газартай байсан. Харин 51 хувийг нь Т.Нямдаваа эзэмшдэг болсноор “Төв цэнгэлдэх хүрээлэн” өнөөдрийн байдлаар 12.7 га газартай л үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, “том” Т.Нямдаваа гэгч нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн эзэмшил газрын талаас илүүг нь үрж зараад, үгүй хийжээ гэсэн үг.
Тэгвэл “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн эзэмшил газраас хулгайлж, хумслах ажлыг “том” Т.Нямдаваагийн хүү Н.Булганбаатар гардан гүйцэтгэж байгаа ажээ. Тодруулбал, “том” Т.Нямдаваа хүү Н.Булганбаатарынхаа “Мөнхсан” ХХК-д эхлээд 2019 онд 961м2 газар тасалж өгчээ. Н.Булганбаатар нь энэ газар дээр “MSN building” гэх есөн давхар хар шилэн барилга барьж, оффис болгосон аж. Хотын “А” зэрэглэлд есөн давхар оффис барьж, компаниудад түрээслүүлэх нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г түрээслүүлэхээр хэд дахин илүү ашигтайг аав, хүү хоёр тун нарийн тооцоолжээ гэсэн үг.
“Амташсан хэрээ арван гурав эргэх”-ийн үлгэхээр “том” Т.Нямдаваа хүү Н.Булганбаатарынхаа “Мөнхсан” ХХК-д 2021 онд дахиад 7995 м2 буюу 0.7 га газрыг тасалж өгчээ. Одоо тус газрыг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гээс тусгаарлаж хашаалаад, мод бутыг нь хөрөөдөөд, орон сууц, оффисын цогцолбор бариад эхэлчихсэн байна. 24 давхар орон сууц, 10 давхар оффис, гурван давхар үйлчилгээний төв бүхий гурван блок баригдахаар зураг төслөө гаргасан гэх. Энэ зуны наадмаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д очиход үүдэнд нь барилгын ажил оволзож, зуурмагийн машинууд эгнэж угтах нь.
Цаашилбал, “том” Т.Нямдаваатай нийлж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газраас хумслалцаж буй бас нэг хүн нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Б.Чойжилсүрэн эхлээд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн зүүн талд залгаад “Рапид харш” хорооллоо босгосон. Дараа нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун талд залгаад эхнэр Д.Энхгэрэлийнхээ “Апартмент Кэй Эйч” ХХК-ийн нэр дээр 7944м2 буюу 0.7 га газар авч, “Наадам центр” гэх худалдаа, үйлчилгээний барилга барьсан. Амтшаад, 2.2 га газар нэмж авч, 780 айлын “Цэнгэлдэх” хотхоныхоо эхний найман блок барилгыг барьсан. Мөн “Хурд групп” ХХК-ийнхаа Ерөнхий менежер, Санхүүгийн албаны дарга Дондовын Батсанаагийн “Мөнхсайн санаа” ХХК-ийн нэр дээр 8551м2 буюу 0.8 га газар авч, “Цэнгэлдэх” хотхоныхоо сүүлийн дөрвөн блок барилгыг барьсан байдаг.
Хамгийн ноцтой нь, Б.Чойжилсүрэн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-тэй хаяа дэрлүүлж “Рапид харш” хороолол, “Цэнгэлдэх” хотхонуудаа барихын тулд “том” Т.Нямдаваад барилгаар болон орон сууцаар авлига өгч байсан болзошгүй ноцтой хоёр сэжүүр байгааг хууль хяналтынхны сонорт хүргэе.
1. Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК-ийн барьсан “Цэнгэлдэх” хотхоны 10-р блок барилгын захиалагчаар нь “Том” Т.Нямдаваагийн хүү Н.Булганбаатарын “Мөнхсан” ХХК ажиллажээ. Тодруулбал, “Цэнгэлдэх” хотхоныг баригдаж байх үед буюу 2019 оны долдугаар сард Мэргэжлийн хяналтын байцаагч нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шалгалт хийжээ. Улсын байцаагч нарын шалгалтын тайланд “Тус хотхоны 10-р блок барилгын захиалагч “Мөнхсан” ХХК нь туслан гүйцэтгэгч компаниудынхаа аюулгүй ажиллагааг хангуулаагүй нь илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээлээ” гэж цагаан дээр хараар бичжээ. Эндээс, Б.Чойжилсүрэн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн газраас тасалж авсныхаа хариуд “том” Т.Нямдаваагийн хүү Н.Булганбаатарын “Мөнхсан” ХХК-д “Цэнгэлдэх” хотхоныхоо 10-р блок барилгыг өгсөн үү гэдэг маш ноцтой асуудал гарч ирж байгаа юм. Хотын "А" зэрэглэлийн бүсэд, гэрийнхээ цонхоороо наадмын нээлт үзэж болох байршилд 780 айлын хотхон барих газар олж авах тийм x хялбар ажил, хямд наймаа биш биз.
2. “Том” Т.Нямдаваа Жадамбаагийн Дашдэмбэрэл гэгчтэй “Энх-Улз” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэгвэл Ж.Дашдэмбэрэл нь 2020 онд иргэн Д.С гэгчтэй Хан-Уул дүүргийн 15-р хороо, “Хүннү-2222” хотхоны 108 дугаар байрны 602 тоот орон сууцтай холбоотой худалдах, худалдах авах гэрээний маргаан дэгдээж, маргаан нь шүүхийн шатанд хүрч байжээ. Улмаар Ж.Дашдэмбэрэл нь шүүгч нарт энэ орон сууцыг өөрийнх гэдгээ баталж, анх хэрхэн худалдан авч байснаа үнэнээр нь танилцуулах шаардлагатай болжээ. Шүүх хуралдаанд Ж.Дашдэмбэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат тайлбарлахдаа “Анх “Мөнхсан” ХХК-ийн захирал Т.Нямдаваа, Ж.Дашдэмбэрэл хоёр Төв аймагт байдаг орд газарт хамтран хөрөнгө оруулж, олборлолт хийхээр тохиролцсон. Тэд хамтарсан компани байгуулж, эхлээд Ж.Дашдэмбэрэл 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Харин Т.Нямдаваа нь бэлэн мөнгөөр хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ хэлж, “Хүннү-2222” хотхоноос “Мөнхсан” ХХК-ийнхаа нэр дээр авах эрхтэй гурван ширхэг орон сууцаар хөрөнгө оруулна гэж тохиролцсон. Ингээд Ж.Дашдэмбэрэл бүх бэлэн мөнгөөрөө орд газартаа хөрөнгө оруулж, оронд нь Т.Нямдаваагийн “Мөнхсан” ХХК-ийн нэр дээрх “Хүннү-2222” хотхоны орон сууцуудыг авсан” гэж тайлбар өгчээ. Энэ бол маш ноцтой баримт. Т.Нямдаваа “Хүннү-2222” хотхоноос гурван ширхэг орон сууц худалдаж аваагүй, эсрэгээрээ Б.Чойжилсүрэн Т.Нямдаваад гурван ширхэг орон сууц бэлэглэсэн гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г тойруулж, “Рапид харш” хороолол, “Цэнгэлдэх” хотхоноо барьсныхаа хариуд “Хүннү-2222” хотхоноосоо тус бүр нь 300-400 сая төгрөгийн үнэтэй гурван ширхэг орон сууцыг Т.Нямдаваагийн “Мөнхсан” ХХК-д авлига хэлбэрээр бэлэглэсэн гэж харагдаж байгаа юм.
Энэ мэтээр Т.Нямдаваа гэгч нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшил газрыг нь хулгайлж, халаасаа түнтийлгэсээр байгаа ажээ.
Эцэст нь, Төмөрбаатарын Нямдаваа гэгчийг товч танилцуулъя. Т.Нямдаваа нь 1960 онд төрсөн. 1980 он АНУ-д зохиогдсон Өвлийн XIII дугаар олимпод Монгол Улсыг төлөөлөн тэшүүрийн 500-5000 метрийн дөрвөн төрөлд оролцож байсан. Хожим 2014 онд Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан. Гэхдээ Монголын тэшүүрийн холбооны хөрөнгө санхүүжилтийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК руу шилжүүлсэн гэх хэл аманд өртөж, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг.
Т.Нямдаваад “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гээс өөр бас нэг том бизнес байдаг нь нүүрс. Тодруулбал, Т.Нямдаваа “Түмэн айл инвест” ХХК-ийг “лицензийн магнат” гэгддэг И.Сүхбатын дүү И.Наранхүүтэй хамтран эзэмшдэг. Мөн Т.Нямдаваагийн хүү Н.Булганбаатар нь И.Наранхүүтэй “Өнгөт маргад” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэхээр тэд хэр ойр дотно хамтрагчид болох нь харагдана. Хамгийн ноцтой нь, Т.Нямдаваа, И.Наранхүү нарын “Түмэн айл инвест” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт “Довцог худаг” нэртэй нүүрсний орд газар эзэмшдэг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Түмэн айл инвест” ХХК-ийнхан тус нүүрсний орддоо олборлолт явуулахаар кемпээ байгуулсан ч малчдын эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар “Түмэн айл инвест” ХХК-ийнхан хотоос хэдэн арван хамгаалагч аваачиж, малчдыг зодож, нөхцөл байдал хурцадсан тул Дорноговь аймгийн удирдлагууд арга буюу тус компанийн үйл ажиллагааг түр зогсоосон байдаг.

https://ergelt.mn/news/64/single/31396

“Монгол цэргийн өдрөөр 152 хүн эрүүлжүүлэгдсэний нэг нь эмэгтэй“
“Монгол цэргийн өдрөөр 152 хүн эрүүлжүүлэгдсэний нэг нь эмэгтэй“
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​