fbpx Дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ах “Грийн Сити Гарден“ компанийн захирал Ж.Эрхэмбаяр Хөгжлийн банкнаас 8.2 тэрбумын зээл авч, 2.5 тэрбумын хадгаламжийн дансанд байршуулсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Том онцлох
Огноо
Унших
1 минут 6 секунд

Дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ах “Грийн Сити Гарден“ компанийн захирал Ж.Эрхэмбаяр Хөгжлийн банкнаас 8.2 тэрбумын зээл авч, 2.5 тэрбумын хадгаламжийн дансанд байршуулсан

Өнгөрөгч 7 хоногт Хөгжлийн банкны гурав дахь шатны сонсгол болсон. Тус сонсголоор Хөгжлийн банкны санхүүжилтээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, ноос ноолуур, оёдол, хүлэмжийн аж ахуйн салбарт олгосон зээлийн талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр "Грийн Сити Гарден" ХХК зээлийн гэрээгээ зөрчсөн тухай дүгнэлтийг шинжээч танилцуулсан. Тодруулбал Хөгжлийн банкны санхүүжилтээр Голомт банкаар дамжуулж "Грийн Сити Гарден" ХХК өвлийн хүлэмж байгуулах төслийн хүрээнд 8.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Ингэхдээ 2.5 тэрбум төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулсан байна.

"Грийн Сити Гарден" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Эрхэмбаяр ажилладаг бөгөөд түүний хувьд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ах юм. Ж.Эрхэмбаатар нь Дэд сайд болохоосоо өмнө Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг.

Т.Нямдаваа хүүтэйгээ нийлж, “Төв цэнгэлдэх хүрээлэн“-гийн газрыг хувааж зарж, хувслаад дуусах нь ээ
Т.Нямдаваа хүүтэйгээ нийлж, “Төв цэнгэлдэх хүрээлэн“-гийн газрыг хувааж зарж, хувслаад дуусах нь ээ
 
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ