fbpx Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад нэгдүгээр сарын 30-нд хүргүүлсэн билээ.

Уг хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ж.Мөнхбат гишүүний хувьд өөрийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул санал хураалтыг ил явуулав.

Түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон 12 гишүүний ес нь буюу 75 хувийн саналаар дэмжлээ.

Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Улмаар тогтоолын төсөл бэлдэж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болов. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг чөлөөлөхийг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

Европын улсууд Украинд нэг сая ширхэг их бууны сум илгээхээр тохиролцов
Европын улсууд Украинд нэг сая ширхэг их бууны сум илгээхээр тохиролцов
 
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ