fbpx Төрийн худалдан авах ажиллагааны гол сайт эвдэрч, тендерт оролцогчид учраа мэдэхгүй бужигнаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 34 секунд

Төрийн худалдан авах ажиллагааны гол сайт эвдэрч, тендерт оролцогчид учраа мэдэхгүй бужигнаж байна

Төрийн худалдан авах ажиллагааны газар гэж “баа”-тай нэг газар бий болжээ. Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх ковидын жилүүдэд Төрийн худалдан авах ажиллагааны газрыг толгойлж байхдаа энэ газрыг нэрд гаргаад буусан. Тендер авна гэдэг тэнгэрийн умдаг атгасантай адил, тендерийг аль танил тал, мөнгөтэй нь авдаг гэсэн олны хардлагыг Х.Улам-Өрнөх дарга өөрийн биеэр баталж, өөрийн найз, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболдтой улс нийслэлийн 14 эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх 38.3 тэрбум төгрөгийн тендерийг яаралтайгаар зохион байгуулж дуулиан дэгдээсэн. Үүний ард томоохон авлига яригддаг. Орон нутагт баригдах Соёлын төв, нийслэлийн нэг дүүрэгт баригдах цэцэрлэгийн барилгын ажлын тендерийг авч өгнө хэмээн барилгын компаниас тендерийн 10 хувь гэж 125 сая төгрөгийг авсан хэрэг мандаасан. Х.Улам-Өрнөхийн олонд ил болсон зөвхөн энэ хоёр үйлдлээр л Төрийн худалдан авах ажиллагааны газар гэж ямар том авлигын уурхай байдгийг харуулж байгаа юм.

Албан тушаал, ашиг сонирхлын хэрэг мандаасан Х.Улам-Өрнөх өнгөрсөн оны 10 дугаар сард албан тушаалаасаа буусан юм.

Түүний халааг тухайн үед Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзулд өгсөн ч өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн. Үндэслэл нь Ковидын хуулиар ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй шууд томилсонтой холбоотой. Эдүгээ Төрийн худалдан авах ажиллагааны газар эзэнгүй байна. Төрийн худалдан авах ажиллагааны газар бол товчхондоо тендер зохион байгуулдаг газар. Төрөөс худалдан авч байгаа бүх төрлийн бараа, ажил үйлчилгээг аж ахуйн нэгжүүддээ ижил тэгш боломж олгож, шударгаар сонгон шалгаруулах зорилготой том газар. Хэдэн мянган тендерийн ард маш их хэмжээний мөнгөн дүн төсөв яригддаг учраас хариуцлагатай, хууль сахиулдаг байх учиртай. Гэвч тус газартай холбоотой тендерийн маргаан байсхийгээд л гардаг нь хууль энэ байгууллагад сахигдахгүй байгаагийн илэрхийлэл. Саяхан хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар нүүрс тээврийн тендерийн маапааны талаар хэвлэлийн бага хурал зарласан. Тэрбээр “Шинэ төрлийн авлигын сүлжээ үүсэхээс сэрэмжлүүлж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа. Тодруулбал, "Таван толгой" ХК нүүрсний уурхайгаас тээвэр хийхэд тендер зарлаж оролцдог болж байгаа. Гэтэл тус тендерийг худалдан авах ажиллагааны газар зарласан байна. Өөрөөр хэлбэл Зам тээврийн хөгжлийн яам гэдэг газар байхад Худалдан авах ажиллагааны газар, Сангийн яамны оролцоо хэт их байна. Мөн тээврийн төлөвлөлтийг гаргаж байж тендер зарлах ёстой байдаг. Гэтэл тендерийн дээд хэмжээг тогтоож өгсөн нь энэ тендер будилаан үүсгэх эрсдэлийг харуулж байна” гэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Тендер хоног хугацаа, цаг минутаар хэмжигддэг. Товлосон хугацаандаа материалаа өгч амжихгүй бол тендерээс хасагдана. Тендер нээх хугацаа бас нарийн. Тэгвэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим хуудас болох tender.gov.mn цахим хуудас хаагдаад тав дахь хоногтоо орж байна. Тус цахим хуудаст “Худалдан авах ажиллагааны цахим систем-tender.gov.mn-д техникийн гэмтэл гарч, 2023.03.16-ны өдрийн 13:00 цагаас хойш гэнэтийн засвар, үйлчилгээ хийгдэж байгаа тул түр хугацаанд ажиллах боломжгүй байна. Хэвийн болсон даруйд мэдэгдэх болно...” гэсэн тайлбар мэдээлэл угтаж байна.

Tender.gov.mn цахим хуудсаар төрийн бүх төрлийн тендер зарлагдаж явагддаг. Гэтэл цахим сайт нь хаагдсанаас үүдэж сүүлийн хэд хоногт иргэд, аж ахуйн нэгжүүд тендерийн сонгон шалгаруулалтад орж чадахгүй, будилаантсан явдал болж эхэлжээ. Тендерт оролцохоор бэлдэж байсан иргэд олноороо гомдол мэдүүлээд эхэлсэн байна. Тэдний нэг Г.Доржсүрэнтэй холбогдоход тэрбээр “Манай компани тохижилтын ажлын тендерт оролцохоор эртнээс материалаа бэлдээд байлаа. Баасан гаригт материал илгээх байсан. Тиймээс бид бүх бэлтгэхээ хангаад яг илгээх гэтэл цахим хуудас нь ажиллахгүй болчихсон байсан. Тендерийн материал бэлдэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа, зардал ордог. Нэг тендерт орох гэж 10 гаруй төрлийн материал бүрдүүлдэг. Нэлээд олон газраас тодорхойлолт авна, төсөв бичнэ гэх мэт ажиллагаатай. Тодорхойлолт авах явцыг цахимжууллаа л гээд байдаг. Гэвч бүрэн ажил хэрэг болсон зүйл алга.

Тендерийн сайт ажиллахгүй болсон учраас холбогдох утсаар нь мэдээлэл авах гээд чадсангүй. Цахим хуудас дээрээ тендерт оролцогчидтой холбогдоно гэсэн байсан. Ямар ч холбоо барьсан зүйл алга. Магадгүй энэ удаагийн доголдлоос болж тендер дахин зарлана гэвэл оролцогч талаас дахиад л зардал чирэгдэл гарна” гэсэн юм.

Төрийн болон төрийн өмчит компаниудын тендерт хөндлөнгөөс оролцож хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, аудитор Д.Сайханцэцэг энэ тухай “Тендер бол маш нарийн цаг хугацаатай явагдах ёстой үйл ажиллагаа. Тендер нээх хугацаа гэж байна, мэдээлэх хугацаа ч гэж бий. Гэтэл цахим хуудас ажиллахгүй болчихож байгаа нь оролцогчдод нэлээд хүндрэл учруулна. Журмаараа дахин тендер зарлах болно. Төрийн олон зуун тендерийн мэдээ материал, шалгаруулалт явагдаж байгаа цахим систем аюулгүй, ачаалал даах хэмжээний байх ёстой. Гэвч ингээд гол үйл ажиллагаа нь алдагдаж, олон нийт, оролцогчид мэдээлэлгүй болчихно гэдэг олон талын сөрөг үр дагавартай” гэв.

Цахим Монгол, цахим үндэстэн хэмээн Засгийн газраас зарлаж, төсвийн хөрөнгөөс хайр найргүй цацаж ирсэн ажлын хариуд өнгөрсөн нэгдүгээр сард “E Mongolia” систем гацаж, Монгол Улсын иргэний бүртгэлд томоохон асуудал үүсгэсэн. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын төрийн бүхий л бараа, ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, шударга явуулдаг гэх Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудас ажиллагаагүй болоод тав хонож байна. Тендертэй холбоотой дата мэдээлэл яаж хэрхэн өөрчлөгдөж, үүний ард хэн юу хийж байгааг мэдэх боломжгүй юм!

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

Кремлийн захиргаа энэ сард багтаан iPhone-оос салахыг албан хаагчдадаа даалгажээ
Кремлийн захиргаа энэ сард багтаан iPhone-оос салахыг албан хаагчдадаа даалгажээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​